| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05907/И |
| Дугаар | 102/ШШ2016/05461 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2016/05461
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/05461 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 13 дугаар байр, 3 дугаар орц 0 тоотод оршин байгаа Галын дөл 13,14 сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 13 дугаар байр, 98 тоотод оршин суух, С.Цогоод холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 191,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн оны 6 дугаар сарын 16-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Галын дөл 13,14 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны 13 дугаар байр, 98 тоотын эзэмшигч С.Цогоо нь СӨХ-ны төлбөрийг төлж барагдуулахгүй СӨХ-г ажлыг хохироож байна.
Иймд 2015 оны 9-12 сарын 88,480 төгрөг, 2016 оны 01-5 дугаар сар хүртэлх 110,600 төгрөг, бичиг баримт олшруулсны 3,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,613 төгрөг, нийт 202,080 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Галын дөл 13, 14 СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус СӨХ-ны 13 дугаар байр, 3 дугаар орцны 98 тоотын оршин суугч С.Цогоо нь төлбөр 213,000 мянган төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Галын дөл 13,14 СӨХ нь С.Цогоогоос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 191,467 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Цогоо нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Галын дөл 13,14 СӨХ нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Галын дөл 13,14 СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Цогоод холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Галын дөл 13,14 СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД