| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2019/0937/Э |
| Дугаар | 909 |
| Огноо | 2019-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 909
2019 11 04 2019/ШЦТ/909
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,
Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,
Шүүгдэгч: Х.М өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.М, ___ настай, эрэгтэй, ____ 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эмээгийн хамт ___ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ___ тоот регистртэй,
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна Б.Б-ийг маргааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэртээ байж байхад Д над руу мессеж бичсэн. Манай эгч рүү хүртэл мессеж бичээд байсан. Тэгээд намайг очиход Д Б гэдэг найзтайгаа сууж байсан. Гэрт хүмүүс ирээд би монгол архи уусан байсан. Очоод 2 шил пиво уусан тэгээд юм яриад сууж байтал Б араас боогоод авахаар нь би гарыг нь тавиулаад нэг удаа цохьсон. Тэгсэн гутал руу шүлсээ хаяхаар нь нүүр лүү нь 3-4 удаа цохьсон” гэв.
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би доошоо шүлсээ хаясан чинь нөгөө хүүхэд миний шанаа руу цохиод авсан, дахин намайг 2-3 удаа цохьсон. Д бид хоёрыг салгасан. ....надад энэ гэмтлүүдийг нөгөө танихгүй хүүхэд учруулсан. Иргэний үнэмлэхний нэр нь М гэж байсан. Энэ М надад гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,
Шинжээчийн 8243 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,
Яллагдагчаар Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дөлгөөний найз Б нь гэнэт миний хойноос боохоор нь Б-ийн гарыг нь тавиулаад бостол миний гутал руу шүлсээ хаясан. Тэгэхээр нь би Б-ийн нүүрэнд 2, 3 удаа цохьсон. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед эрүүл биш байсан болохоор ийм зүйл хийчихлээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн хүсэлт /хх-н 38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-20, 30-31, 42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадна Б.Б-ийг маргааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ийн: “...Би доошоо шүлсээ хаясан чинь нөгөө хүүхэд миний шанаа руу цохиод авсан, дахин намайг 2-3 удаа цохьсон. Д бид хоёрыг салгасан. ...надад энэ гэмтлүүдийг нөгөө танихгүй хүүхэд учруулсан. Иргэний үнэмлэхний нэр нь М гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, шинжээчийн 8243 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Х.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч нь шүүгдэгчээс 150.000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 38/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Х.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан. Шүүгдэгч нь би оюутан бөгөөд хичээлийн заваараа цагийн ажил хийж байгаа тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Х.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу оюутан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР