| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0628/И |
| Дугаар | 131/ШШ2016/00661 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2016/00661
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод, оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******д холбогдох
Зээлийн 12000000 төгрөг, алданги 9000000 төгрөг, нийт 21000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 09 сарын 27-ны өдөр Д.*******д 12000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй гэрээ байгуулан нотириатаар батлуулж зээлсэн. Д.******* нь зээлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гар утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул зээлийн 12000000 төгрөг, алданги 9000000 төгрөг, нийт 21000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.*******гоос 21000000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч зээлсэн мөнгөө төлнө гэсэн тул эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие муудаж Б.*******ээс зээлсэн мөнгийг өгч чадаагүй. 12000000 төгрөгийн зээл, хүү нийт 21000000 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Д.*******гоос зээлийн 12000000 төгрөг, алданги 9000000 төгрөг, нийт 21000000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Д.******* нь 21000000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 131475 төгрөг, хариуцагч Д.*******гоос 131475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******ийн Д.*******гоос нэхэмжилсэн зээлийн 12000000 төгрөг, алданги 9000000 төгрөг, нийт 21000000 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 131475 төгрөг, төрийн сангийн данснаас 131475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ