Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 391

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын 4 дүгээр баг, Жаргалтад оршин суух Боржигон овгийн Дугарын Бурмаагийн /РД: ДН66051001/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Д.Бурмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1966 оны 05 сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумд төрсөн. 1985 оны 09 сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Цээл сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Цээл сумын Засаг даргын Тамгын газар цаг уурын ажиглагч, 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл тус сумын Соёлын төвд ОНСТ-ын ажилтнаар ажиллаж байна. Одоо 1985 оны 09 сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр галд өртсөн тул холбогдох материалыг хавсаргав гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Д.Бурмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Бурмаа нь 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
 Д.Бурмаа нь 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаартай лавлагаа, мөн аймгийн Цогт сумын сургуулийн 1985 оны 09 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн цэсний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд,
Эхийн овог нэр Боржигон Дугарын Бурмаа, хүүхдийн овог нэр Нямхүүгийн Аззаяа 1988 оны 11 сарын 26-нд ЭНТ газар төрснийг Улаанбаатар  ОКр төрсний бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов гэх 0000964941 /Г-3650/ дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 
Эцгийн овог нэр Баяраагийн Нямхүү, эхийн овог нэр Боржигон Дугарын Бурмаа, нарын гэр бүлд 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрүүлсэн Нямхүүгийн Үйлстөгөлдөрийг 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын 12-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 105/001226 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Бурмааг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Дугарын Бурмааг 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бурмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ