| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01343/И |
| Дугаар | 184/ШШ2016/01377 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2016/01377
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол 14-р байр 6-р орц 00 тоотод байрлах, “Өнөр-14” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 1-р хороолол, 14-р байр 117 тоотод оршин суух, эмэгтэй, ЧЕ83092106 регистрийн дугаартай, Барга овогт Базарбямбагийн Гангиад холбогдох
дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 438 680 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Өнөр-14” СӨХ-ны гүйцэтгэх захирал И.Бадамгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Гангиа нь СӨХ-ны төлөх засвар үйлчилгээний хөлсөө 2014 оны 11 дүгээр сараас хойш төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасныг үндэслэн 438 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Тус СӨХ нь 1998 онд байгуулагдсан ба 18 жилийн турш Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 14-р байрны 324 өрхийн 1200 гаруй сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан тэдэнд үйлчлэн ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм.
Гэвч Б.Гангиа нь СӨХ-ны төлөх үүрэгтэй хөлсөө шалтгаангүйгээр төлөхгүй байгаа нь бусд оршин суугчдын эрх ашгийг хохироож байна.
Иймд Б.Гангиагаас дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 438 680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Гангиа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Б.Гангиа нь “Өнөр-14” СӨХ-ны нэхэмжилсэн 438 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 50 000 төгрөгийг “Өнөр-14” СӨХ-д төлж, үлдэгдэл 38 680 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Өнөр-14” СӨХ-ны гүйцэтгэх захирал И.Бадамгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд “Өнөр-14” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Гангиад холбогдох 438 680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч Б.Гангиа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор барагдуулна гэжээ.
“Өнөр-14” СӨХ нь уг болзлыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Өнөр-14” СӨХ нь хариуцагч Б.Гангиад холбогдуулан 438 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Гангиа нь 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 14-р байрны 177 тоотын иргэн Б.Гангиагын төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Өнөр-14” СӨХ нь хариуцагч Б.Гангиагаас 438 680 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 438 680 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 50 000 төгрөгийг “Өнөр-14” СӨХ-д төлж, үлдэгдэл 38 680 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Өнөр-14” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гангиад холбогдох 438 680 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь 438 680 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 6 905 төгрөг, хариуцагчаас 6 905 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 811 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч нь 438 680 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 50 000 төгрөгийг “Өнөр-14” СӨХ-д төлж, үлдэгдэл 38 680 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ