Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2016/00603

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн *******ын *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******ын 6 дугаар багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Зээлийн гэрээний үүргийн нийт 8230000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* нь 2013 онд Сум хөгжүүлэх сан-аас 12000000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээ дууссан болно. Зээлийн хүүгийн төлбөрт 4490000 төгрөг төлсөн ба үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөр 8230000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард багтаан төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 12000000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Авсан зээлээсээ 4490000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл болох 8230000 төгрөгийг нэн даруй төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн 8230000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын *******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамж 73315 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн нийт 8230000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын *******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамж 73315 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ