| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0615/И |
| Дугаар | 131/ШШ2016/00626 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2016/00626
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн нарт холбогдох
Үндсэн зээл 2479045 төгрөг, хүү 871187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128297 төгрөг нийт 3478529 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний зардал 9800 төгрөг, нийт 3488329 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Л.*******, Д. нар нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймаг дахь *******тай байгуулсан тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу 8750000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.67 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд улсын дугаартай, ПРОНТЕР маркын ачааны автомашин, 4 ханатай давхар бүрээстэй иж бүрэн гэр, СЕРЕНА маркын 2 хаалгатай хөргөгч зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч тоот зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Л.*******, Д. нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь тоот дансанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлөлгүй 385 хоног хугацаа хэтэрсэн. 2016 оны 09 сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчийн тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 2479045 төгрөг, хүү 871187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128297 төгрөг нийт 3478529 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний зардал 9800 төгрөг, нийт 3488329 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.*******, Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа:
2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******наас 8750000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Уг зээлийг төлж байтал миний бизнесийн орлого буурч, зогсонги байдалд орсон. Түүхий эд борлуулж, төлбөрийг төлнө. Тус банкны нэхэмжилж буй нийт 3488329 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарын захирал нь хариуцагч Л.*******, Д. нараас үндсэн зээл 2479045 төгрөг, хүү 871187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128297 төгрөг нийт 3478529 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний зардал 9800 төгрөг, нийт 3488329 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.*******, Д. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн нийт 3478529 төгрөг, нотариатын зардал 9800 төгрөг, нийт 3488329 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Л.*******, Д. нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажид 70763 төлсөн болохыг дурдаж, хариуцагч Л.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 35381 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35381 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.*******, Д. нар үндсэн зээл 2479045 төгрөг, хүү 871187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128297 төгрөг нийт 3478529 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 9800 төгрөг, нийт 3488329 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 35381 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35381 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Л.*******, Д. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ