Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1938007420450 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Б.

Шүүгдэгч Л.Б- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тойн Чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.892 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай, нойтон мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 345.600 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тойн Чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.892 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай, нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 1.036.800 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Шүүгдэгч Л.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би 0050383 тоот мод бэлтгэх эрхийн бичгийг Л.Б- гэх хүнд бичиж олгоогүй С.Лхагвасүрэн гэх хүнд цэвэрлэгээний ажиллаар мод бэлтгэх 4 куб мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Миний бичсэн 0050383 тоот эрхийн бичгээр Л.Б- мод бэлтгэх эрх байхгүй. Учир нь мод бэлтгэх эрхийн бичигт бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн санамж бичиг байгаа тул Л.Б-д энэ эрхийн бичигээр мод бэлтгэх эрх байхгүй. Байгаль орчинд учирсан хохирол нөхөн төлбөрийг буруутай хүнээс гаргуулж авах саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
  •  Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Байгаль орчны улсын байцаагч П- 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р баг Тойн чулуут гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн мэдээлэл ирлээ хамт яваад ирье гэхээр нь би ЗДТГ-ын жолооч Б- тухайн үед цагдаагаар ажиллаж байсан Т- гэх цагдаа бид 4 мод бэлтгэсэн газарт очсон. Тойн чулуут гэх газарт 4 метрийн урттай 26 ширхэг дүнз модыг уртаар нь бэлтгэж бөөгнүүлсэн байсан. Уг модыг уулын оройгоос түйвэрлэж бэлтгээд ном дор газар луу чирч оруулж ирсэн чирсэн мөр нь цасан дээр ил байсан. Зарим мод нь хуурай мод байсан. Мод бэлтгэсэн газрыг харахад уулын орой хэсгээс бол унагаасан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  •  “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай “...хэрэглээний бөөрөнхий шинэс мод 0.545 м.куб, бүх төрлийн хэрэглээний хуурай мод 1.347 м.куб, нийт 1.892 м.куб хэмжээтэй, 345.600 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс мод байна” гэх дүгнэлт, бөөрөнхий модон

материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

  •  Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас,
  •  Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
  •  Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/,
  •  Байгаль орчны улсын байцаагчийн 0170869 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч Л.Б-гээс торгуульд 50.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 55 дугаар хуудас/,
  •  С.Л- нэрээр 2018 оны 03 дугаар сарын 15-16-ны хооронд авсан мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 56 дугаар хуудас/,
  •  С.Л- нэрээр 2018 оны 05 дугаар сарын 03-04-ний хооронд авсан мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Жаргалант сумын 1 дүгээр багийн “Тойн Чулуу” гэх газраас түлшний мод бэлтгэх гэж байгаад 26 ширхэг 4 метрийн урттай дүнз мод бэлтгэж, уг модоо Ө- гэдэг хүнд зарсан. Ө-д зарахдаа эрхийн бичигтэй мод гэж хэлж зарсан. Уг моднуудыг Ө- аваад байшин бариад хүнд зарсан гэсэн. Жаргалаас өөр газар руу явуулсан гэсэн. Би мод бэлтгэхдээ аавын урьд өмнө мод бэлтгэхдээ авсан байсан гоожинг авч очоод бэлтгэсэн юм. П- улсын байцаагч миний бэлтгэсэн моднуудыг шалгахаар нь би аав Л-н авсан байсан гоожинг үзүүлсэн чинь надад 50.000 төгрөгний торгууль тавьсан. Тэгээд дараагаар нь цагдаа дуудаж надаас мэдүүлэг авахад нь би бүх үнэн учраа хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Л.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийнмэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Б- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тойн Чулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.892 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай, нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засагт 1.036.800 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Л.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, ойн санд 1.036.800 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б- нь экологи-эдийн засагт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1.036.800 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэх” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчээс “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Б-гийн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн моторт хөрөө шүүгдэгчийн мэдүүлгээр “эвдэрсэн” гэх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б-гээс ойн санд учирсан хохирол болох 1.036.800 /нэг сая гучин зургаан мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төрийн сангийн дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ”Албан ёсны борлуулагч Монгол улс, Улаанбаатар хот Наран туул” гэсэн бичигтэй, хар өнгийн бариултай, хөх өнгийн маниултай, ягаан өнгийн шугам төмөр, тогтоогч хэсэгтэй, шар, саарал өнгө хосолсон моторт хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ