Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00599

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******н

Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1958 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 58 настай. Би хүнд хорт нөхцлөөр тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймаг дахь ******* уулын ажилчин, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* кразын жолооч, зил-130 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно.Миний 230896 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчийг ******* гэж бичсэн тул зөвөөр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******н иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 423 дугаар лавлагаа, 230896 дугаар цэргийн батлахын хуулбар, 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны гавшгайчийн 1259 дүгээр үнэмлэхний хуулбар, 1989 оны хөдөлмөрийн аваргын дипломны хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Монголболгарметалл үйлдвэрт уулын ажилчнаар, 1987 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* үйлдвэрт кразын жолооч, зил-130 ачааны машины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 423 дугаар лавлагаа, 230896 дугаар цэргийн батлахын хуулбар, 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 онд шагнуулсан хөдөлмөрийн аваргын дипломны хуулбар, 1985 оны гавшгайчийн 1259 дүгээр үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн 230806 дугаар цэргийн батлахад *******ын ******* гэж бичигдсэн нь *******ын ******* гэх иргэний үнэмлэхийн эцэг, эх нэртэй тохирохгүй боловч 1982 оны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн өөрийн нэр болон төрсөн он, сар өдөр, гэрэл зураг зэрэг тохирсон байх тул цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч *******ын ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******ын *******д олгосон 230806 дугаар цэргийн батлахны жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******н 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Монголболгар металл үйлдвэрт уулын ажилчнаар,

1987 оны 04 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* үйлдвэрт кразын жолооч, зил-130 ачааны машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ