Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05481

 

2016 оны 10 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05481

Улаанбаатар хот

       

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, өөрийн байранд оршин байгаа, Голомт банк ХХК /РД-2075377/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38а байрны 905 тоотод оршин суух Бэсүд овогт Баярын Гантүшиг /РД-ХБ80051312/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,062,693.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Баяр овогтой Гантүшиг нь Түмэн ойл ХХК-д ажиллаж байхдаа буюу 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ1105092989 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулан 6,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан Зээл болон барьцааны гэрээний хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч Б.Гантүшигээс ЗГ1105092989 дугаартай Зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 2,568,770.61 төгрөг, үндсэн хүү 493,922.96 төгрөг, нийт 3,062,693.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Гантүшиг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкны нэхэмжилсэн 3,062,693.57 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 562,693.57 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Б.Гантүшигээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,062,693.57 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гантүшиг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3,062,693.57 /гурван сая жаран хоёр мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 562,693.57 төгрөгөөр төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Гантүшигийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,062,693.57 /гурван сая жаран хоёр мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 562,693.57 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 31,976 төгрөг, хариуцагч Б.Гантүшигээс 31,976 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Гантүшигт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 3,062,693.57 /гурван сая жаран хоёр мянга зургаан зуун ерэн гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 562,693.57 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Голомт банк ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 31,976 төгрөг, хариуцагч Б.Гантүшигээс 31,976 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД