Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05478

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05478

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 73-17 тоотод оршин суух, Худир овогт Балдандоржийн Оюун /РД-СЖ74032003/-ы,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балдандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюун шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балдандорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Г.Шинэбаяртай гэр бүл болж, 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охинтой болсон.

Хамт амьдарсан үеэс Г.Шинэбаяр нь аав хүний үүрэг, нөхөр хүний итгэлтэй байр суурь байхгүйгээс бид хоёрын амьдралд бэрхшээл асуудлууд ихээр гарах болсны улмаас хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад охин н.Хүслэнгээ бодож 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулан, дахин амьдрал эхэлсэн.

Гэвч урьдны байдал дахин давтагдаж, хүүхэд айх, цочирдох байдал гарснаар амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж өнөөдрийг хүртэл тусдаа байна.

Одоо би дахин амьдрал зохиож хөөрхөн хүүтэй болж сэтгэл дүүрэн, элэг бүтэн сайхан амьдарч байна.

Иймээс Г.Шинэбаяраас гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч түүний хаяг, утасны дугаар байхгүй байна.

Иймд Г.Шинэбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн хүсэлт, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюун нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Шинэбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Шинэбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Чингэлтэй дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2711 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхэд дуудсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-6-7 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Цагаан овогт Гантулгын Шинэбаярыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Г.Шинэбаяр нь Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 48 тоотод оршин суудаг байсан болон 96338799 дугаарын утас эзэмшдэг байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цагаан овогт Гантулгын Шинэбаярыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Г.Шинэбаяр нь Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 48 тоотод оршин суудаг байсан болон үүрэн холбооны 96338799 дугаар эзэмшдэг байсан болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 73-17 тоотод оршин суух, Худир овогт Балдандоржийн Оюун /РД-СЖ74032003/, утас 88706370, 88528881.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД