| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0587/И |
| Дугаар | 131/ШШ2016/00609 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2016/00609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Бэрхийн хоолойн ногооны сахиулаар ажилласан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 272 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1975, 1988 оны тушаалын хуулбар, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Г.******* нь 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд, 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2-р бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Бэрхийн хоолойн ногооны сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдөр малчнаар ажилд томилсон Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот тушаалын хуулбар, малчнаар ажиллаж байсан Г.*******г ажлаас чөлөөлж, Бэрхийн хоолойн ногооны сахиулаар ажилд томилсон тус аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот тушаалын хуулбар, 1985 оноос 1990 онуудад авч байсан цалин хөлсийг Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэсэн лавлагаа, түүнтэй хамт малчнаар ажиллаж байсан гэрч *******ийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Г.*******гийн 1982 оны 06 сарын 16-ны өдрөөс 1985 оны 04 сарын 30-ны өдөр ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь 1979 оны 06 сарын 04-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1982 оны 06 сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар нотлогдоно.
Хүсэлт гаргагч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1979 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд, 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 2-р бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Бэрхийн хоолойн ногооны сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Г.*******гийн 1982 оны 06 сарын 16-ны өдрөөс 1985 оны 04 сарын 30-ны өдөр ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ