| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/1000/Э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1042
2019 12 10 2019/ШЦТ/1042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, хохирогч П.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Засаг овогт Б.Т д холдбогдох эрүүгийн “1909031701142” дугаартай, 185/2019/1000/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Sea” бааранд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Хасын 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9А байрны 111 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй,
Засаг овогт Б.Т/ РД:УИ97121818/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Тнь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхлах “Luх” байрны гадаа иргэн П.Эрдэнэбатыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны язарсан шарх, зулгаралт, баруун чамархайн язарсан шарх, баруун шанааны зулгаралт, дагзны зөөлөн эдийн няцрал, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Т хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Хохирогч П.Эрдэнэбат хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. шүүгдэгч миний эмчилгээний талаар эмнэлгээс асууж танилцсан байсан.
Одоо 1 ширхэг шүд хийлгэх, 1 ширхэг шүдний хугарсанг эмчлүүлсэн мөнгө болох 5.272.300 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Эрдэнэбатын:..Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 08 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 03 цагийн үед би өөрийн үеэл ах болох Амартүвшингийн хамт Лакс бааранд орсон, тийшээ орохоосоо өмнө Тайгер гэдэг нэртэй бааранд пиво уусан тэгээд Лакс орохдоо нэлээн согтсон байсан. Уг нь би Лакс баар руу ороод ахиж согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгээд 06 цагийн үед манай үеэл ах бид хоёр баарнаас гараад урагшаа явж байхад манай үеэл ахыг нэг кепикдүү гэмээр малгайтай залуу мөрлөсөн тэгээд араас нь явж байсан намайг албаар бүр хүчтэй мөрлөсөн уг нь би тоогоогүй цаашаа явж байсан, тэгсэн тэр залуу араас дуудаад намайг ийшлээд уулзад уу намайг дагуулаад хойшоо алхсан тэгж байснаа намайг гэнэт шалбааг руу түлхчихсэнийг санаж байна. Тэгээд л цаашаа юу болсоныг сайн мэдэхгүй байна, би нэлээн согтсон байсан миний хажууд манай үеэл ах Амартүвшин болон түүний найз амьдаа нэртэй Амартүвшин хоёр байсан тэр хоёр намайг хэнд цохиулсаныг сайн мэдэж байгаа байх. Нэг сэргээд харахад цагдаа нар ирсэн миний толгойноос цус гарсан байсан гэх мэдүүлэг. /хх-н 12/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Амартүвшины:..2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лукс бааранд үеэл дүү Эрдэнэбаттайгаа хамт оорж үйлчлүүлсэн. Тухайнүед бааранд үйлчлүүлж байгаад би цэргийнхээ онжав Амартүвшинтэйгээ таараад уулзаагүй удаад Лукс баарны 2 давхарт уулзаж байгаад баар хаах үед гарсан. Тэгээд гараад Түцний хажууд зогсож байхад манай үеэл дүү Эрдэнэбатыг нэг үл таних залуу мөрлөөд цаашаа шалбааг руу гишгүүлсэн. Ингээд би гайхаад чи яаж байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлэхэд нөгөө үл таних залуу над руу инээж хараад би таньдаг юмаа гэж хэлээд цаашаагаа хоёр ихэр залуутай хамт зам гараад хүрээд ирсэн. Дараа нь нөгөө залуу замаас наашаа хүрч ирээд Эрдэнэбатыг хүзүүлдээд авахаар нь би чи яах гэж байгаа юм бэ гэж асуухад дахин нөгөө залуу би таньдаг юмаа гэж хэлэхэд нь би тоогоогүй онжав Амартүвшинтэйгээ уулзаад байж байтал нөгөө залуу манай үеэл дүүг гараараа цохиод газарт унагааж байсан. Тэгэхээр нь би савхиа тайлаад ардаас нь барьж авах гээд гүйсэн. Тэр үед үл таних эмэгтэйчүүд болон үл таних залуучууд тэр зугтсан залууг өмөөрөөд намайг барьж эхэлсэн. Би тэр залууг алдвал энэ ихэр залуугийн нэгийг нь барьж аваад цагдаад өгөх бодолтой байсан. Удалгүй цагдаагийн хөдөлгөөнт эргүүлүүд орж ирээд тэр хоёр ихэр залуугийн нэгийг нь манай үеэл дүүтэй хамт авч явсан үйлдэл болсон гэх мэдүүлэг. /хх-н 19/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Дөлгөөнхүүгийн:..2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутаас 05 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лукс бааранд найз Тэмүүлэн болон хоёр ихэр Энхтайван, Энх-амгалан бид дөрөв орж үйлчлүүлсэн. Бид нар сууж байгаад 05 цаг 50 минут болж байхад Лукс баар хааж байсан. Ингээд би түрүүлээд баарнаас гараад Энх-амгалангийн эзэмшлийн Grand mark2 саарал өнгийн 2537 улсын дугаартай машиныг нь зам руу гаргаад нөгөө хэдийгээ хүлээж байсан. Тэмүүжин наашаа ирэх үедээ гурван үл таних залуу болон нэг охинтой зөрсөн. Зөрөх үедээ саарал үстэй үл таних залуутай мөрлөлцөөд нөгөө хэд нь цаашаа яваад Тэмүүжин наашаа ирж байснаа цаанаас нь юм хэлэх шиг болоод Тэмүүжин буцаад нөгөө залуучууд дээр очоод саарал үстэй залууг аваад наашаа ирж байсан.
Тэмүүжин наашаа ирж байх үедээ тэр залуутай юм ярилцаж байгаад тэр залууг эрүү нь тус газар луу нь баруун гараараа нэг удаа цохисон. Нөгөө залуу нь цохиулаад шууд газарт унасан. Нөгөө үл таних залуутай хамт явж байсан залуучууд Тэмүүжин лүү нэг зам гарч дайрч давшлаад дахиад зам луу ороод дайраад байсан. Энэ хугацаанд нөгөө Тэмүүжингийн цохиод унагаасан тэр залуу газартаа үлдээд бид нар салцгаасан үйл явдал болсон гэх мэдүүлэг. /хх-н 21-22/,
2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10162 тоот актын:
1.2.П.Эрдэнэбатын биед тархи доргилт, духны язарсан шарх, зулагралт, баруун чамрахайн язарсан шарх, баруун шанааны зулгаралт, дагзны зөлөн эдийн няцрал, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч клиникийн профессор АУ-ны магистер Б.Ундармаа гэх дүгнэлт. /хх-н 28/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс 7 шинжээчийн дүгнэлт, 12 дугаар хуудас хохирчогийн мэдүүлэг, 35-36 дугаар хуудас нэмэлт шинжилгээний дүгнэлт, 99 дүгээр хуудас тооцооны хуудас, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт, 92-94 дүгээр хуудас хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт, 47 дугаар хуудас хохирлын баримт, 93 дугаар хуудас тооцооны хуудас, 95 дугаар хуудас П.Эрдэнэбатын ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Тнь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхлах “Luх” байрны гадаа иргэн П.Эрдэнэбатыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны язарсан шарх, зулгаралт, баруун чамархайн язарсан шарх, баруун шанааны зулгаралт, дагзны зөөлөн эдийн няцрал, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч П.Эрдэнэбатын мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжилгээний № 10162 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч П.Эрдэнэбат нь 7 772 300 төгрөгний хохирол нэхэмжилснээс шүүгдэгч Б.Т нь 2 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хасч тооцон, эмчилгээнд 3 472 300 төгрөгийг гаргуулж хохирогч П.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хгуацааны цалин хөлс 1 800 000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй
болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Засаг овогт Б.Т нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгээс 3 472 300 төгрөг гаргуулж хохирогч П.Эрдэнэбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 800 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
6.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ