| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0111/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/105 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/105
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Ш.Б,
шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Хийн Уд холбогдох эрүүгийн 1917002000099 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Хийн У /РД:ЗА/, Д аймгийн А суманд 1979 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, У хот, С дүүргийн 1 дүгээр хороо, Тын 44 дүгээр гудамж 621 тоотод оршин суух, “Церкон геологи” ХХК-нд жолооч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Х.У нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 19-ийн хөтөл гэх газарт Ш.Лтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Х.У нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 19-ийн хөтөл гэх газарт Ш.Лтой автомашины моторын халуун тогоо холбоогүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны орой захирал Хийн уурхайгаас нүүрс ачаад Д аймаг руу яв гэхээр нь Л бид хоёр цуг гарсан. Орой 10 цагийн үед машинаа тойроод үзэж байсан чинь Л кабинд ороод ир гэхээр нь би ороод зөв талд нь суусан. Тэгээд бид хоёр хүнд захиж авч ирүүлсэн нэг шил 0,5 граммын Х архи хувааж уугаад сууж байтал Л намайг моторын халуун тогоо холбосон уу гэхээр нь би халуун тогоо холбож үзээгүй болохоор дараа завтай болохоороо холбож өгье гэсэн чинь одоо холбоод өгчих гээд бид хоёр маргалдсан. Тэгээд Л намайг эхлээд цохихоор нь би зөрүүлээд нэг удаа зүүн шанаа руу цохисон. Лын шөрмөс нь татаад хөдөлж чадахаа больсон. Замдаа аваар осолд орсон зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...У бид хоёр 0,5 литрийн хараа нэртэй нэг шил архийг хувааж уунгаа өглөө явах уу гэж ярьж байгаад би Уд хандаж машиныхаа моторын халуун тогоог холбосонгүй гэж хэлэхэд дараа зав гарахаар холбоё гэсэн. Тэгээд би архи жаахан уусандаа машинаа янзалсангүй гээд үглэхэд У уурласан. Би эхлээд гараараа Уийн баруун шанаа хэсэгт нэг удаа цохьтол У намайг зөрүүлээд миний зүүн талын дух хэсэг рүү цохиход шалбарч цус гарсан. Би Утэй зууралдаад цохих гэтэл У намайг дараад бариад авахаар нь хөлөөрөө тийрч өшиглөж байгаад санамсаргүй машиныхаа шилийг хагалчихсан. Тухайн үед би машиныхаа шилийг өшиглөсөнөөс болж миний зүүн хөл, гар хоёр хөдлөхгүй болсон. Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг зулгарсан, өөр гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/
1.3. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад У над руу яриад Лын машиных нь шил нь хагарчихсан байна ирээд авчих гэж хэлсэн. Намайг очиход замын хажууд У, Л нарын машин зогсож байсан. Тэгээд уулзахад Лын биеийн зүүн тал нь хөдөлж болохгүй байдалтай байсан...Машины цонхоо яагаад хагалсан талаар асуухад Л юман дээгүүр харайсан гэж хэлснээс өөр тодорхой яриагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
1.4. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Л, У нарт Д аймгийн Б сумын нутаг дэвсгэр Хөх дэлийн уурхай руу тээвэрт яваарай гэж хэлээд 25-56 УБЭ, 14-04 УНӨ улсын дугаартай автомашинуудад шатахуун хийж өгсөн. Тэгсэн 11 дүгээр сарын 16-ны өглөө үүрийн 04 цагийн үед Л ахын толгой нь цус болсон, зүүн талынх нь гар хөл мэдээгүй, өөрөө алхаж чадахгүй У, О нараар түшүүлээд орж ирсэн. Юу болсон талаар асуухад Д аймгийн Б сум руу явж байгаад машинтайгаа жалган дээгүүр харайсан гэж хэлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгч, Лыг үзүүлсэн. 25-56 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Церкон геологи” ХХК-ны эзэмшлийнх. Уг тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарсан байсан. Манай байгууллагын хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Л 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр У бид хоёр хоорондоо зодолдоод би машины шилийг санамсаргүй хагалчихсан, зам тээврийн осол гаргасан гэж худлаа ярьсан гэж хэлсэн. Тэр өглөө Лын духны зүүн дээд хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Ууганхүүгийн биед гэмтэл шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-22 хуудас/
1.5. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмчээр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 05 цаг 35 минутанд Л гэх хүн зүүн гар, хөл нь мэдээгүй, зүүн хөмсөгөнд зулгаралт шархтай ирж үзүүлсэн. Тиймээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
1.6. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14028 дугаар дүгнэлтэнд: Ш.Лын биед зүүн хөмсөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Ч гэжээ. /х.х-ийн 29 хуудас/
1.7. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6450 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Х.У ЗА79041412” гэсэнхаягтай цуснаас 0,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Згэжээ. /х.х-ийн 33 хуудас/
1.8. Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6451 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Ш.Л 38 нэр” гэсэн хаягтай цуснаас 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.З гэжээ. /х.х-ийн 33 хуудас/
1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/
1.10. Яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 91-92 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Х.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.У нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Ш.Л нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Х.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад Уд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/
2.2. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У зан байдлын хувьд төлөв даруу, ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хүнд тусархаг, найрсаг харилцаатай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
2.3. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У зан байдлын хувьд хүнд тусархуу, ажилсаг, хамт олонтойгоо эвсэг найрсаг харилцаатай. Ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 71,74-89 хуудас/
2.5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд /х.х-ийн 97-98 хуудас/
Шүүгдэгч Х.Уд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Х.У нь хүлээн зөвшөөрсөн болохыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.У нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Хийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.У нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА