Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1054

 

 

 

 

 

 

 

 

 

2019           12           13                                   2019/ШЦТ/1054

                                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Б.Мөнх-Од, шүүгдэгч Д.А М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Далантай овогт Дамбадаржаагийн Амарсайхан, Шарайд овогт М.Чнарт холдбогдох эрүүгийн “1902000000373” дугаартай, 185/2019/1068/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Говь түшээ" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 104 дүгээр байр 22 тоотод оршин суух бүртгэүлтэй, ял шийтгэлгүй, Далантай овогт Д.А/РД:ЧР63052478/,

 

2. Монгол улсын иргэн 1964 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Говь түшээ" ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 4-208 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Шарайд овогт М.Ч/ РД: ЦЖ64122068/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Бүрд худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, “Говь-Түшээ” ХХК-ийн захирал ажилтай Дамбадаржаагийн Амарсайхан, тус компаний нягтлан бодогч М.Чнар нь бүлэглэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-1/71 тоот “Хүнсний худалдааны газаруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгасан шалгалтыг түргэвчлүүлэх, шалгалтын дүн болох “эрсдлийн үнэлгээ” ашигтайгаар гаргуулах, зөрчлийн хэргийг прокурорт шилжүүлэхгүй байх, бага үнийн дүгээр торгуулах,

өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны “5020306439” тоот дансруу Хаан банкны “5009799799” дугаартай данснаас 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн гудамж Бүрд худалдааны төвийн дотроос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус шилжүүлж, хахууль өгсөн гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Амарсайхан нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Шүүгдэгч М.Чнь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Амарсайханы:..Би “Говь түшээ" ХХК-ийг 1992 онд үүсгэн байгуулсан. Энэ компаний 100 хувь эзэмшигч нь би. Манай компани Сүхбаатар дүүргийн 32 дугаар тойрог Хангайн 1-39 тоот хаягт байрлалтай Бүрд худалдааны төв эзэмшдэг. Энэ компаниараа Бүрд худалдааны төвийн талбайг түрээслүүлэх ажил эрхэлж байна. Манай компаний үйл ажиллагааг зохион байгуулагч Элбэгсайхан, нягтлан бодогч Чимгээ нар хариуцаж ажилладаг.  “5009799799” дугаартай дансыг би эзэмшдэг гэсэн мэдүүлэг. /1дүгээр хавтас, хуудас 153-155/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Чимгээгийн:.. Би энэ компанид 2014 оны 04 дүгээр сараас хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани Бүрд худалдааны төвд Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сард шалгалт орж ирсэн. Тухайн үед шалгалтаар 4-5 хүн ирсэн санагдаж байна. Бүрд худалдааны төвд шалгалт хийгээд манай түрээслэгч Монкек ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрээс хугацаа дууссан торт , Саран бууз цайны газар газны хэрэглээний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, чихэр, жимс, худалдаалдаг Батхишиг нь бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан. Аринужаргалын нөхөр нь цагаан халаадгүй эрхэлсэн гэсэн зөрчил гарсан. Ингээд бүгдээрээ мэргэжлийн хяналтын хэлтэс дээр дуудагдаж очсон. Өөр бас хэд хэдэн хүн байсан санагдаж байна. Бид нарын мэргэжлийн хяналтын хэлтсийн уулзалтын өрөөнд сууж байхад Өлзийбаяр гэдэг байцаагч ирж уулзсан санагдаж байна. Тухайн байцаагч нь бид нарт гаргасан зөрчлүүдийг хэлэхэд өөрсдөө ямар зөрчил гаргасанаа мэдэж байсан болохоор бүгдээрээ зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Хуульд зааснаар бол зөрчил гаргасан тохиолдолд аж ахуй нэгжээр торговол өндөр торгууль төлдөг. Хувь хүнээр торговол бага торгууль төлдөг болохоор Өлзийбаяр байцаагчаас багаар торгож өгөөч" гэж бүгдээрээ л гуйсан. Тэгэхэд  та нар олуулаа юм чинь манай хэлтсийн дарга Баасандортой ороод уулз гэж хэлсэн. Тэнд явж байсан хүмүүс бол надтай хамт ороогүй. Би Баасандоржийг таньдаг болохоор ганцаараа орж түүнтэй уулзсан. М.Баасандорж дарга нь танайхаас олон зөрчил илэрсэн, зөрчлийг прокурор хянадаг. Хэрвээ прокурор руу тухайн асуудлыг явуулахгүйгээр энд нь түргэвчлээд шийдэж болно, гэхдээ надад мөнгө өгөөрэй, би зохицуулж болногэж хэлсэн. Ингээд бид нар тус бүрдээ торгууль Улаанбаатар

 

хотын банкруу орж төлцгөөсөн. Ингээд Баасандорж даргын дансруу 1 сая төгрөг шилжүүлэх шаардлагатай болоод захирал Амарсайханд та энэ данс руу 1 сая төгрөг шилжүүлээд өгөөч, мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт орсон болохоор ингэж 1 сая төгрөг шилжүүлж байж л аятайхан салах гээд байна гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын хэлтсээс үйл ажиллагаа явуулж буй байгууллагатай холбогдуулж эрсдлийн үнэлгээ гэж хийдэг. Тэр үнэлгээ нь эрсдэлтэй, бага эрсдэлтэй, эрсдэлгүй гэж гардаг. Энэ үнэлгээ нь дараа нь үйлдвэр үйлчилгээ явуулах гэрээгээ сунгуулах, шинээр авахад хэрэгтэй байдаг. Тийм болохоор захиралд  хэрвээ 1 сая төгрөг шилжүүлчихвэл гайгүй үнэлгээ авах гээд байна гэж хэлж тухайн 1 сая төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр М.Баасандоржийн дансруу шилжүүлсэн. Дараа нь болохоор 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Баасандорж ямарч байсан надтай холбогдсон.  М.Баасандорж нь надтай уулзаад манайх хэлтсээрээ ёолк тэмдэглэх гээд байна, баяр тэмдэглэх гэж байна. Хандив өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь энэ тухай Д.Амарсайхан даргад хэлсэн. Манай захирал ер нь их шудрага хүн л дээ. Тэгээд бэлнээр бол өгөхгүй ээ, дансанд бол хийж болно гэхээр нь М.Баасандоржийн өгсөн дансруу мөнгө шилжүүлсэн. Би захирлын виза картны нууц дугаарыг бол мэднэ. Өөрөө зөвшөөрөөд картаа өгвөл АТМ-руу явж очоод нууц дугаарыг нь хийгээд гүйлгээ хийчихдэг. Харин мобайл банкны нэр, нууц кодыг нь бол мэдэхгүй.  Бид нар дандаа л мэргэжлийн хяналтын хэлтэстэй харьцаж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар цаашдаа асуудал үгүйсгэхгүйн тулд замаа л засаж байхгүй юу даа гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 156-158/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Өлзийбаярын:..2018 оны 01 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан удирдажийн дагуу 2018 оны 4 дүгээр сард Бүрд худалдааны төвд шалгалт Г.Отгонцэцэг, Л.Ариунаа нарын хамт хяналт хийсэн. Миний хувьд Рашаантын хөндий ХХК-ийг аж ахуй нэгжээр тооцож торгосон гэсэнмэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 160-161/,

2.4. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийк хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Л.Ариунаагийн бүртгэлийн 30 дугаартай Говь түшээ" ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны материал. /1 дүгээр хавтас, хуудас 116-119/,

2.5 Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжпийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Отгонцэцэгийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн О.Амгаланд холбогдох зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас 120-127/,

2.6. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлСэн "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтгийн улсын байцаагч Г.Отгонцэцэгийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн Г.Баасандоржид холбогдох зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас 128-132/,

2.7. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Отгонцэцэгийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн Н.Батхишиг-д холбогдох зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас 133-135/,

 

2.8. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Өлзийбаярын хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн "Бүрд" худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "Рашаантын хөндий" ХХК-ийг шалгасан зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас 136-142/,

2.9.Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын'хэлтсийн* 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сухбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Л.Ариунаагийн Т.Энх-Амгаланд холбогдох хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас143-147/,

2.10.Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02-15/439 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Сүхбаатар   дүүрэг   дэх   Мэргэжлийн   хяналтын   хэлтсийн   улсын   байцаагч Л.Ариунаагийн С.Ганпүрэвт холбогдох хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал. /1 дүгээр хавтас, хуудас148-152/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Хавтас хэргээс:..1-р хавтаст хэргээс 42 дугаар хуудас М.Баасандоржийн Хаан банкны 5020309439 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 12, 16 дугаар хуудас Хаан банкны албан бичгүүд, 13-14 дүгээр хуудас М.Баасандоржийн 5020309439 дугаартай Хаан банкны дансны хуулга, 22 дугаар хуудас “Говь түшээ” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, 24-26 дугаар хуудас Д.Амарсайханы дансны хуулга, 116-119 дүгээр хуудас “Говь түшээ” ХХК-д холбогдох  зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааны материал, 120-127 дугаар хуудас О.Амгаланд холбогдох зөрчлийн материал, 128-132 дугаар хуудас Г.Баасандоржид холбогдох зөрчлийн материал, 133-135 дугаар хуудас Н.Батхишигт холбогдох зөрчлийн материал, 136-142 дугаар хуудас “Рашаантын хөндий” ХХК-ийг шалгасан зөрчлийн материал, 143-147 дугаар хуудас Т.Энх-Амгаланд холбогдох хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал, 148-152 дугаар хуудас С.Ганпүрэвт холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материал, 153-155 дугаар хуудас яллагдагч Д.Амарсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг, 156-158 дугаар хуудас яллагдагч М.Чимгээгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 160-161 дүгээр хуудас гэрч Д.Өлзийбаярын мэдүүлэг, 162-164 дүгээр хуудас гэрч Н.Батхишигийн мэдүүлэг, 165-167 дугаар хуудас гэрч Д.Ариунжаргалын мэдүүлэг, 168-170 дугаар хуудас гэрч Г.Отгонцэцэгийн дахин байцаасан тэмдэглэл, 171-173 дугаар хуудас гэрч Л.Ариунаагийн мэдүүлэг, 174-176 дугаар хуудас яллагдагч М.Чимгээг дахин байцаасан тэмдэглэл, 205 дугаар хуудас яллагдагч М.Чимгээгийн мэдүүлэг, 213 дугаар хуудас яллагдагч Д.Амарсайханы мэдүүлэг, 225-226 дугаар хуудас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалууд зэрэг нотлох баимтуудыг  шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Д.Амарсайхан: Хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.

Шүүгдэгч М.Чимгээ: Хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл:

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Бүрд худалдааны төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, “Говь-Түшээ” ХХК-ийн захирал ажилтай Дамбадаржаагийн Амарсайхан, тус компаний нягтлан бодогч М.Чнар нь бүлэглэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-1/ 71 тоот “Хүнсний худалдааны газаруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгасан шалгалтыг түргэвчлүүлэх, шалгалтын дүн болох “эрсдлийн үнэлгээ” ашигтайгаар гаргуулах, зөрчлийн хэргийг прокурорт шилжүүлэхгүй байх, бага үнийн дүгээр торгуулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны “5020306439” тоот дансруу Хаан банкны “5009799799” дугаартай данснаас 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн гудамж Бүрд худалдааны төвийн дотроос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нарын шалган шийдвэрлэсэн  материалууд, шүүгдэгч Д.АМ.Ч нарын шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.АМ.Ч нар нь  хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.АМ.Чнарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагч /прокурор/-н нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр тус тус торгох  ял оногдуулах саналыг шүүгдэгч нар нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.АМ.Чбусдад төлөх төлбөргүй,  болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                        

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Далантай овогт Дамбадаржаагийн Амарсайхан, Шарайд овогт М.Чнарыг  хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Д.АМ.Чнарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.


          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.АМ.Чнарт   оногдуулсан торгох ялыг  6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.АМ.Чнар нь торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

5.Шүүгдэгч Д.АМ.Чнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.АМ.Чнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ