| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01767/И |
| Дугаар | 184/ШШ2016/01505 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2016/01505
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван богд группын байранд байрлах, “Таван богд менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 1-р хороолол, 24-р байр 87 тоотод оршин суух, эрэгтэй, ХА85042317 регистрийн дугаартай, Улаантайж овогт Мөнхбаярын Өсөхбаярт холбогдох
3 826 933 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Таван богд менежмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус компани нь гадаад дотоод худалдаа, хэвлэлийн үйлдвэр, засвар үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Иргэн М.Өсөхбаяр нь тус компанид 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 2015 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд маркетингийн менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа иргэн М.Өсөхбаяр нь маркетингийн идэвхжүүлэлтийн зардалд зориулагдсан 2180 ам.доллараас 277 ам.долларыг зориулалтын дагуу зарцуулж үлдсэн 1903 ам.долларыг зориулалтын бусаар ашиглаж хувьдаа ашигласан байсан.
М.Өсөхбаяр нь ажил үүргийнх нь дагуу өөрт хариуцуулсан компанийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй компанид хохирол учруулсан нь тогтоогдсон тул 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 25/165 тоот тушаалаар М.Өсөхбаяртай байгуулсан ХГ2015/25-60 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иргэн М.Өсөхбаяр нь дээрх мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй компанид 1903 ам.долларын хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч улмаар хохирлыг 2015 оны 10, 11 дүгээр саруудад төлж дуусгахаар бидэнд хүсэлт гаргасан. Гэвч иргэн М.Өсөхбаяр нь компанид учруулсан хохирлыг барагдуулахгүй өдийг хүрч байна.
Иймд иргэн М.Өсөхбаярын “Таван Богд” ХХК-д учруулсан 1903 ам.доллар буюу 3 826 933 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Таван богд менежмент” ХХК-ийн нэхэмжилж буй 3 826 933 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Таван богд менежмент” ХХК нь хариуцагч М.Өсөхбаярт холбогдуулан 3 826 933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “Таван богд менежмент” ХХК нь хариуцагч М.Өсөхбаяраас 3 826 933 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 3 826 933 төгрөгийг бүрэн хэмжээгээр маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Таван богд менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Өсөхбаярт холбогдох 3 826 933 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 38 100 төгрөг, хариуцагчаас 38 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
|