Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2016/01394

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 11-т байрлах, “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Алтан овоо 6-р гудамж 12 тоотод оршин суух, ХЖ66110274 регистрийн дугаартай, Балжин овогт Дамбын Болдод холбогдох

 2 280 583 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Болд нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЦЗГ1102/140129 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, нийт 6 000 000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Д.Болд нь зээлийн графикт хуваарийн дагуу төлөх үүргээ 2015 оны 2 дугаар сараас эхлэн биелүүлээгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгчийг уг төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэн, шаардсан боловч төлбөр төлөх бололцоогүй гэх тайлбарыг өгч, өр төлбөрөө төлөхөөс татгалздаг. Иймд Д.Болдоос зээлийн үндсэн төлбөр 2 068 691 төгрөг, зээлийн хүү 168 633 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 259 төгрөг, нийт 2 280 583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Болд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Д.Болд миний бие “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжилж буй 2 280 583 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Тус шүүхэд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Болдод холбогдох 2 280 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч Д.Болд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулна гэжээ.

“Улаанбаатар хотын банк” ХХК нь уг болзлыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Д.Болдод холбогдуулан 2 280 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Болд нь “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 2014 оны 08-р сарын 19-ний өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, ЦЗГ1102/140129 тоот зээлийн гэрээ гэсэн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Д.Болдоос 2 280 583 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2 280 583 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болдод холбогдох  2 280 583 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 25 720 төгрөг, хариуцагчаас 25 720 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 2 280 583 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ