Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05480

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05480

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд, 603 дугаар байрны 10 тоотод Олгон овогт Рэнцэнноровын Нарантуяа /РД-ЧЗ70070822/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Тундэмүн төвийн 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг Монсамхин ХХК /РД-2804204/-д холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Рэнцэнноровын Нарантуяа Монсамхин ХХК-ийн Түндэмүн сауны үйл ажиллагааны доголдол, хариуцлагагүй байдлын улмаас бэртэл гэмтэл авсан тухай гомдол гаргаж байна. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагийн орчимд Түндэмүн саунд үйлчлүүлэхээр орсон. 17.00 цагийн орчимд хувцас солих өрөөнд маш хүчтэй халтирч унаад толгойн тус газраа хүнд гэмтэл авсан. Хувцас солих өрөө нь МNS 5163:2002 стандартын /нийтийн халуун усны газарт мөрдөх/ шаардлагыг огт хангаагүй байснаас гэмтэл авсан гэж үзэж байна. Үүнд: 1. Хувцас солих өрөөний шалан дээр их хэмжээний ус тогтсон. 2.Хальтрахаас сэргийлэх резинэн дэвсгэр байдаггүй. 3.Резинэн улавч өгдөггүй. 4.Гишгүүр мод байхгүй. Эдгээр шаардлагууд нь МNS 5163:2002 стандартын 5.4.1, 45.4.2-т тусгайлан заасан байдаг. Ингээд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж уг ослын талаар гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Монсамхин ХХК-ийн Түндэмүн сауны үйл ажиллагааг шалгаж гомдлыг үндэслэлтэй гэж үзэж арга хэмжээ авсан.

Учирсан хохирол нь: Ослын улмаас толгойн дагз хэсгээр хүчтэй өвдөлт илэрдэг болсон бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Компьютер томографикийн шинжилгээгээр тархины арын хэсэг хөөж хавдсан, тархины бор болон цагаан эдийн ялгаралт гэнэтийн доргилтын улмаас өөрчлөлт орсон гэсэн онош тавигдсан. Одоогийн байдлаар шинжилгээ болон, эмчилгээнд 200,000 төгрөгийг зардал гарсан байна.

Монсамхин ХХК-ийг энэ хэрэгт хариуцагчаар татаж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Р.Нарантуяа, хариуцагч Монсамхин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох бид нэхэмжлэлийн шаардлага болох 200,000 төгрөгийн баримтаар тогтоогдсон 130.400 төгрөгийг хариуцагч төлөхөөр, нэхэмжлэгч авахаар, мөн үнийн дүнгээс 69,600 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байгаа болно. Нийт төлөх 130,400 төгрөгийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр төлж дуусгах болно. Иймд бид эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Нарантуяа нь хариуцагч Монсамхин ХХК-иас Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 200,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн 69,600 /жаран есөн мянга зургаан зуун/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Монсанхин ХХК үлдэх 130,400 /нэг зуун гучин мянга дөрвөн зуун/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,325 төгрөг, хариуцагч Монсанхин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,325 төгрөгийг тус тус гаргуулан Р.Нарантуяад буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Р.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Монсамхин ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 200,000 /хоёр зуун мянга / төгрөгөө 69,600 /жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгөөрс татгалзаж, хариуцагч 130,400 /нэг зуун мянга дөрвөн зуу/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 74 74.5- ыг баримтлан 6,650 㺺 3,325 , 3,325 Баянгол 俿 Т 2602002965 , хариуцагч Монсамхин ХХК-иас 3,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Нарантуяад .

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

    

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД