Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

 

  2019           11           14                                      2019/ШЦТ/950

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Э.Намуун /томилолтоор/,

            Шүүгдэгч: Т.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000000468 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-, 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 2, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд БНХАУ-ын иргэн Р.М-ын халааснаас iphone-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дахиж хулгай хийхгүй, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Өвчтэй ээжийн хамт амьдардаг тул аль болох бага ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Р.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод галт тэргээр 09 цагийн үед ирээд вокзал дээр явж байгаад өөрийн Ай-фон 7 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би тэр утсаа Хятад улсаас авч байсан. Кодыг нь мэдэхгүй байна, хайрцаг сав нь байгаа авчруулж болно. ...Миний утасны содон шинж тэмдэг нь хар өнгөтэй Ай-фон-7 маркийн 717717 гэсэн кодоор онгойдог утас байгаа. Миний гар утсыг хулгайлсан хүнийг харвал танихгүй, вокзалын ар талд намайг тоссон машины хойд талд юм хийгээд зогсож байхад нэг хүн шүргээд өнгөрөх шиг болсон. Би тэр үед утсаа халааснаасаа алдсан. Гар утсаа 2017 онд Хятад улсад байхад монгол мөнгөөр 1.700.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Т.Б-“надад хар өнгийн Ай фон-7 маркийн гар утас байна” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар хүрэн өнгийн куртикний халааснаас гаргаж өгөв. ...тухайн гар утасны голын товч дээр дарахад хятад үсэгтэй код гарч ирэх бөгөөд гар утсаа алдсан гэх Хятад улсын иргэн Р.М-ын гэрчийн мэдүүлэгт хэлсэн 717717 гэсэн дугааруудыг хийхэд утасны код нээгдэж байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 4-6/,

Яллагдагчаар Т.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгосон ялыг ойлголоо, би хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны 09 цагийн үед хүний ойр зуурын ачаа зөөхөөр вокзал ороод машины зогсоол дээр явж байтал 3 хятад залуу машиныхаа хойд талд тээш оруулж байсан. Нөгөө 3 залуугийн хар өнгийн цувтай залуугийн цувны баруун талын халааснаас гар утасных нь тал нь цухуйчихсан байсан. Би хажуугаар нь зөрөхдөө халааснаас нь гар утсыг нь аваад замын хойшоо явж байтал энд тэндгүй камер харагдаад байхаар нь ер нь гар утсыг нь авах дэмий юм байна, мөн миний хулгайлсан утас Ай-фон маркийн утас болохоор ашиглах боломжгүй юм байна гэж бодоод гар утсыг нь өгөх гээд буцаад очтол гар утасны эзэн нь нүхэн гарц руу доошоо бууж харагдсан, би хөөе хөөе гээд араас нь гүйтэл энгийн хувцастай нэг залуу намайг дуудахаар нь яваад очтол тэр хүн цагдаагийн үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Тэгээд вокзалын цагдаагийн хэсэг дээр аваачаад биед үзлэг хийтэл миний хулгай хийсэн утас гараад ирсэн, удалгүй гар утсаа хулгайд алдсан хүн ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22, 47-48/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын авто зогсоолд БНХАУ-ын иргэн Р.М-ын халааснаас iphone-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.М-ын: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод галт тэргээр 9 цагийн үед ирээд вагоны вокзал дээр явж байгаад өөрийн Ай-фон 7 маркийн гар утсаа хулгайд алдсан. ...вокзалын ар талд намайг тоссон машины хойд талд юм хийгээд зогсож байхад нэг хүн шүргээд өнгөрөх шиг болсон. Би тэр үед утсаа халааснаасаа алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-36/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б-нь хохирогчийн халааснаас Ай фон-7 маркийн гар утсыг нууцаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Р.М- нь iphone-7 маркийн гар утсаа хүлээн авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-н 7/ нотлогдож байгаа бөгөөд хэргийн материал танилцуулсан баримтад гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Т.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулахаар гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялаас доогуур цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

  • үүгдэгч Т.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 03 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 01 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Б-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттуулыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын урд цагдан хоригдсон 03 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 24 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-нь шүүхээс оногдуулсан 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР