| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0185/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/195 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 1936002910236 дугаартай, 17*******/2019/01**************/Э/ индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.ы эзэмшлийн үйлчилгээний төвийн нэг давхрын лангууг өөрийн лангуу хэмээн Г.*******д итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.ыг хуурч уг лангууг 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн гэх мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-10-р хуудас/
Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* гэх хүн лангуугаа зарна гэхээр нь уулзсан. Тэгээд лангууг ажиллуулж байтал Б.******* энэ миний лангуу мөнгөө өг гээд нэхээд байхаар нь би орлогоо бодоод 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр түүний нөхөр Эрдээ гэх хүнд 1.5 сая төгрөг өгсөн. Б.******* өөрийн эзэмшлийн лангуу биш гэдгийг мэдсээр байж надад зарж намайг залилсан. Одоо мөнгөө авсан ямар нэгэн санал үгүй болно... “ гэх мэдүүлэг
Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Түрээслэгч нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр уг лангууг худалдан борлуулах эрхгүй.Түрээсийн 150.000 төгрөгөө төлөхгүй бол дараагийн түрээслэгчид өгдөг юм.Би Б.*******д худалдан борлуулж болохгүй гэж хэлж байсан. Б.******* ямар ч үндэслэлгүй хүн хохироосон асуудал юм” гэх мэдүүлэг./хх-15,27х/
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т.тай гэрээ хийж түрээсэлдэг. Түрээслэгч нар лангуугаа зарж байгаагүй анх удаа л сонсож байна” гэх мэдүүлэг/хх-16х/
Гэрч Д.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны наадам дээр ын нөхөр гэх хүн лангууны мөнгө гэж 1.5 сая төгрөг өгөхөөр нь авсан “гэх мэдүүлэг /хх-2*******х/
-Ажлын байр түрээслэх гэрээ-/хх-1*******х/, нөхөрлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19х/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Жаргалант сумын засаг даргын тодорхойлолт, гэрч Б.Бат-Эрдэнэ, Ц.Алтанчулуун нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн, иргэний үнэмлэхийн болон хаягын лавалгаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 0******* дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.ы эзэмшлийн “ ” үйлчилгээний төвийн нэг давхрын лангууг өөрийн лангуу хэмээн Г.*******д итгүүлэн хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох уг лангууг 1500000 төгрөгөөр зарж залилах гэмт хэргийн үйл баримт хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн биш бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогчийг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэх идэвхтэй аргаар зориудаар хүсч, гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ. Тухайлбал: хохирогч Г.ын ажлын байртай болох, худалдаа наймаа эрхлэх итгэлийг олж 10-аад жил ажиллуулсан гэх нэрийдлээр өөрт байгаа лангуу эзэмших давуу байдлаа ашиглаж хуурсан үйлдэл хийсэн болно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-**************х/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Г.ын “... ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал алга байна. Хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг болон Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж: “Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг төлнө” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн *******,5-д зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн *******, 36.2, 36.6-36.******* дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Б.*******п оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгохыг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******57 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form