| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00378/И/ |
| Дугаар | 376 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 376
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-46 тоотод оршин суух Хасагт хайрхан овгийн Нямсүрэнгийн Батхишиг /РД: ДЮ79123118/, Урианхай овгийн Өлзийсайханы Нандинцэцэг /РД: ДЮ81102362/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 1-28 тоотод оршин суух Дархчуул овгийн Чогдонгийн Ганзориг /РД: ДЮ64021570/, Хайтал овгийн Сандагийн Эрдэнэхүү /РД: ДЮ66050461/ нарт холбогдох
Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 05-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нямсүрэн овогтой Батхишиг миний бие 1979 онд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд байрлах Эрүүл мэндийн газар буухад Ганзоригийн эхнэр Эрдэнэхүү энд хямдхан банз зарж байна гэж утсаар ярьсан. Тэгээд бид 2 очиж нэг өрөө талтай авч мөнгийг нь өгөөд буулгасан. Бид хоёрыг очиход орой болж байсан. Бид хоёрыг очиход Ганзориг бас өрөө аваад модыг нь буулгаж байсан. Тэгээд орой болоод харж бай гээд явсан. Би эхнэртэйгээ өөрийнхөө өрөөний модыг буулгаад хоцорсон. Ганзоригийн өрөөг эргэж тойрч харж байсан. Сүүлдээ өөрийнхөө ажлыг хийх гээд нэг их анхаараагүй. Маргааш өглөө болтол ажиллаж байтал Ганзориг эхнэртэйгээ ирээд эхнэр нь мод алга болсон байна. Харж байхгүй яасан юм гээд хангинаад явсан. Бид хоёр тухайн үед юм хэлээгүй өнгөрсөн. Тэр шөнө бид хоёроос гадна бас өрөөнүүд авсан хүмүүс бид хоёрын хажууд ажиллаж байсан. Хүмүүс мэдэж байгаа юм чинь гээд тоогоогүй. Гэтэл дараа нь бид хоёрыг мод авсан гэж танил хүмүүст ярьсан байсан. Одоо хүртэл намайг гүтгэн доромжилж муу муухайгаар нэр хүндэд минь халдаж Ганзоригийн эхнэр нь хулгайчийг харахаар нүд хорсож байна, хулгай хийж амьдардаг та нар надаас хулгай хийгээд яаж өөдтэй амьдардаг юм гэж муу муухайгаар дуудаж, олон хүний өмнө нэр хүндийг минь сэвтүүлж, эхнэр нь дайрч гүтгэсэн. Гэр бүлээр минь гутаан доромжилж, нэр хүндэд минь халдаж, хохирол учруулж сэтгэл санааны дарамтанд оруулж байгаад гомдолтой байна. Миний болон эхнэрийн минь нэрийг энэ худлаа гүтгэлгээс сэргээж өгч туслана уу гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү бид хоёр нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нартай харилцан тохиролцож, учир зүйгээ олж, уучлалт гуйж эвлэрэхээр болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг бид хоёр Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нартай харилцан тохиролцож, учир зүйгээ олсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нарын нэхэмжлэлтэй, Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нарт холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү бид хоёр нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нартай харилцан тохиролцож, учир зүйгээ олж, уучлалт гуйж эвлэрэхээр болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг бид хоёр Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нартай харилцан тохиролцож, учир зүйгээ олсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нараас, 35.100 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нарын нэхэмжлэлтэй, Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нарт холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч Ч.Ганзориг, С.Эрдэнэхүү нараас, 35.100 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Батхишиг, Ө.Нандинцэцэг нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ