| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01087/И |
| Дугаар | 184/ШШ2016/01564 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2016/01564
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол 2д байр 1 тоотод оршин суух, эмэгтэй, СЧ84070561 регистрийн дугаартай, Боржигон овогт Юрагийн Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, Угсармалын 2-р байр 31 тоотод оршин суух, эрэгтэй, ЦГ82021817 регистрийн дугаартай, Боржигон овогт Тэгшбаярын Пүрэвбаатар, Монгол овгийн Пүрэвдоржийн Эрдэнэжаргал нарт холбогдох
2 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ю.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ю.Мөнхтуяа миний бие П.Эрдэнэжаргалтай 10 жилд нэг ангид сурч байсан бөгөөд түүний нөхөр Т.Пүрэвбаатар нь манай гэр бүлтэй сайн найзууд байсан. Хариуцагч нар сүүлийн хэдэн жил Сэлэнгэ аймгаас байшингийн мод өөр бусад зориулалтаар оруулж ирж худалдаж, модны бизнес хийж байгаа мод хэрэгтэй олж өгч болно гэж ярьсан. Үүний дагуу миний бие 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Т.Пүрэвбаатарын Хаан банкны харилцан дансанд 2 700 000 төгрөгийг дээрх зорилгоор шилжүүлсэн. Ингээд гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад хариуцагч нар үүргээ биелүүлээгүй учир модоо эсвэл мөнгөө буцааж авахаар шаардахад тэд удахгүй модыг чинь өгнө, 7 хоногийн дараа мөнгийг чинь буцааж өгнө гэдэг байснаа сүүлдээ мод, мөнгийг чинь өгч чадахгүй тэр шүүх цагдаагаараа яв гэх болсон.
Иймд хариуцагч Т.Пүрэвбаатар, түүний эхнэр П.Эрдэнэжаргал нараас байшингийн мод худалдах худалдан авах гэрээний үнийн дүнд буюу 2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ю.Мөнхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Ю.Мөнхтуяа нэхэмжлэлийн шаардлага 2 700 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагч Т.Пүрэвбаатар нь сар бүрийн 23-ны дотор 500 000 төгрөг төлж байхаар 5 сарын хугацаатай тохирцлоо гэжээ.
Хариуцагч Т.Пүрэвбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Ю.Мөнхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн ба миний бие 2 500 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ю.Мөнхтуяа нь хариуцагч Т.Пүрэвбаатарт холбогдуулан 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Т.Пүрэвбаатар нь Ю.Мөнхтуяатай 2014 оны 04-р сарын 03-ны өдөр байшингийн мод худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2 700 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ю.Мөнхтуяа нь хариуцагч Т.Пүрэвбаатараас 2 700 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг сарын бүрийн 23-ны дотор 5 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн тул талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ю.Мөнхтуяагий нэхэмжлэлтэй Т.Пүрэвбаатарт холбогдох 2 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 29 075 төгрөг, хариуцагчаас 27 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ