Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2016/00603

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, ******, РД:****** Б овогт Сы Кгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын бүрэн дунд сургууль /захирал Б.Д/-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Кгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1961 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн, одоогоор 54 нас 8 сартай байгаа билээ. 1991 оноос эхлэн Толбо сумын Бүрэн дунд сургуулийн үйлчлэгч болон дотуур байрны тогоочийн байнгын ажлын байранд ажиллаж байгаа билээ. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн амралт эдэлж байгаа бөгөөд ээлжийн амралтын хугацаа 2016 оны 7 дугаар сарын 28-нд дуусах юм. Гэтэл ажил олгогч болох Толбо сумын сургуулийн захирал Х.Ань ажилчин С.К намайг ээлжийн амралттай байхад буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д болон өөрийн хүсэлт гэгчийг үндэслэж ажлаас чөлөөлсөн явдал нь дараах үндэслэлээр хууль зөрчиж гарсан эрх зүйн хувьд үндэслэлгүй эрхийн акт болсон учир хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоохыг хүсэж байна гэжээ

Нэхэмжлэгч С.Кгийн шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Толбо сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. Тухайн үеийн захирал Х.А7 дугаар сарын 20-нд ажлаас чөлөөлж намайг тэтгэвэрт гаргасан. Би 8 дугаар сарын 12-нд тогоочийн ажилд эргүүлэн томилж өгөх тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээс сайн дураараа татгалзаж байгаа тул миний шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Дахин шүүхэд гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Кгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын бүрэн дунд сургуульд холбогдох Толбо сумын сургуулийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгч С.К нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.К нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 31 тоот тушаалыг хүчингүй болгож, сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК