| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0369/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/387 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1938007090442 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух гэртээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Схөлөөрөө өшиглөж, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух гэртээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Схөлөөрөө өшиглөж, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007090442 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэргийн зүйлчлэл болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Эсэргүүцэх зүйл байхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын эхээр би гэртээ жоохон уугаад ороход манай эхнэр Саруул надруу хандаж уурлаж хэл амаар доромжилсон. Мөн намайг алгадаж цохисон. Тэгээд байж байтал гаднаас манай найз Мөнхбаатар орж ирсэн. Мөнхбаатарын дэргэд алгадахаар нь уур хүрээд зүүн хөлрүү нь 2 удаа өшиглөсөн нь үнэн...миний буруу, би гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ноос архи ууж, хэрүүл маргаан хийж, хутга бариж амиа хорлоно гэж намайг айлган сүрдүүлсэн. Мөн 11 сарын 09, 10-нд архи ууж, гэртээ агсам тавьж, хутга барьж, нарийн оосор барьж гараад амиа хорлоно гэж шөнөжин дарамталж хоносон. Энэ хүнтэй амьдрах байнгын айдас түгшүүртэй байх болсон. Эрүүлдээ ч гэсэн мөн адил ингэж дарамталдаг. Намайг 2019 оны 10 дугаар сарын 03-нд өшиглөж зодсон юм. Маргааш нь ч гэсэн ил харагдах гэмтэл учруулахгүйгээр зодож цохисон. Намайг жирэмсэн байхад зодож байсан. Би энэ үед цагдаад хандаж байгаагүй. Маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. Намайг Б.Мынхаар ганцаараа ороход Саруул хүүхдээ тэвэрчихсэн. Жагаа үүдэндээ сандал дээр суучихсан хэрүүл хийж байсан. Тэгэхээр нь ямар нэгэн зүйл ярилгүй гарах гэж байтал Саруул Жагааг алгадсан. Тэгтэл Жагаа босож ирээд Саруулын хянгаруу 2 өшиглөсөн. Тэгэхээр нь би Жагаад боль гээд хойш нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.М архи ууж агсам тавьж охинд минь гар хүрээд байгаа болохыг дам сонсож байсан боловч охин маань өөрөө энэ талаар огт хэлдэггүй байсан. Ноднин зун хөлийг нь хөх булмаг болтол зодсон талаар охин маань хэлсэн. Охиныг маань жирэмсэн байхад нүдийг нь хөх булмаг болтол зодсон талаар манай охины том хүү Өнөболд надад хэлж байсан. Энэ намар 10 дугаар сарын эхээр зодсон байсан. Тэгээд өөрөө өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жагаа ах муу хүн. Аймаар хүн. Намайг амралтаараа Ханх суманд очиход архи ууж ээжийг маань зодсон. Ээжийн хөлрүү өшиглөж нүдрүү цохиж хөхрүүлсэн байсан. Энэ талаар эмээдээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 522 дугаартай:
Хохирогч Д.Снь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938007090442 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух гэртээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Схөлөөрөө өшиглөж, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Сын /хх-ийн 8-11-р хуудас/, гэрч Б.Мөнхбаатарын /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Б.Цэрэнгийн /хх-ийн 16-17-р хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Өнөболдын /хх-ийн 20-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 522 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
Хохирогч Д.Снь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Д.Стай эвлэрч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938007090442 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мгэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938007090442 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР