Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05442

 

2016 оны 10 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05442

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад оршин байгаа Скайтел ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ 3-2 байр, 94 тоотод оршин суух, Банзрагчийн Оюунгэрэл /РД-ЦЕ86020305/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 166,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюунгэрэл манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээ байгуулж 90070807 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Б.Оюунгэрэл нь гэрээний үүргээ үл биелүүлэн 90070807 дугаарын 2015 оны 7 дугаар сарын байдлаарх төлбөр 212,331 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг, гэрээний 5.1.3-д заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгсөн боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Оюунгэрэлээс төлбөрийн үлдэгдэл болох 212,331 төгрөг, үүнээс гэрээний 7.5-д заасны дагуу барьцаа 50,000 төгрөгийг хасаад нийт 162,331 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 166,331 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 212,350 төгрөгийг төлсөн байх тул Скайтел ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Б.Оюунгэрэлээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 166,331 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Скайтел ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Скайтел ХХК нь Г.Номин-Эрдэнэд шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэлээс татгалзах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Оюунгэрэлд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД