Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2016/01530

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                   

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Цагаан овоо 6-р баг Хөөвөрт оршин суух,  эмэгтэй, ЖЭ90040264 регистрийн дугаартай, Харгана овогт Буяндэлгэрийн Цэцэгдэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоотын 9-263а тоотод оршин суух, эрэгтэй, ЖЛ89112232 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Даваажалцангийн Пүрэвжаргалд холбогдох

10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр, хариуцагч Д.Пүрэвжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Буяндэлгэрийн Цэцэгдэлгэр миний бие Долрнод аймгийн Дашбалбар суын Засаг даргын тамгын газарт татвар хураагчаар ажилладаг. Манай хүү П.Хишигдэлгэр нь төрөлхийн сонсголгүй гэсэн оноштой. Хүү маань 2016 оны 09 дүгээр сард сонсгол оруулах дунгийн суулгацын Хагалгаанд орохоор болсон ч орж чадаагүй байна. Хүү эмчилгээ хийх шаардлагатай болоод 9 сарын сүүлээр болтол хойшлуулаад байна. Хүүгийн хагалгааны төлбөр 20 000 000 төгрөг юм. Би хагалгаанд оруулахын тулд нутагтаа хандивын аян зарлаж найз нөхөд, хамаатан садан, албан ажлын хамт олноосоо 7 000 000 төгрөг орчим мөнгө цуглуулсан ч хагалгааны мөнгө бүрдээгүй байна. П.Хишигдэлгэрийн аав нь хүүгээ 2 настай байхад нь өөр хүүхэнтэй дотно харьцаатай болсон. Одоо хүүхэддээ ямар нэгэн тусламж үзүүлдэггүй, хайрхардаггүй, хүү бид 2 хотод 9 дүгээр сарын 2нд ирсэн ч одоо хүртэл уулзаагүй байна. Иймд хүүгийнхээ эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 10 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч Д.Пүрэвжаргалаас 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 3 000 000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 7 000 000 төгрөгийг Пүрэвжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Хариуцагч Д.Пүрэвжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Цэцэгдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Цэцэгдэлгэр нь хариуцагч Д.Пүрэвжаргал холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 7 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 7 000 000 төгрөгийг маргаангүйгээр  2017 оны 01 дүгээр сарын 28-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн  тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

         

          1. Б.Цэцэгдэлгэрийн нэхэмжлэлтэй Д.Пүрэвжаргалд холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны дотор 7 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 20 800 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Пүрэвжаргалаас 87 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ