| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00146/И |
| Дугаар | 134/ШШ2016/00153 |
| Огноо | 2015-10-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2016/00153
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн Чойр салбар /РД: 2578697, улсын бүртгэлийн дугаар: 9016001007, утас: 70543018/-ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Одмааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал, нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Одмаа нь манай банкнаас 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11 144 000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. Зээлээ 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн учраас зээлийг нь төлүүлэхээр шаардах гэтэл уулзах болон утсаар ярих боломжгүй, оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа болно. Бид Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаантын 2-18 тоот хаягийг олж, Хас банкны Багануур дүүргийн салбарын ажилтанг явуулж, эцэг н.Лувсандоржтой /утас: 99572716/ нь уулзуулсан боловч Л.Одмааг хаана байгаа болон холбогдох утсыг мэдэхгүй гэсэн. Л.Одмаагийн төрсөн ах Л.Эрдэнэбаатар /утас: 99113955/ нь TV-9 телевизийн мэдээний нэвтрүүлэгч ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 31-65 тоотод оршин суудаг. Мөн Говьсүмбэр аймагт ажиллаж, амьдарч байсан Мандалсаны Түвшинтөр /утас: 99130414/ гэх залуутай хамтран амьдардаг болохыг дам мэдээгээр мэдсэн тул дээрх хаяг болон утсаар холбогдвол Л.Одмааг олох боломжтой. Иймд эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгуулж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.Одмааг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно.
Л.Одмаа нь зээл авах үедээ Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 15-40 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаантын 2-18 тоотод шилжиж хаягийн өөрчлөлт хийгдсэн хэдий ч уг хаягт түүний эцэг н.Лувсандорж оршин суудаг. Л.Одмаа нь хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Л.Одмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шивээговь сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 651 тоот албан бичиг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 261 тоот лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Лувсандоржийн Одмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Л.Одмаа нь 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, НЮ81032261 регистрийн дугаартай, 99032281, 99439744 дугаарын утастай, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Рашаантын 2-18 тоотод албан ёсны бүртгэлтэй, уг хаягт түүний эцэг н.Лувсандорж оршин суудаг, 99572716 дугаарын утастай. Ах Л.Эрдэнэбаатар нь TV-9 телевизийн нэвтрүүлэгч ажилтай, 99113955 дугаарын утастай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 31-65 тоотод оршин суудаг. Мөн Л.Одмаатай хамтран амьдарч байгаа гэх Мандалсаны Түвшинтөр нь 99130414 дугаарын утастай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Лувсандоржийн Одмааг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.Одмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ