| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06169/И |
| Дугаар | 102/ШШ2016/05133 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2016/05133
2016 оны 09 сарын 19 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05133
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 дугаар гудамж, 37 тоот хаягт оршин суух, Гонжав овогт Сундуйн Баасанжав /РД: ШД60012172/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичлт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баасанжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа /ШТҮД: 0648/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, гэрч Ц.Базарпүрэв, Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургуулиа төгсөөд 1983 оноос хойш тасралтгүй 33 жил ажилласан. Гэхдээ дандаа замын салбарт ажиллаж байгаа. Бид нар 2016 оны 5 сарын 30-ний өдөр ээлжээ аваад мөн оны 6 сарын 02-ны өдөр Шандаас буцах замд Б.Баттулгын танил тэргэнцэрт ажилладаг залуу орж ирсэн. Тэр үед зорчих тасалбартай байсан. Нөгөө залуу нь замын 4-р ангид ажилладаг хүн байсан бөгөөд Улаанбаатар хотод эмчийн үзлэгт орох гээд явж байсан. Базарпүрэв пиво аваад орж ирээд бид нарт хийж өгсөн. Харин би уугаагүй, тэр залуу өөрөө хэдэн аяга уусан байх. Тэгээд Шандаас хөдлөөд 30-40 минут болоод тэр залуугийн буух газар нь болж үлдсэн пиво аваад буусан. Ийм л юм болсон. Ингээд 2016 оны 6 сарын 03-ний өдөр вокзал дээр өглөөний 7 цаг 25 цагийн үед ирэхэд замын аюулгүй байдлын боловсон хүчин н.Долгормаа, инженер н.Наранчимэг нар орж ирээд ажлын байранд архидан согтуурсан гэсэн мэдээлэл ирсэн гэж хэлээд шалгалт хийсэн. Тэр үед шалгалт хийсэн хоёр хүн замын аюулгүй байдлын дарга руу утсаар ярьж архи уусан зүйл алга гэсэн мэдээллийг өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа та нарыг эмчид үзүүлнэ гэж хэлээд дагуулж яваад эмчид үзүүлсэн. Эмч үзээд энэ хүмүүст архи уусан шинж тэмдэг алга гэж хэлсэн. Тэгээд хойшоо Дархан руу ажлаа хийгээд 6 сарын 06-ны өдөр хүртэл ажиллаад өглөө ирэхэд ажилчдын хурал хийнэ гэж хэлээд хуралд орсон. Тэр үед манай вагонд үйлчлэгч хийж байсан хүүхэн бид нарыг архи уусан тасарч унасан мэтээр хурал дээр ярихад бид нар их гайхсан. Үйлчлэгч хүүхэнийг тэгж хэлнэ гэж огт бодоогүй, өөрөө ч гэсэн сонин байдалд орсон. Би тухайн үед болсон зүйлээ л хэлсэн. Гэтэл байгууллагын зүгээс бид нарын хэлснийг авч хэлэлцээгүй. Тухайн үед үзлэг шалгалт хийсан байдал, эмчийн тодорхойлолт зэргийг огт авч хэлэлцээгүй шууд ажлаас халах тушаал гаргасан. Миний хувьд гомдолтой байна. Зөвхөн тэр үйлчлэгчийн ярьсан зүйлийг үндэслэл хууль зөрчсөн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4.760.000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү. Миний хувьд 33 жил ажиллахдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хэдэн жилийн дараа өндөр настны тэтгэвэртээ гарах гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол урьд эрхэлж байсан вагоны мастерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 4.760.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : С.Баасанжавыг ажлаас халсан тушаал 2016 оны 6 сарын 06-ны өдөр гарсан. Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг баримтлан ажлаас халсан гэдэг нь тодорхойгүй. Ноцтой зөрчил гаргасан гэж тайлбартаа дурдсан боловч хөдөлмөрийн гэрээн дээр тусгагдсан ноцтой зөрчил гэдэг нь тодорхойгүй, ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээн дээр тусгагдаагүй. Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь үйл баримтаар тогтоогдохгүй байна. Ажлаас халсан тушаал хөдөлмөрийн гэрээтэй зөрчилдөж байгаа учраас ажлаас халсан тушаал үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ноцтой зөрчлийн талаар тодорхой заасан. Улсын Дээд шүүхийн тайлбарт ноцтой зөрчил гэдгийг ноцтой гэдгийг харилцан тохиролцсон тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж нэрлэн заасан байна. Мөн байгууллагын дотоод шалгалтаар зөрчил илэрсэн бол гэж заасан боловч энэ байдал тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээг тушаалдаа баримтлаагүй, ажил хүлээлцэх хугацааг дурдаагүй, уг тушаал нь тодорхой хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хавтаст хэрэгт байгаа 2016 оны 6 сарын 06-ний өдрийн даргын тушаал, 2016 оны 6 сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна. Шуурхай зөвлөгөөний протокол дээр ажлын байранд Долгормаа, Наранчимэг нар шалгалт хийхэд архи уусан гэсэн шинж тэмдэг, зөрчил илрээгүй, дутагдлыг тогтоосон зүйл байхгүй. С.Баасанжав хурлын протокол дээр ажлаа хийгээд явж байсан гэхдээ архи уугаагүй гэдгээ хэлсэн. Мөн тэнд байсан хүмүүс пиво уусан гэж ярьсан болохоос биш С.Баасанжав өөрийгөө пиво уусан гэж яриагүй. Тухайн үед хамт явж байсан хоёр гэрч С.Баасанжав архи, пиво уугаагүй гэдгийг нотлож байна. Тухайн хоёр ажилтанд зохих шаардлагаа С.Баасанжав тавьсан. Ингээд 30 минутын дараа н.Базарпүрэв буусан. Ажлаас халсан тушаал дээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан талаар огт заагаагүй. Тэр үед энэ хүмүүсийг буцаагаад ажилд авах талаар яригдсан байдаг. Ажлын байрны ямар үүргийг биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй, хөдөлмөрийн гэрээ болон тушаал дээр тусгаагүй. Тэр үед ажлаа хийж яваад зохих журмын дагуу хүлээлцсэн. Хэрэгт авагдсан ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, шуурхай зөвлөгөөний протокол, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд С.Баасанжав гэдэг хүнийг ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсан гэдэг нь тодорхой байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад зөрчил гаргасан мэтээр өөр үндэслэлийг баримтлан хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй буруу тушаал гарсан гэж үзэж байна. Иймд С.Баасанжавыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 4.760.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зам тосолгооны тусгай зориулалтын вагонд ажиллаж байсан. Энэ вагонд гадны хүн суулаа гэсэн мэдээлэл ирсэн. Ингээд вагонд үзлэг хийхэд 2.5 литрийн пиво, хоёр лааз пиво уусан тул уг зөрчлийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ зам тосолгооны болон хэмжүүрийн вагонд хэн ч байсан орох эрхгүй, тусгай зориулалтын вагонууд, тэр үед зорчигчийн вагон хажууд нь явж байхад хоёр хүнийг замын тосолгооны тусгай зориулалтын вагонд оруулсан. Тухайн вагонд байгаа тоног төхөөрөмжүүд нь нарийн ажиллагаатай байдаг учраас тусгай зориулалтын вагонд гадны хүн оруулахгүй гэсэн дүрэм үйлчилдэг, хориотой. Тэр хүмүүсийг тасалбартай байсан гэж яриад байна. Тасалбартай байсан тэр хүн ажлын байрандаа л байх ёстой. Түүнээс зам хэмжүүрийн вагон, тосолгооны вагонд зорчин явах хориотой. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т согтууруулах ундаа хэрэглэсэн, нуун далдалсан, үл мэдээлсэн гэсэн нөхцлүүдэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулдаг. Эдгээр ажилчид төмөр замын сахилгын тусгай дүрмийн 5.13б заасан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ажлаас халах хатуу дүрэм үйлчилдэг. Энэ дүрэм бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын соёл болчихсон, ийм сахилгын зөрчил гаргасан ажилтныг ажлаас халаагүй даргыг өөрийг нь ажлаас халдаг. Уг дүрмээр төмөр замын байгууллага 66 жил баримталж ямар ч гавьяатай, олон жил ажилласан эсвэл хэн нэгэн даргын хүүхэд төрөл садан байлаа ч нэг л дүрэм зарчмаар ажилладаг. Хурал дээр эдгээр ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хэн ч нь үгүйсгээгүй, хөндлөнгийн гэрчүүд архи уусан согтууруулах ундаа хэрэглэхээ боль гэсэн шаардлагыг боловч хүлээж аваагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг заавал согтолтын зэргээр тогтоохгүй. Ингээд тухайн хурал дээр хоёр ажилтныг ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 130.3-т, галт тэрэгний хөдөлгөөнтэй болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай дүрмийн 5-р зүйлд архи уусан, архи уух нөхцлийг бүрдүүлсэн, үл мэдээллэсэн, архи уусан этгээдийг нуун далдалсан этгээдийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. 6-р зүйлд төмөр замын удирдах албан тушаалтан хууль бус ажиллагааг таслан зогсоож өөрийн эрх хэмжээний хүрээнд шуурхай арга хэмжээ авна, зохих шаардлагаа тавиагүй бол ажлаас хална. Мөн зорчигч үнэгүй тээвэрлэсэн. Тухайн зорчигчийн мэдээллийг бүрэн бичих ёстой. Тасалбартай гээд өөр вагонд суудаггүй. Тийм учраас тэр хоёр хүн ажил албан үүргийн дагуу тухайн вагонд орж ирэх ёстой болохоос зорчигчийн журмаар тэр вагонд сууж болохгүй. Тухайн хүмүүс пиво ууж байсан бол пиво архийг хураан авч протокол бичээд 8 дугаартай вагоноор цагдаад хүлээлгэн өгөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Гэтэл хэн хэн ямар зөрчил гаргасан талаар огт тэмдэглэл байхгүй. Хурлын протокол эргэлзээтэй худлаа бичсэн байна гэж үзсэн бол тэр даруй гомдлоо гаргаж шалгуулж болох байсан. Тэр талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байж төмөр замын ажилтан худлаа зүйл бичсэн мэтээр ярих ямар ч шаардлага байхгүй. Тусгай журам байхгүй гэж яриад байна. Уг журмыг хэрэгт хавсаргах ёстой гэдгийг огт ойлгохгүй байна. Архи уух орчныг бүрдүүлсэн,үл мэдээллэсэн тохиолдолд төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмээр заавал ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна. Тухайн тушаалаар н.Даваа гэдэг хүн удирдлага зохион байгуулалтаар хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Тэр хүн Улаанбаатар хотод ажлаа хэвийн хийгээд л явж байсан. н.Баттулга гэрчийн мэдүүлэг өгөхдөө би пиво уусан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Төмөр замын ажилчид архи уусан бол хэзээ ч зарга гардаггүй. Хэрвээ тэтгэвэрт гарахад 3 жилийн хугацаа байсан юм гэж хамарсаж байгаа бол дахин Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өргөдөл өгч ажилд орох боломж байгаа. Та сахилгын зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Тийм учраас ажлын халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Баасанжав нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Тойвгоо нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 31 жил ажиллаж байгаа талаар хэн аль нь маргаагүй болно.
Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-58 тоот шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Хангамжийн албаны хангамж хариуцсан инженер Т.Тойвгоог 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Замын 2 дугаар ангийн зам оношлогооны төвийн замын инженерээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн буюу ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийг зөрчсөн тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлжээ.
Хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг ажлаас халаагүй, шилжүүлсэн тул буруу шилжүүлсэн эсэх талаар маргах байтал нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэхээр, 33 дугаар зүйлд сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэхээр, 34 дүгээр зүйлд ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэхээр зохицуулсан.
Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан боловсон хүчин хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон эрхийн дагуу инженер техникийн ажилтны хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хангах арга хэмжээ авах ажлын хүрээнд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан шилжүүлэн ажиллуулах зохицуулалтад хамаарахгүй байна.
Иймд хариуцагчийн шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж байгаа байдлаар нь ажил олгогчийн санаачлагаар Хангамжийн албаны хангамж хариуцсан инженерийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Тойвгоог шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд эдгээр үндэслэлийг заагаагүй, хариуцагч нь тал мөн энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй, тэрхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байна.
Иймд хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалт хийхдээ хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлийг зөрчиж, улмаар нэхэмжлэгчийг хангамж хариуцсан инженерийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцоход 12 дугаар сард 1.146.986 төгрөг, 1 дүгээр сард 1.960.879 төгрөг, 2 дугаар сард 1.216.576 төгрөгийн, нийт гурван сарын цалин 4.324.441 төгрөг, 12 дугаар сард ажлын 22 хоног, 1 дүгээр сард ажлын 20 хоног, 2 дугаар сард ажлын 17 хоног, нийт ажлын 59 хоног, нэг өдрийн цалин 4.324.441 төг : 59 хоног = 73.295 төгрөг 60 мөнгө, ажилгүй байсан хугацаа 3 сард ажлын 15 хоног, 4 дүгээр сард ажлын 21 хоног, 5 дугаар сард ажлын 22 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 14 хоног, нийт ажлын 92 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 73.295 төг 60 мөн х 92 хоног = 6.743.195 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247.021 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн баримтлан Монгол Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхыг хүссэн нэхэмжлэгч О.Баасанжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ