| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0642/И |
| Дугаар | 131/ШШ2016/00644 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00644
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, ******* сумын 6 дугаар багт суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******ын
*******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 1969 онд төрсөн. 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж 4 жил 2 сарын хугацаанд ажилласан. Тухайн үед ажиллаж байсан удирдлагууд хөдөлмөрийн дэвтэрт *******гийн нэрийг ******* гэж ташаа бичсэн байна. Иймд 1987, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* мөн болохыг тогтоож, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Сүхбаатарын Зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, 1987 оны 07 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалын хуулбар, 1992 оны 01 сарын 01-ний өдрийн Сүхбаатарын зам хувьцаат компаний захирлын тушаал, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь *******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
******* нь 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1987, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1987 оны 07 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалын хуулбар, 1992 оны 01 сарын 01-ний өдрийн Сүхбаатарын зам Хувьцаат компанийн захирлын тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд *******ийн *******, 1991 оны хөдөлмөрийн дэвтэрт *******, 1987 оны хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний эцэг /эх/-ийн нэр, ажилласан аймаг, сум, нэгдлийн нэр, төрсөн он, сар, өдөр зэрэг тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг *******ийн ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.
Иймд Д.*******ын *******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******д олгосон 1987 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ