Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2016/00616

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, од оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох

Зээлийн 1320000 төгрөг, алданги 330000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б. нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******, 672 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, гэрчилгээний дугаартай газрыг барьцаалан 1200000 төрөгийг 10 хувийн хүүтэй, нотариатын гэрээ байгуулан зээлсэн. 2015 оны 01 сарын 17-ны өдөр хүү 120000 төгрөгийг дансруу хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй, түүний дугаарын утас руу нь залгасан боловч утсаа аваагүй ба ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд зээлийн 1320000 төгрөг, алданги 330000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие овогтой нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.*******аас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-4-од байрлах 672 м.кв газрыг барьцаалан 1200000 төгрөгийг авсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжилж байгаа 1650000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн 1320000 төгрөг, алданги 330000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.ийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 20675 төгрөг, хариуцагч Б.ээс 20675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нь зээлийн 1320000 төгрөг, алданги 330000 төгрөг, нийт 1650000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 20675 төгрөг, хариуцагч Б.ээс 20675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ