| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0623/И |
| Дугаар | 131/ШШ2016/00660 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00660
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******од холбогдох
Зээлийн 896000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Төрийн банкнаас 2014 оны 11 сарын 05-ны өдөр 1600000 төгрөгийн зээл авч О.*******од өгсөн. Зээлийн үлдэгдэл 896000 төгрөгийг төлөхгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие О.*******оос 896000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагчаас 896000 төгрөгийг гаргуулж авахаар эвлэрлээ гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие О.******* нь 1600000 төгрөгийг зээлсэн, үлдэгдэл 896000 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь зээлийн 896000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч О.******* нь 896000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27000 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, төрийн сангийн данснаас 13500 төгрөг, хариуцагч О.*******оос 13500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* зээлийн 896000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч О.******* зээлийн 896000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 135000 төгрөг, хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамж 13500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ