Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 455

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.Ц

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын улсын байцаагч Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын байцаагч Д.А гаргасан 2014 оны 06 дугаар сарын 11-ний******* тоот дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, уг дүгнэлтийг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2002 онд Улаанбаатар хотын орон сууцыг н.Игэх хүнээс бэлэн мөнгийг өгч худалдаж авч, түүнээс хойш уг байрандаа амьдарч байгаа бөгөөд уг орон сууцыг анх 1999 онд н.М хувьчилж аваад, бусдад худалдаад бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй байж байгаад 2005 онд нас барсан байдаг. Би хамгийн сүүлд худалдаж авсан юм. Гэтэл М.Т гэгч хүн Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны 2-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг орон сууцнаас манайхыг албадан нүүлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм.

Гэтэл улсын байцаагч Д.А нь 2014 оны 06 сарын 11-ний ******* тоот үндэслэл муутай дүгнэлт гаргаснаар М.Т нар нь уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны эзэмшигч миний эрх зөрчигдөөд байна.

Эрхийн Улсын Бүртгэлийн ******* дугаартай орон сууцны хамтран өмчлөгчдийн нэг болох Ц.О, Ц.Н залруулж бүртгэхээр шийдвэрлэсэн хяналтын улсын байцаагч Д.А гаргасан 2014 оны 06 сарын 11-ний ******* дугаартай дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж, Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан боловч 20 оны 01 дүгээр сарын 13-ны 6/1/405 тоот албан бичиг шийдвэрлүүл гэсэн утгатай хариуг өглөө.

Улсын байцаагч Д.А гаргасан ******* тоот дүгнэлтийн 1.2 дахь заалтад: Баянгол Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх ******* дутаартай лавлагаанд Эрхийн Улсын Бүртгэлийн Ү-2205094 дугаартай өмчлөгчөөр иргэн М.Т, М.Ш, Ц.Н, З.Мнар бүртгэлтэй байна гэсэн атлаа дүгнэлт хэсгийнхээ 2.1-д нь болохоор улсын бүртгэлийн цахим санд буруу бүртгэгдсэн Ц.О /ЧМ620421******* буруу/-г Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын -ны өдөр олгосон 11-120625 дугаартай лавлагааг үндэслэн Ц.Н /*******/-аар залруулж бүртгэн зөрчлийг арилгах гэж дүгнэсэн байна.

Дээр дурдсанаас үзэхэд л улсын байцаагчийн энэхүү акт үндэслэлгүй болох нь тодорхой байгаа бөгөөд дараахь хэдэн үндэслэлүүд байгаа юм. Үүнд:

1. Нэгэнт 2014 оны 03 сарын -ны өдөр олгогдсон лавлагаанд улсын бүртгэлд Нарантуяа гэж байсан юм бол 2014 оны 06 сарын 11-ний өдөр хамтран емчлөгч Ц. О*******г Ц.Н болгож засварлан өөрчлөх шаардлага байхгүй болно.

2. Өмчлөх эрхийн анхны гэрчилгээн дээр ******* гэсэн регистртэй М.Т гэж хүн бичигдсэн байхад улсын байцаагч ******* гэсэн регистртэй М.Тгийн өргөдлөөр зөрчлийг хянасан атлаа М.Тгийн регистрийн бүртгэлийн талаар дүгнэлтэндээ огт дурдаагүй.

3. З. нар нь орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргахдаа анх Ц.Огийн хамт өргөдөл гаргаж, О******* нарын нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаагаас үзэхэд ч Ц.Н гэж андуурч бүртгэгдсэн байх үндэслэлгүй байна.

4. М.Т нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны “Өнөөдөр” сонинд Ц.Н нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үрэгдүүлсэн гэж зарлуулсныхаа дараа О болгуулахаар бүртгэх байгууллагад хандсан байдаг.

5. Иймд хяналтын улсын байцаагч Д.А гаргасан 2014 оны 06 сарын 11-ний ******* тоот дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, уг дүгнэлтэнд үндэслэн М.Т, нарыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4-р хороо, Гаалийн 4-р байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн М.Т Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын хэлтэст 2014 оны 06 сарын 02-ны өдөр “Иргэний бүртгэлийн зөрчлийг арилгуулах” тухай өргөдөл гаргасныг Газрын даргын цохолтоор хүлээн авч шалгасан.

М.Т нь тус хэлтэст гаргасан өргөдөлдөө “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гааль-4 байрны ******* тоот орон сууцыг  эгч нарын хамт өмчилдөг байсан. 2014 оны 4 сарын 10-ны өдөр үл хөдлөхөд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлснээс уг гэрчилгээг дахин авахаар хүсэлт гаргасан. 

Уг гэрчилгээнд Ц.О гэж хүн бичигдсэн байна. Ц.О гэж хүнийг огт танихгүй, аав маань 2005 онд, ээж маань 2012 онд нас барсан. Бидэнтэй хамт  Ц.Огэж хүн амьдарч байгаагүй. Манай ээжийн нэрийг андуурч бичсэн байна. Иймд бүртгэлийн зөрчлийг арилгаж өгнө үү” гэсний дагуу дээрх орон сууцны өмчлөгч нарын бүртгэлийг иргэний бүртгэлийн цахим санд хэрхэн бүртгэгдсэн талаар шалгасан.

Шалгалтаар Иргэний бүртгэлийн цахим сангаас регистрийн дугаар, овог нэрээр хайлт хийсэн. Тэгэхэд Ц.Ниргэний бүртгэлийн цахим санд шалгахад Ц.Н регистрийн дугаартай 2000, 2007 онд иргэний үнэмлэх хоёр удаа; 2000, 2003, 2005 онд гадаад паспорт гурван удаа авсан; 2011 оны 05 сарын 04-ний өдөр биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд вар кодтой бүртгүүлж, 2012 оны 06 сарын 08-ны өдөр  иргэний цахим үнэмлэх авсан, иргэн З.тай 1985 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1987 оны 10 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Гэрлэх ёслолын ордоны 412 дугаарт бүртгэгдсэн бүртгэлтэй. Гэрлэлт цуцалсан бүртгэл бүртгэгдээгүй. 2012 оны 10 сарын 12-нд нас барсан бүртгэлтэй байсан. 

М.Тгийн эцэг иргэн 1961 оны 08 сарын 18-ны өдөр төрсөн, ЧМ610818******* регистрийн дугаартай, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Н  гэр бүл болж 1987 оны 10 сарын 09-ний өдөр батлуулсан баталгаатай, 2005 оны 01 сарын 10-ны өдөр нас барсныг 2005 оны 01  дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн нас баралт бүртгэгдсэн зэрэг нь иргэний баримтын архив, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын архивт байгаа Иргэний улсын бүртгэлийн ХААТР маягтууд нь иргэн тус бүрээр гарч ирсэн.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS санд шалгахад Ц.Н бүртгэлтэй байсан З., Ц.Н нарын дундаас 1986 оны 01 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газар охин овогтой - /, 1990 оны 01 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн амаржих газар  тус тус төрсөн бөгөөд тэдний төрсний бүртгэл нь зохих ёсоор бүртгэгдэж  859, М.Т 6*******/18 дугаартай төрсний гэрчилгээнүүд олгогдсон байсан. 

Онлайн санд ЧМ620421******* регистрийн дугаартай Ц.О гэж хүний бүртгэл гарч ирээгүй. Иргэний бүртгэлийн цахим санд регистрийн дугаарыг оруулахаар алдаатай гэсэн хариу гарч ирсэн. Регистрийн дугаарын сүүлийн тооноос 2 дахь тоо тэгш бол эмэгтэй, сондгой бол эрэгтэй хүйсийг заадаг. Өөрөөр хэлбэл манай цахим санд Ч.М регистрийн дугаартай Ц.О гэж хүн бүртгэгдээгүй байна.

Иргэний бүртгэлийн цахим санд Ц.Огэж 7 хүний бүртгэл байна. Эдгээрийг дурдвал байгаа нь тухайн бүртгэлд ямар ч хамааралгүй байсан.

Эдгээр 7 хүний регистрийн дугаар нь 1999 оны 04 дүгээр сарын 19-ний ,00 цагт мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт бичигдсэн регистртэй тохирохгүй байсан. Эдгээрийг зохих журмын дагуу шалгасны эцэст иргэн М.Тгийн өргөдөлд дурдсан зөрчлийг арилгах нь үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 06 сарын 11-ний өдөр ******* дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.

Бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10.5, Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3-д тус тус заасан эрх үүргийнхээ дагуу уг дүгнэлтийг гаргасан бөгөөд иргэн Н.Ц нэхэмжлэлд дурдсанчлан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үйлдсэн, илт бус захиргааны акт болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхээр шийдвэрлэгдэж буй иргэн Н.ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй гуравдагч этгээд миний бие танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

1/ Улсын байцаагч Д.А гаргасан 2014 оны ******* тоот дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Нэхэмжлэгчийн илт хууль бус гэж үзэж буй захиргааны акт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд өмчлөгчийн нэр буруу бичигдсэнийг залруулж өөрчилсөн улсын байцаагчийн дүгнэлт юм.

Уг дүгнэлтээр улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 4-р хороо, Гаалийн 4-р байрны ******* тоот хаягт орших 124.44 м.кв талбай орон сууц болон барилгын подвальд байрлах 13.44 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөх эрхийн дугаар гэрчилгээнд миний ээж буруу бичсэн тул зөв болгон залруулсан.

Дээрх орон сууц болон авто зогсоол нь өмчлөлийн ямар нэгэн маргаангүй эд хөрөнгүүд юм. Анх тус үл хөдлөх эд хөрөнгийг Засгийн газрын 1998 оны 12 дугаар 30-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 240 дугаар тогтоол болон Гаалийн ерөнхий газрын 1999 оны 3 сарын 10-ны өдрийн 1/627 тоот албан бичигт тус тус заасны дагуу эрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр миний аав бид дөрөв бүртгэгдсэн.

Ийнхүү уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авснаас хойш уг орон сууцны өмчлөгчдийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бөгөөд бусдад худалдсан, бэлэглэсэн болон бусад эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн, барьцаалсан зүйлгүй болох нь улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаанаас тодорхой харагдана.

Аав ээж маань эсэн мэнд байхдаа уг орон сууцыг М.Т надад худалдан авсан, одоогоор өөрсдийн танил найзууд нь түр хугацаанд амьдарч байгаа гэж ярьцгааж, орон сууц чинийх юм шүү гэж захидаг байсан юм.

Харамсалтай нь энэ орчлонгийн хүнд болгонд тохиолдоод байдаггүй хүнд, тохиолдож аав маань 2005 оны 1 сарын 10-ны өдөр, ээж маань 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зуурдаар насан өөд болсон юм. Иймээс Иргэний хуулийн өв залгамжлалын журамд заасны дагуу 2014 оны 8 сарын 13-ны өдрийн № дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцны оногдох хэсгийг миний бие өвлөн авч улмаар 2014 оны 08 сарын 14-ний өдөр № тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Дээр дурдсан Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах явцад анхны өмчлөх эрхийн гэрчилгээнд ээжийн нэр буруу бичигдсэнийг олж мэдсэн юм. Тиймээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг залруулахаар өргөдөл гаргасан билээ.

Улмаар өргөдлийг Улсын байцаагч Д.А зохих журмын дагуу хянан шалгаад өөрийн бүрэн эрхийн хүрээнд улсын бүртгэлийн үнэн, зөв байдлыг хангаж 2014 оны ******* тоот дүгнэлтийг үйлдсэн болно.

2/ Улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хийсэн Үл хөдпөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай.

Дээрх Улсын байцаагчийн дүгнэлтээр улсын бүртгэлийг буруу, ташаа болохыг тогтоож, өөрчилсөн тул бүртгэлд өөрчлөлт оруулж, түүнийг үндэслэн гэрчилгээ олгосон болно.

Иймд дээр дурдсан дүгнэлт болон улсын бүртгэлийн өөрчлөлт нь бүгд хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй юм.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд буруу бичигдсэн нэр нь нэхэмжлэгчийнх биш бөгөөд регистрийн дугаар нь мөн огт хамааралгүй юм. Түүнчлэн буруу бичигдсэн регистрийн дугаартай хүн байхгүй нь тогтоогдсон. 

Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С болон түүний өмгөөлөгч Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн гол зүйл бол энэ үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа хүмүүстэй маргахын тулд заавал өмчлөлийн маргаан эхэлж шийдэгдэнэ. Энэ маргаан шийдэгдэж Н.Ц өмчлөгч байх боломжгүй, орон сууц шилжүүлэх боломжгүй, орон сууц, авто зогсоол хоёрыг чөлөөлж өг гэдэг эцсийн шийдвэр гарсан. Үүний дагуу чөлөөлж авсан. Шийдвэр бүрэн хэрэгжсэн байгаа. 

Тэгэхээр улсын байцаагч цэнхэр гэрчилгээн дээр эдгээр хүмүүсийг өмчлөгчөөр тогтоосныг бүртгэж улсын ерөнхий бүртгэгчийн тушаал гарах ёстой гэж тайлбарлаж байна. Энэ нь ямар ч ач холбогдолгүй маргаан ярьж байна. Хэрвээ Ц.О гэх хүн маргаж байгаа бол өөр хэрэг. 

Энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэх хүмүүстэй нэгэнтэй ч хэлцэл хийж үзээгүй. н.Игэдэг хүнээс мөнгө авсан гэдэг. Хэрвээ та маргах ёстой бол  н.Игэдэг хүнтэй маргаж явна уу гэхээс одоо хууль ёсоор байр өмчилж байгаа 2 өнчин хүүхэдтэй маргах ямар ч шаардлага байхгүй. Үүнийг Монгол Улсын шүүх шийдвэрлэж энэ маргаан эцэслэн дууссан. Хамгийн гол зүйл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдэг асуудал нэхэмжлэлийн үндэслэлд байх ёстой. Гэтэл яг энэ улсын байцаагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан актын улмаас иргэн Н.Ц эрх зөрчигдсөн гэдэг асуудал огт харагдахгүй байгаа юм. Тэгэхээр эрхийн зөрчил байхгүй асуудлаар нэхэмжлэл гаргаж Ц.О, Ц.Нгийн асуудлаар иргэний хэргээр хангалттай маргаж шийдвэрлэгдсэн байгаа. 

Тэгэхээр З.М гэх хүн хувьчилж авч эхнэр 2 хүүхдээ хамтран өмчлөгчөөр авсан. Дунд нь н.И гэх хүн мөнгө авч байргүй болсноороо би хохирч байна гэж маргаж байгаа болохоос яг энэ байрны өмчлөл, бичиг баримтын бүртгэлийн процесс нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй юм. 

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Тэгэхээр энэ байрны өмчлөлтэй холбоотой маргаан гаргах боломж байхгүй. Тухайн үед бүртгэлийн бичиг баримт нь Ц.Нг Ц.О гэж, М.Тгийн регистрийн дугаар гээд зөрчилтэй байсан. Гэхдээ үүнийг хуулийн дагуу зөрчлийг арилгуулсан. оо энэ баримтын зөрчил арилсан. Баримтууд зөрчилтэй байсан гэдэг утгаараа Н.Ц эрх сэргэхгүй учраас ач холбогдолгүй, хамааралгүй маргаан хийж байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, хариу тайлбараар байцаагчийн актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй байдал харагдаж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Ц нь анх тус шүүхэд “Улсын байцаагч Д.А2014 оны 06 дугаар сарын 11-ний ******* тоот дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, уг дүгнэлтийг үндэслэн хийсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын байцаагч Д.А2014 оны 06 дугаар сарын 11-ний ******* тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг дүгнэлтийг үндэслэн гарсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын 2014 оны 903 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, гааль-4 дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн З.М, Ц.О, М.Т, М.Ш нарыг улсын бүртгэлийн -т бүртгэж Орон сууц өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгосон байсныг улсын байцаагч Д. нь ямар ч нотлох баримтгүйгээр Ц.Ог Ц.Н болгож өөрчилсөн нь хууль бус” гэж, хариуцагчаас “Орон сууц өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээнд М.Тгийн ээж Ц.Нг Ц.О гэж алдаатай бичиж бүртгэсэн байсныг буцаан залруулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ”, 10.5-д “Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3-т заасны дагуу улсын байцаагч Д. нь “...бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” эрх хэмжээтэй байна.

н.М 2005 онд маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин авахаар өргөдөл  гаргахад уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.О бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр хүлээн авалгүй буцаасан тул Нийслэлийн улсын бүртгэлийн газарт “...Уг байр нь аав  бид 4-ийн өмчлөлд байдаг. Өөр ямар ч хүн байхгүй учир энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ. 

Улмаар улсын байцаагч Д.А нь М.Тгийн хүсэлтийг шалгаж 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ******* тоот дүгнэлтдээ  “Улсын бүртгэлийн цахим санд буруу бүртгэгдсэн дүгнэсэн тул маргаан бүхий байрыг  2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон байна. 

Үүний дараа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно” гэж заасны дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 903  дугаар тушаалын 1.18 дахь заалтаар “Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээ”-г хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 

- З.М нь 1999 онд Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргахдаа болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тус тус өргөдөл гаргаж байсан ,

- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, гааль-4 дүгээр байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр анх иргэн З.М нарыг улсын бүртгэлийн -т 1999 оны 04 дүгээр сарын 19-нд бүртгэж Орон сууц өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ /цэнхэр гэрчилгээ гэх/-г олгосон , 

- 2014 оны 03 дугаар сарын -ны өдрийн байдлаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр М.Ш нар бүртгэлтэй байсан  болох нь тус тус тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь “... миний хувьд М.Тгээс гаргасан “... орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин авахаар өргөдөл гаргахад уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.О бүртгэгдсэн...” гэсэн гомдлыг хүлээн авч шалгаад дугаартай гэрчилгээнд ээж Ц.Нгийн нэрийг Ц.О гэж буруу бичсэн нь болохыг дүгнэсэн” гэж тайлбарлах атлаа 2014 оны 06 дугаар сарын 11-нд маргаан бүхий актыг гаргахдаа “Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын -ны өдөр олгосон ******* дугаартай лавлагааг үндэслэн” гаргасан нь цаг хугацааны хувьд үндэслэлгүй алдаатай дүгнэлт болжээ. 

Өөрөөр хэлбэл, дугаартай гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бичигдсэн байсан Ц.О гэсэн нэр нь улсын байцаагчийн дүгнэлт гарахаас өмнө цахим мэдээллийн санд засагдаж Ц.Н болж өөрчлөгдсөн байсан байхад улсын байцаагч “...залруулах” тухай дүгнэлт гаргасан нь гэж үзэхээр байна.

Улмаар хариуцагч Д.А нь шүүх хуралдаанд “цахим бүртгэл хийгдэхээс өмнө хийгдсэн бүртгэлийн хувьд энэ мэт алдаа одоо ч ихээр гарч байгаа бөгөөд цаасан бүртгэлийг цахимжуулахдаа иргэний регистрийн дугаар нь алдаатай бол программ хүлээж авдаггүй. Иймээс цахим мэдээллийн санг бүрдүүлэхдээ иргэний бүртгэлийн цахим сангаас хайлт хийх замаар З.М эхнэр нь Ц.О мөн эсэхийг шалгаж Ц.Обиш, юм байна гэж залруулж оруулсан байх” гэж гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн “маргаан бүхий дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй, мэдээллийн санд засагдсан мэдээллийг баталгаажуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Зүй нь бүртгэлийн архивт хадгалагдаж буй материалууд нь цахим бүртгэлийн мэдээллийн сантай тохирч байх ёстой атал Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр архивын материалыг цахим бүртгэлд оруулахдаа ямар нэг шийдвэргүйгээр Ц.Ог Ц.Н болгож залруулж оруулсан, мөн М.Тгийн регистрийн дугаарыг шүүхийн шийдвэр гараагүй байхад мөн засаж оруулсан, улмаар цахим мэдээллийн сангийн лавлагааг үндэслэж улсын байцаагч дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна.   

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ20/05137 дугаарт шийдвэрээр “...сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд ...М.Тгийн регистрийн дугаар ХЖ гэж буруу бичигдсэн болохыг тогтоож” шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд М.Тгийн регистрийн дугаар гэж бичигдсэнийг мөн зассан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй хэдий ч маргааны үйл баримтын хувьд ач холбогдлоо алдсан байна.

Гэсэн хэдий ч улсын байцаагчаас М.Тгийн гомдлыг шалгахдаа  гэрлэлтийн байдал болон тэдний хүүхдүүдийн лавлагаа  зэргийг иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулж авсан, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивын баримт бичигт шүүхээс хийсэн үзлэгээр  Ц.Огийн гэх ЧМ620421******* регистрийн дугаар нь алдаатай гэж гарсан, мөн регистрийн дугаарын өмнөх үсгийг өөрчилж УМ..., УЖ..., ЧЖ гэж сольж хайлт хийхэд мөн ийм регистрийн дугаараар олдоогүй, Ц.Онэрээр хайлт хийхэд улсын хэмжээнд ийм овог нэртэй 7 хүн гарч ирж байх боловч гэрлэлтийн байдал нь тохирохгүй, регистрийн дугаар нь төсгүй байх бөгөөд М.Т нь З.М нарыг хүүхэд мөн эсэхэд нэхэмжлэгч маргахгүй байгаа зэргээс үзвэл улсын байцаагчийн дүгнэлтээр М.Тгийн ээж Ц.Нгийн нэрийг зөвтгөж залруулсныг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд М.Ттэй хамаарал бүхий Ц.Огэх хүн байхгүй байх бөгөөд М.Тгийн ээж болох тогтоогдсон байх тул Ц.Ог Ц.Н болгож залруулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “бүртгэл үнэн зөв байх...” зарчимд нийцсэн байна. 

Мөн Ц.Огэж хүн байсан бөгөөд нэрийг залруулж бүртгэснийг зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гарснаас үл хамааран маргах эрхтэй юм.

Мөн нэхэмжлэгч нь уг байрыг иргэн З.М нэр бүхий хүмүүсээр дамжуулан худалдаж авсан хэмээн тайлбарлан маргаж байх боловч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 20******* оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор  “хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчээс “байцаагч нь хүртэл худлаа дүгнэлт хийж, улсын бүртгэл нь худлаа бүртгэл хийж байгаад бүх гэрчилгээг нь хуульд нийцүүлэн оргинал гэрчилгээ болгож гаргасан юм чинь шүүх гэрчилгээг үнэн байна гэж М.Тгийн талд шийдвэр гарч байгаа. Гэтэл цахим мэдээллийн санд гарсан өөрчлөлтүүдийг харахад улсын бүртгэл дээр зассан байдаг” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. 

Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн чиг үүрэгтэй тул маргаан бүхий дүгнэлтээр засагдсан гэх Ц.Нгийн нэрийг буцааж Ц.О болгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй буюу маргааны бүхий дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч Н.ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь: 

 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц гаргасан “Улсын байцаагч Д.А2014 оны 06 дугаар сарын 11-ний ******* тоот дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг дүгнэлтийг үндэслэн гарсан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын 2014 оны 903 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ