Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ХШТ/05

 

 

З.Б-, Б.О- нарт холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                           

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч З.Б-, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч С.Батнасан, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2037 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1220 дугаар магадлалтай, З.Б-, Б.О- нарт холбогдох 2302001860185 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, О.

 

Шүүгдэгч З.Б- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х х - сургалтын үйлдвэр Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5 “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг тус тус зөрчиж,

Х эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай тогтоолын хоёрдугаар хавсралтад “Хчүүдийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-д 250.000.000 төгрөг хуваарилсны дагуу Х х Х сургалтын үйлдвэрийн техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэсэн 249.994.000 төгрөгийн өртөгтэй төсөл хөтөлбөр боловсруулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” гэрээ байгуулан, улмаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилт 124.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь санхүүжилт 125.494.000 төгрөгийг тус тус Төрийн банкны ... тоот түр дансаар дамжуулан нийт 249.843.839.74 төгрөгийг авснаас төслийн хөрөнгө оруулалтын зардлын хүснэгтийн дагуу тоног төхөөрөмж болон эргэлтийн материалд нийт 187.979.320 төгрөгийг зарцуулж, төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө үүссэн өр төлбөрийг дээрх төсвийн санхүүжилтээс барагдуулах ажлыг зохион байгуулж нягтлан бодогч Б.О-ын үүрэг, оролцоог хуваарилан 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилчдын цалингийн өр төлбөрт 16.724.500 төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 10.840.019.74 төгрөгийг, нийгмийн даатгалд 34.300.000 төгрөгийг төлүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас төсөвт нийт 61.864.519.74 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.О-нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х х Х сургалтын үйлдвэр Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа,

тус газрын захирал төсвийн шууд захирагч З.Б-ы “Техник технологийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төсөл хөтөлбөр боловсруулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх” тухай гэрээ байгуулан улмаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилт 124.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр дахь санхүүжилт 125.494.000 төгрөгийг тус тус Төрийн банкны ... тоот түр дансаар дамжуулан нийт 249.843.839.74 төгрөгийг авснаас төслийн хөрөнгө оруулалтын зардлын хүснэгтийн дагуу тоног төхөөрөмж болон эргэлтийн материалд 187.979.320 төгрөгийг зарцуулж, төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө үүссэн өр төлбөрийг дээрх төсвийн санхүүжилтээс төлж барагдуулах талаар З.Б-ы зохион байгуулсны дагуу түүнд дэмжлэг үзүүлж буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилчдын цалингийн өр төлбөрт 16.724.500 төгрөгийг, хүн амын орлогын албан татварт 10.840.019.74 төгрөгийг, нийгмийн даатгалд 34.300.000 төгрөгийг төлж нийт 61.864.519.74 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт их хэмжээний хохирол учруулахад хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокурорын газраас З.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Б-, Б.О- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч С.Батнасан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... өмгөөлөгч Д.Энхцэцэгтэй хамран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын холбогдолтой гэсэн үндэслэлүүдийг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийг тодорхойлсон байдаг бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Нийгэмд аюултай гэдэг шинж нь тухайн үйлдлийн улмаас нийгмийн харилцаанд бодитой хохирол учруулж, хууль ёсоор хамгаалагдсан ашиг сонирхлыг хохироох явдал юм. Хэрэв тухайн шинж байвал нийгэмд аюултай шинж бүрэн хангагдаж байна гэж үзнэ. Гэтэл З.Б-, Б.О- нарыг Хчүүдийн үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах төслийн санхүүжүүлэлтээс ажилчдын цалингийн өр төлбөр 16.700.000 төгрөг, татварт хуримтлагдсан өр төлбөр 10.800.000 төгрөг, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөр 34.300.000 төгрөгийг төлсөн. Ажилчид ажилласан хугацааныхаа цалинг авахгүй бол ажлын бүтээмж суларна, тухайн байгууллагад итгэх итгэл алдардаг, мөн ажлаас гардаг. Үүнээс болж тухай байгууллага хүний нөөцгүй болж, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрдэг. Хоёрдугаарт, татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөөгүйгээс болж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд компанийн харилцах дансыг хаадаг бөгөөд огт урьдчилан сануулж, мэдэгдэл өгдөггүй. Энэ байдал нь өнөөдрийн нийгэмд асуудал үүсгэж, яригдаад явж байгаа. Энэ нь тухайн байгууллагын нягтлан  бодогч болон төсөв захиран зарцуулагч нарын толгойны өвчин байсан. Хэрэв хаасан бол тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагддаг бөгөөд цаашид төсөл хэрэгжүүлэх боломжгүй болно. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангадсан гэж үзэж байна. Ажилсан ажилчдынхаа хагас жилийн цалинг өгсөн нь х итгэх итгэл сэргэж байгаа, цаашлаад айлын өрх гэрт гэрэл асаасан, хэдэн хүний өл залгасныг бид мэдэхгүй. Улмаар ямар ч саад бэрхшээлгүйгээр Хчүүдийн үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжиж дууссан. Захиалагч байгууллага нь тухайн ажлыг хүлээж аваад актаа үйлдээд дараа дараагийн санхүүжүүлэлтээ олгосон үйл баримт хэрэгт тогтоогдсон. Ийм эерэг үр дүн бодитоор гарсан байхад прокуророос нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Прокуророос удаа дараагийн шүүх хуралдаануудад санхүүгийн сахилга батгүйгээс болж өмнөх жилүүдэд өр төлбөр хуримтлагдсан гэж тайлбарлаж байсан. Энэ байгууллага нь онцлог бүхий байгууллага юм. Тухайн жилийн төсвийн 30 хувийг улсын төсвөөс санхүүждэг, 70 хувийн төсвийг үйл ажиллагааны орлогоор буюу борлуулалтын орлогоор үйл ажиллаагаа авч явдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэгч орон бус, хэрэглэгч орон бөгөөд энэ төслийн хүрээнд бараа материалаа БНХАУ-аас авдаг бөгөөд энэ хүнд нөхцөлд энэ байгууллагын хэвийн нөхцөл хангагдаж явахад төсвөөс өгсөн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байдаг. Энэ байдлаас болж тухайн өр төлбөрүүд хуримтлагдсан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиар төсвийн хөрөнгөөр нэн тэргүүнд ажилчдын цалинг олгоно, татвар, нийгмийн даатгалын өр барагдуулахыг төсөв захиран зарцуулагч нарт үүрэг болгосон байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлсний төлөө эдгээр албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож буруутгах нь үндэслэлгүй байна. Хохирлын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Улсын яллагч энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Хохирлыг дээр дурдсан 3 удаагийн гүйлгээний дүнг нэгтгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэгтгэсэн. Гэтэл яллах дүгнэлтийнхээ хавсралтад шүүгдэгч нараас гаргуулах төлбөр байхгүй, хохирол учраагүй гэдэг. Удаа дараагийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа “шүүгдэгч нараас гаргуулах төлбөр байхгүй, хохирол учраагүй” гэж тайлбарласан. Энэ нь логикийн хувьд зөрүүтэй буюу эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна. Хэрэв хохирол учраагүй, гаргуулах төлбөр байхгүй бол гэмт хэргийн шинж мөн адил үгүйсгэгдсэн гэж үзнэ. Хууль тогтоогч энэ гэмт хэргийн тайлбарыг үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлтээр оруулж ирсэн. Тиймээс үлэмж хэмжээний хохирол учраагүй бол гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн гэж дүгнэж байна. Мөрдөгч, прокурор гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт салбарын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүнээс болж нийгэмд аюултай гэсэн шинж бүрэн үгүйсгэгдэж зөвхөн салбарын хууль тогтоомжийг зөрчсөнөөрөө гэмт хэрэгтэн болох нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн салбарын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдийн субьектив шинж буюу санаа зорилгын талаар огт хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгүй байгаа. Тодруулбал, тухайн салбарын хууль тогтоомжийг зөрчсөн нь нийгэмд аюултай үйлдэл үү, эсхүл бусад хуулиар зохицуулагдсан харилцаа юу гэдгийг ялгаж зааглахгүйгээр гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт шүүгдэгч нарыг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Төсвийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Энэ зохицуулалтын ашиглаж, дүгнэх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хяналт шинжилгээ үнэлгээний газрын 2021 оны 03 дугаар сарын санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын тайлангаар 101.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг дүгнээгүй гэж үзсэн. Дотоод аудитын тайлан гэдэг нь зөвхөн зөвлөмж өгсөн болохоос биш сонсох ажиллагаа явуулаагүй, буруутгагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсоогүй, тэдгээрээс шинээр гаргаж өгсөн этгээдүүдийн тайлбарыг хүлээж авахгүйгээр тухай тайлангаа гаргасан нь эцсийн шийдвэр биш. Мөн магадлалдаа “Б.О-нь аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн” гэж дурдсан байдаг. Гэтэл Б.О-нь аудитын тайлангаас дээрх 3 удаагийн гүйлгээг хүлээн зөвшөөрсөн. Тухайн аудитын тайлантай холбоотой бүхий л зөрчлийг шалгасан бөгөөд эдгээрээс дээрх 3 удаагийн гүйлгээг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж прокурор дүгнэж яллах дүгнэлтээ үйлдсэн. Тиймээс энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэж, эдгээр 3 үйлдэлд буруутгасан үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасныг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1220 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Б- хэлсэн саналдаа “... манай үйлдвэрийн хувьд онцлогтой, нийт 80 гаруй хүн ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь х бэрхшээлтэй. Тэдгээр х амьдрал ахуйг нь авч яваа хүний хувьд туйлын хүндрэлтэй байсан. 2017, 2018 онуудад эдийн засгийн хүнд байдлаас болж манай үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үед дээр дурдсан цалин болон өр, авлагууд үүснээс болж байгууллагын данс хаагдсан тул үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон учраас энэ арга хэмжээг авсан. Олон х бэрхшээлтэй ажилчид, гэр бүлүүдийн амьдрал ахуй надаас хамаарч байсан. Иймээс төслөө хэрэгжүүлэх, үйлдвэрийн ажлаа хэвийн явуулах, олон хүний амьдрал ахуйг авч явыг тулд өр төлбөрийг барагдуулж, цаашид амжилттай төслөө хэрэгжүүлээд явсан. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-хэлсэн саналдаа “... Төсвийн тухайн хуульд Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг шийдэх ёстой гэж хуульчилсан. Үүний дагуу бид ярилцаж байгаад энэ арга хэмжээг авсан. Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан учраас удаа дараа данс хааж байсан. Данс хаахаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. Тухайн үед төслийн мөнгө орж ирсэн. Нийгмийн даатгалд тодорхой хэмжээний өрийг барагдуулсны дараа дансаа нээлгэдэг байсан. Нэг Х ажилчны ар гэрт 4, 5 Х хүмүүс байдаг бөгөөд тухайн хүний амьдралын баталгаа болсон цалинг нь өгөхгүйгээр хэдэн сараар нь байлгаад байхад үнэхээр асуудалтай байсан учраас эхний ээлжид цалинг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, уг хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй байна гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт хийхэд, уг хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газраас хийсэн дотоод аудитын шалгалтаар Х эрхлэлтийг дэмжих сангаас 2019 онд авсан төслийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгаад 101.900.500 төгрөгийг зориулалтын дагуу, 148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан талаар дүгнэсэн байна. Гэтэл прокуророос З.Б-, Б.О- нарыг буруутгаж, төслийн санхүүжилтээс зориулалтын бусаар зарцуулсан асуудлыг тодорхойлсон үндэслэл нь зөвхөн цалин, татвар, нийгмийн даатгалын өрөнд төлсөн 61.8 сая төгрөгөөр тооцож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар төсөлд зарцуулах мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан болохыг шинжээч томилж, анхан шатны санхүүгийн баримтуудыг хамруулан шинжилгээ хийлгэж тогтоолгосны эцэст дүгнэлт хийх ёстой байсан бөгөөд хэргийг дутуу шалгасан байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтойгоос гадна шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн З.Б-, Б.О-нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад чиглэхээс гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хамгаалахад оршино.

 

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, хэм хэмжээг чанд мөрдөж хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлснээр шүүх хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан бүх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Төрөөс Х иргэдийн нийгмийн баталгааг хангаж Хлөх эрхийг баталгаатай эдлүүлэх зорилгоор 1964 онд байгуулагдаж, Нийслэлийн засаг даргын захирамжаар 2008 онд төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа “Х х Х, сургалт, хөгжлийн төв”-ийн захирал З.Б- нь үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтад оролцож Х эрхлэлтийг дэмжих сангаас 249.843.839 төгрөгийн санхүүжилт бүхий төслийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй нотлогджээ.

 

Аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар нь олгогдсон эд хөрөнгөдөө тулгуурлан өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, бие даан иргэний гүйлгээнд оролцдог хуулийн этгээд болохын хувьд өөрт ноогдох хөрөнгөө дүрэмд заасан зорилгод нийцүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулж эзэмшиж, ашиглах замаар олсон ашгаас захиран зарцуулах эрх хуулиар олгогдсон болно.

 

Энэхүү эрхийг тухайн үйлдвэрийн газрын захирал удирдан хэрэгжүүлж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрийн техник, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх санхүүгийн төлөвлөгөө боловсруулж биелэлтийг хангах, цалин, үнэ тарифийг тогтоож ажилчдын Х хамгаалал болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг менежментийн бодлогыг шууд хариуцан гүйцэтгэнэ.

 

Шүүгдэгчийн мэдүүлснээр “... жилийн төсвийн 30 хувийг төр хариуцдаг Х иргэдийн үйлдвэрийн санхүү болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрс доголдож нийгмийн даатгал, татварт нэлээн өртэй, зарим ажилчдын цалинг хэдэн сараар өгч чадахгүй байдалд хүрсэн” учраас энэхүү санхүүгийн хүндрэлийг даван туулах зорилгоор тухайн үеийн Х, нийгмийн хамгааллын сайдын дэмжлэгтэйгээр Х х Х, сургалтын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар оёдол, сав, баглаа боодлын цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Х иргэдийн ажлын байрыг хадгалах, Хлөх нөхцлийг нь сайжруулахаар төсөл бичиж, зохих шаардлагыг хангасан учир сонгогдон шалгарч төслийг хэрэгжүүлэх явцдаа “... татварт өртэй болохоор байгууллагын данс хаагдсан”, “... цалин тавих боломжгүй өр үүсч ажилчид маш их хямарч бухимдсан”, “... тухайн үед үүссэн байсан өрөө төлж байгууллагын дансаа нээлгэж цааш үйл ажиллагаагаа явуулахгүй бол дансаар ямар ч гүйлгээ хийх боломжгүй, ажилчид ажлаа хаях дээр тулсан" зэрэг шалтгааны улмаас “... ажилчдын цалингийн өр төлбөрт 16.724.500 төгрөг, хүн амын орлогын албан татварт 10.840.019 төгрөг, нийгмийн даатгалд 34.300.000 төгрөг”-ийг тус тус нөхөн төлжээ.

 

Төсвөөс санхүүжигдсэн энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон журамт үүргээ биелүүлж хуулиар тогтоосон албан болон албан журмын татварын хураамж, шимтгэл төлсөн үйлдлийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй, ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүргийг хэрэгжүүлсэн аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын захирал З.Б-ыг гэмт хэргийг зохион байгуулсан, нягтлан бодогч Б.О-ыг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгах боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд эрх зүйн этгээд болохын хувьд нийгмийн харилцаанд сайн дураар оролцож Х эрхлэх, Хийн аюулгүй, аятай таатай нөхцлөөр хангагдах, хийж буй ажилдаа тохирсон цалин хөлс авах эрхтэй ба хэнийг ч нийгмийн гарал байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж хууль бусаар албадан Хлүүлж болохгүй.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, Х эрхлэх, цалин хөлс, нөхөн олговор авах бусадтай адил эрхтэй бөгөөд төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг бий болгож ажиллуулах үүргийн хүрээнд Хлөх чадварт нь тохирсон хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад Х эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэхийг хуулиар үүрэг болгосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Үйл ажиллагааныхаа орлогоос өөрийгөө санхүүжүүлэх зохицуулалттай аж ахуйн тооцоот төрийн өмчит нэгжийн захирал, нягтлан бодогч нар нь ажилтныхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлд биечлэн оролцсон ажилчдад төлбөл зохих хуримтлагдсан цалин, түүнээс шууд хамааралтай татвар, нийгмийн даатгалын төлбөр, хураамжийг ажил олгогчийн хувьд нөхөн төлсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бус харин гэмт хэргийн шинжгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын үндсэн шинж болох гэмт санаа зорилго буюу албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон хамаарал бүхий хэн нэгэн этгээдэд эдийн болон эдийн бус давуу байдлыг өөрийн санаачилга, эсхүл хэн нэгэн этгээдийн хүсэлт, гуйлт, шаардлагаар олгосон гэж үзэхүйц сэжиг таамаг, эсхүл албан үүрэгтээ хайнга, хэт хайхрамжгүй хандсан гэж дүгнэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна хэрэгжүүлсэн төслийн үндсэн зорилгод нийцсэн зайлшгүй зардлыг санхүүжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хавтаст хэрэгт төсөл хэрхэн хэрэгжсэн, төсөөлсөн үр дүнд хүрсэн эсэх, эсхүл алдагдалд орж хэрэгжих боломжгүй болсон гэдгийг тодорхойлсон эрх бүхий байгууллагын тусгай мэдлэг бүхий этгээдийн санал дүгнэлт, санхүүгийн баримт сэлт огт авагдаагүйн дээр мөрдөгчийн тогтоолоор бус Засгийн газрын “Х х Х, сургалтын үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгож өөрчлөх ажлыг зохион байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан тушаалтнуудын гаргасан гэх боловч “танилцаагүй” гэсэн тайлбартай нотлох баримтын шаардлага хангаагүй тус төвийн санхүүгийн тайланд хийсэн дотоод тайланд тулгуурлан шүүгдэгч нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү төслийн хэрэгжилтэд оролцоогүй дотоод тайлан гаргасан гэрч Д.Д, В.С, Ж.Ж, Ц.Г, Д.Г, Б.Б нарын мэдүүлэг, тэдний гаргасан дотоод аудитын тайланг нотлох баримтаар үнэлж, тайланд дурдагдсан “... төслийн хүрээнд 101.900.500 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, 148.093.500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх нотлох баримтын эх сурвалж тодорхой бус, мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн, тухайн хэрэгт холбогдолгүй, хамааралгүй тусгай мэдлэг бүхий этгээдээр хянан магадлуулаагүй, байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглагдах санхүүгийн тайланг шинжээчийн дүгнэлт мэтээр үнэлж, “... 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхний санхүүжилтийг дүгнэж үлдэгдэл 50 хувийн санхүүжилтийг олгохоор дүгнэсэн актыг үндэслэн төслийн санхүүжилтийг бүхэлд нь зориулалтын дагуу зарцуулагдсан гэж үзэхгүй”, “... 61.864.519 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх боломжгүй”, “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвтгөн дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” хэмээн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэдийгээр гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд мэт боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй” гэснийг болон хавтас хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хуулийн заалтыг чанд сахих зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Түүнээс гадна давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зарчмыг зөрчиж дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1220 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2037 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

 

             ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                Ц.ОЧ

 

                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

  

                                                     Б.ЦОГТ