Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00610

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Баянхонгор дахь салбар

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын

Зээлийн гэрээний үүргийн нийт 15529891 төгрөг, нотариатын зардал 16100 төгрөг, нийт 15545991 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ны Баянхонгор дахь салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.*******, Ч. нар нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг дахь ХасБанктай байгуулсан тоот зээлийн гэрээ, тоот баталгаат ипотекийн гэрээний дагуу 30000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн болон ажлын байр барьж дуусгах зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 30 тоотод байршилтай ******* овогтой *******, овогтой нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 64,8 м.кв хувийн сууц, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын од байршилтай, ын гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй хувийн сууц, овогтой гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй 1364 м.кв газрыг барьцаалуулсан. Зээлдэгч нь тоот Зээлийн гэрээний 3.2.1 д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч ******* овогтой ******* болон түүний нөхөр овогтой нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, зээлдэгчийн бизнесийн орлого буурсан байдлыг харгалзан үзэж банкнаас гэрээний хугацааг 1 удаа сунгаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь /гэрээний хугацааг сунгахад дансны дугаар 1210018095 болж өөрчлөгдсөн/ тоот дансанд 2016 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 156 хоног хугацаа хэтэрсэн. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 болон зээлийн Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4, дэхь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү. 2016 оны 09-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчийн тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 14,002,060 төгрөг, хүү 1,502,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,232 төгрөг нийт 15,529,891 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 16,100 төгрөг, нийт 15,545,991 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******, Ч. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

*******наас 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 30000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 2,1 хувийн хүүтэй зээл олгосон. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлээ төлж чадахгүй байдалд хүрч ар гэрийн байдалд гачигдал гарч талийгаач охиныхоо цалингийн зээлийг тэтгэврийн зээлээ 24 сараар авч төлсөн. Иймд өөрийн эд хөрөнгө болох байшин хашаагаа зарж төлбөрөө барагдуулах гэсэн боловч зар өгөөд зарагдаагүй байгаа учраас төлж чадаагүй. Иймд банкны нэхэмжилсэн 15545991 төгрөгийг нэн даруй төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.*******, Ч. нар нь зээлийн гэрээний үүргийн 15529891 төгрөг, нотариатын зардал 16100 төгрөг, нийт 15545991 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.*******, Ч. нарын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч нарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.*******, Ч. нар нь зээлийн гэрээний үүргийн 15529891 төгрөг, нотариатын зардал 16100 төгрөг, нийт 15545991 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 117840 төгрөг, хариуцагч Д.*******, Ч. нараас 117840 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Д.*******, Ч. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ