Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2016/01440

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2-р хороо, “Капитрон банк” ХХК-ийн төв байранд байрлах, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Хуучин цэргийн хотхон гудамж 4-42 тоотод оршин суух, эрэгтэй НЭ81123176 регистрийн дугаартай, Боржигон бага монгол овогт Аюушийн Ариунболдод холбогдох

72 703 862 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Ариунболд нь “Капитрон банк” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №3000-2014/112 тоот мөн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №3000-2015-54 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 28 500 000 төгрөг, 32 000 000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хагуулах зорилгоор А.Ариунболдын өмчлөлийн 000090954 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2201022557 тоот дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ХЦХ-ны 4-р гудамж 42 тоот 117 м.кв талбайтай хувийн сууц, А.Ариунболдын өмчлөлийн 0212716 тоот гэрчилгээний дугаартай, 18632310905179 нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, ХЦХ-ны 4-р гудамж 42 тоот 174 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.

 “Капитрон банк” ХХК нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан бөгөөд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болно. А.Ариунболдыг зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн.

Иймд А.Ариунболдоос №3000-2014/112 тоот зээлийн үүрэгт үндсэн зээл 27 418 138 төгрөг, зээлийн хүү 6 792 281 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 345 төгрөг, №3000-2015/54 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31 970 362 төгрөг, зээлийн хүү 6 369 892 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107 844 төгрөг, нийт 72 703 862 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцгээ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Капитрон банк” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнүүдтэй холбоотой ямар нэгэн маргаж байгаа зүйл байхгүй болно. Гэвч миний эрхэлж байгаа ажил хөдөлмөртэй холбоотой мөн улс орны эдийн засгийн байдал, бусдад гүйцэтгэсэн ажлын хөлс, цалин мөнгөө авч чадахгүй өнөөг хүртэл явж байна. Хэдий энэ байдал нь зээл олгогч банкны асуудал биш боловч зээлээ цаг хугацаанд нь төлөөд явах боломж надад олдсонгүй, өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагад авах ёстой ажлын хөлс, цалин мөнгөө нэхэмжлээд байна. Миний бие өнөөдрийн байдлаар бусдад холбогдуулан нэхэмжлэл гаргаж авах ёстой 30 орчин гаруй сая төгрөгийн авлага байгаа юм. Энэ асуудал түргэн шуурхай шийдүүлээд өр авлагаа авбал “Капитрон банк” ХХК-д төлөх ёстой өр зээлээ барагдуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжилж буй дүн болох 72 703 862 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус шүүхэд “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн А.Ариунболдод холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд хариуцагч А.Ариунболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 72 703 862 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч А.Аруиунболдод холбогдуулан 72 703 862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.Ариунболд нь “Капитрон банк” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байуулан 28 500 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 25,2 хувийн хүүтэй, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 32 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 25,2 хувийн хүүтэйгээр авсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 3000-2014/112 тоот, 3000-2015/54 тоот зээлийн гэрээ  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч А.Ариунболдоос 72 703 862 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 72 703 862 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ариунболдод холбогдох  72 703 862 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 260 735 төгрөг, хариуцагчаас 260 735 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ