Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05224

 

2016 оны 09 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05224

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 85 тоот хаягт түр оршин суух, Төв аймаг, Борнуур сум, Нарт багт оршин суух, Шивээ овогт Чойсүрэнгийн Болд /РД:УС63062510/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрөөс нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгор, төрийг төлөөлж, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дагвын төлөөлөгч Г.Энхтүвшин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.Дагва нь иргэн П.Байгалмаатай танил найз нөхдийн холбоотой байсан ба 2015 оны 9 сарын 24-ний өдөр П.Байгалмаа нь нөхөртэйгөө муудалцаж сэтгэл санаа тавгүй байх үедээ өөрийн найз Д.Дагвын гэрт очиж хамт архи ууцгаасан. Тэгээд хэсэг хугацааны дараа П.Байгалмаа тамхи татах гээд балкон руу гарсан. Д.Дагва түүнийг тамхиа татаад ороод ирэх байх гэж бодоод сууж байгаад дахин балкон руу харахад П.Байгалмаа байгаагүй. Тэгээд Д.Дагва балкон руугаа гараад хартал П.Байгалмаа үсэрч өөрийн амь насаа хохироосон. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэж Д.Дагвыг сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр гадны нөлөөгүй гэдгийг тогтоосон. Д.Дагвын ах Даваахүү гэдэг хүн надтай уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүсэж надтай гэрээ байгуулсан. Мөрдөн байцаалтын явцад Д.Дагвыг буруугүй гэдэг нь нотлогдож 2015 оны 12 сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолоор тухайн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд Д.Дагва хийгээгүй хэргийнхээ төлөө байцаалт өгч, Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-т заасан бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа нь хямарч, 15 хоног цагдан хоригдож бие болон сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Өмгөөлөгчийн ажлын хөлсөнд гэрээнд заасны дагуу урьдчилгаа 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдсэн 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, орлого олоогүй хохирсон. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул энэ хугацааны хохирлыг тооцсон байгаа. Иймд Иргэний хуулийн 498.2-д төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан тул өмгөөллийн хөлс 4 сая төгрөг, ажил хөдөлмөр эрхлээгүй 105 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцож 672.000 төгрөг, прокурорын архиваас нотлох баримт гаргуулахад төлсөн 20.000 төгрөг, нийт 4.692.000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү.

Төрийг төлөөлөн оролцох прокурор болон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай гэжээ.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Болд нь Монгол Улсын төрөөс хууль бусаар цагдан хоригдсон болон олох байсан орлого цалин хөлсийг нөхөн төлбөрт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, Энэбишийн гудамж, 28 дугаар байрны 20 тоотод оршин суудаг бүртгэлтэй болох нь иргэний үнэмлэхний хуулбар баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан харьяаллын дагуу байна.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдах хугацааны эдийн хохиролд 51 638 648 төгрөгийг, эдийн бус сэтгэл санааны хохиролд 60 000 000 төгрөгийг, хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохиролд 8 564 400 төгрөг, нийт 120 203 048 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Цагдан хоригдсон хугацааны хохиролд 5.616.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Болдод холбогдох Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хэргийг шалгах хугацаанд нэхэмжлэгч нь 2010 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 52 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг цагдан хорих тухай, яллагдагчийг цагдан хорих тухай, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжууд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.

 

Ч.Болдод холбогдох эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2-т заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т заасны түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгахаар байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасны дагуу Ч.Болдын цагдан хоригдсон 52 хоногийг түүний цагдан хоригдож байсан үеийн буюу 2010 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.00 төгрөгтэй уялдуулан /52 хоног х 108.000/ нийт 5.160.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Өмгөөлөгч нарын хөлс 9.000.000 төгрөгийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ч.Болд нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд буюу 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Ж.Цэрэндолгортой байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөллийн хөлсөнд 4.000.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан гэрээ, мөнгөн хүлээн авсан тасалбараар нотлогдож байх тул дээрх зардлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.5-д зааснаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд тооцох үндэслэлтэй байна. Харин 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Д.Бадамтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөллийн хөлсөнд 5.000.000 төгрөгийг хүлээн авсан болохоо өмгөөлөгч Бадам тодорхойлсон байх боловч тухайн төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, бусад баримтаар нотлогдохгүй байх тул уг хэсгийг хангах боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан, хуулбарласан зэрэгт 55 800 төгрөгийн зардал гарсан нь эрүүгийн хэргийн тусгай архивын кассын орлогын ордер, нотариатын мөнгөний тасалбараар тус тус нотлогдож байх тул дээрх зардлыг нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд тооцохоор байна.

 

2011 оны 4 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэлх хөдөлмөрийн хөлс 48.548.273 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Э.Энхтуяаг Дадал сумын эмнэлэгийн их эмч, салбарын эрхлэгчээс, Амин хүч ББН-ийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 110 дугаар тушаалаар Э.Энхтуяаг их эмчийн ажлаас тус тус чөлөөлсөн байх бөгөөд Хэнтий аймгийн Прокурорын газрын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх хугацаанд буюу эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас уг хугацаанд нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 307 хоногийг 2011 оны 9, 10, 11 дүгээр сарын дундаж цалин 653 021 /704 449+582 049+672 515=1 959 063/3=653 021/ төгрөгөөр тооцон, нэхэмжлэгчийн аваагүй дундаж цалин 9 324 511 төгрөгийг /653 021/21.5=30 373 x 307хоног/ улсын төсвөөс нөхөн олгох үндэслэлтэй байхаас гадна мөн дээрх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэрэгсэхгүй болгосон байх тул 2014 оны 10 дугаар сар хүртэлх цалинг нөхөн гаргуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 24 171 611 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сэтгэл санааны буюу эдийн бус хохиролд 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэгт 2 жил 8 сарын хугацаагаар шалгагдсан, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, түүний эрүүгийн хэргийн улмаас цагдан хоригдсон хугацаа, шүүхээс 2 удаа ял ногдуулсан байдал болон түүнд учирсан сэтгэл санааны хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгийн бус хохиролд 15 000 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 45 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас нийт 39 844 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, үлдэх 80 358 337 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд гэрчээр М.Бүүвэйг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 39 844 711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 358 337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Энхтуяагийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 9 324 511 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс 2015 оны 9 сарын 25-ны өдөр Д.Дагвыг иргэн П.Байгалмааг амиа хорлоход хүргэсэн гэх түүний үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж улмаар 2015 оны 9 сарын 28-ны өдөр сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сарын 09-ний өдрийн 641а дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Дагва нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул прокурорын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэгэнт Д.Дагвын дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, түүнд холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг прокурорын тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны явцад учирсан хохиролоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгахаар заасан байна.

 

Эрүүгийн хэргийг шалгах хугацаанд нэхэмжлэгч нь 2015 оны 9 сарын 28-наас 10 сарын 09-ний өдрийг хүртэл 12 хоног хоригдсон болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжуудаар, 2015 оны 9 сарын 25-наас 2015 оны 12 сарын 10 хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн болон прокурорын тогтоолуудаар тус тус нотлогдож байна.

 

Дээрх хууль бусаар цагдан хоригдсон хоногт болон эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлтэй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан ... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг ... төр хариуцан арилгана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 672.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулах, нэхэмжлэгч Д.Дагва нь эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч Г.Энхтүвшинтэй байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн, иргэний хэрэг хавсаргаж өгөх нотлох баримтуудыг эрүүгийн хэргийн архиваас гаргуулсан үйлчилгээний хөлс 20.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, мөнгө шилжүүлсэн банкны баримт, архивын тасалбар зэргээр нотлогдож байх тул дээрх зардлуудыг нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд тооцож гаргуулах нь тус тус үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн хөлс 4 сая төгрөгийн үлдэгдэл 2 сая төгрөгийг нэхэмжлэгч талаас 2015 оны 11 сарын 26-ны өдөр өмгөөлөгч Г.Энхтүвшинд өгсөн тухай баримт хэрэгт авагдсан хэдий ч энэ нь өөр бусад баримтаар нотлогдоогүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Тодруулбал, өмгөөлөгчийн эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ буюу хэлцлийн хугацаа нь эрх зүйн үйлчилгээ үзүүлсэн туслалцаа, ажлын үр дүнтэй шууд холбоотой байх учиртай бөгөөд 2015 оны 12 сарын 10-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан цаг хугацааг тухайн ажлын үр дүн гэж тооцож мөн өдрөөс өмнө эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлын гүйцэтгэлийн хөлсийг хүлээн авсан нь, гэрээгээр хөлсийг урьдчилгаа болон үлдэгдэл гэж 2 хувааж төлөхөөр тохиролцсон, 2 сар гаруй хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан үйл баримт зэргээс дүгнэхэд дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, эргэлзээтэй нотлох баримт байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд 672.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг, нийт 2.672.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар уг иргэний хэрэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид болон хэргийн оролцогч буюу төрийг төлөөлөх эрх бүхий прокурорт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.8-д заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 389 дүгээр зүйлийн 389.1 дэх заалтыг баримтлан улсын төсвөөс төгрөг гаргуулан нэхэмжлэгч Болдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Н.ХАНГАЛ