Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2016/00615

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн нарт холбогдох

Үндсэн зээл 30944156 төгрөг, хүү 5657951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166775 төгрөг нийт 36768882 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 33600 төгрөг, нийт 36802482 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.*******, Ч. нар нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь тай байгуулсан тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу 45000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн болон орон сууцны урьдчилгаа төлбөрийн зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд *******ын *******гийн өмчлөлийн 20,0 тн-ын багтаамжтай хүрэн өнгийн контейнер, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгө, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ийн ны од байршилтай ******* овогтой *******гийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 53,8 м.кв хувийн сууц, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ийн ны од байршилтай ******* овогтой *******гийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 653 м.кв газар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын од байршилтай овогтой , ******* овогтой ******* нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй хувийн сууц, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын од байршилтай Ч.гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй 510 м.кв газар, барьцаалуулагч овгийн ын ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй хувийн сууц, овгийн ын ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй 347 м.кв газрыг барьцаалуулсан. зээлдэгч тоот зээлийн гэрээний 1.4-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Д.*******, нөхөр Ч. нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч нь тоот дансанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлөлгүй 214 хоног хугацаа хэтэрсэн. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4 дэхь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү. 2016 оны 09-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчийн тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 30944156 төгрөг, хүү 5657951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166775 төгрөг нийт 36768882 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 33600 төгрөг, нийт 36802482 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******, Ч. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр наас 45000000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Уг зээлээ графикийн дагуу төлж явтал миний бие гэнэт хүндээр өвдөж миний ажил зогсонги байдалд орсон. Өөрийн өмчлөлд буй эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрийг төлнө.Тус банкны нэхэмжилж буй 36802482 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал нь хариуцагч Д.*******, нараас үндсэн зээл 30944156 төгрөг, хүү 5657951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166775 төгрөг нийт 36768882 төгрөг, болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний зардал 33600 төгрөг, нийт 36802482 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.*******, нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн 36768882 төгрөг, нотариатын зардал 33600 төгрөг, нийт 36802482 төгрөгийг нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.*******, нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Д.*******, Ч. нараас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 170981 төгрөгийг, төрийн сангийн данснаас 170981 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.*******, Ч. нар үндсэн зээл 30944156 төгрөг, хүү 5657951 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166775 төгрөг нийт 36768882 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэний зардал 33600 төгрөг, нийт 36802482 төгрөгийг нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамж 170981 төгрөгийг, төрийн сангийн данснаас 170981 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Д.*******, Ч. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ