Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 5398

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, 13-77тоотод оршин суух, Номт овогт Гомбосүрэнгийн Цэрэнбалтав /РД: ШВ56021610/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Цэрэнбалтав, гэрч Л.Алтанцэцэг, Ж.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цэрэнбалтав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цэрэнбалтав миний бие 1980 оны 10 сарын 28 наас 1989 оны 03 сарын 15, 1989 оны 11 сарын 10-наас 1994 оны 12 сарын 15 энэ хугацаанд “Хөдөлмөр” нийгэмлэгт ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй. Хөдөлмөр нийгэмлэгт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт шарч ирэхгүй байна. Иймд намайг 1980 оны 10 сарын 28 наас 1989 оны 03 сарын 15, 1989 оны 11 сарын 10-наас 1994 оны 12 сарын 15 энэ хугацаанд Хөдөлмөр нийгэмлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цэрэнбалтав нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Цэрэнбалтав нь 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа БТС-ын Хөдөлмөр нийгэмлэгт ажиллаж байсан болох нь түүнд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, тус нийгэмлэгээс олгосон спортын шүүгчийн үнэмлэх мөн Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа БТС-ын Хөдөлмөр нийгэмлэгээс зохион байгуулсан 1983 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугуйн спартикадын 50 км тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн диплом, мөн өдрийн дугуйн спартикадын 25 км тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн диплом, 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн спартикадын дугуйн аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр эзэлсэн диплом, 1989 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 200 м тэмцээнд 2 дугаар байр эзэлсэн диплом, мөн өдрийн хөнгөн атлетикийн 400 м тэмцээнд 2 дугаар байр эзэлсэн диплом болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Цэрэнбалтавыг 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа БТС-ын Хөдөлмөр нийгэмлэгт жижүүр, слессариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номт овогт Гомбосүрэнгийн Цэрэнбалтав /РД: ШВ56021610/-г 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа БТС-ын Хөдөлмөр нийгэмлэгт жижүүр, слессариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН