| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00970/И |
| Дугаар | 184/ШШ2016/01300 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2016/01300
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10-р хороо, Цагдаагийн гудамж Цалам худалдааны төвийн 1-р давхарт байрлах, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, эмэгтэй, УШ65041504 регистрийн дугаартай, Гүен овогт Гомбын Отгончимэг,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, эмэгтэй, УШ87031701 регистрийн дугаартай, Бизъяа овогт Баатарын Цэрэндэжид нарт холбогдох
гэрээний үүрэг 20 594 065 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Зуун айл тооцооны төвийн захирал М.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нар нь “Хас банк” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1570005077 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 27 хувийн хүүтэйгээр холимог зориулалтаар зээл авсан.
Зээлийн барьцаанд баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Ү-2201016743 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, 128 м.кв талбайтай хувийн сууц, баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Г-2201002605 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баяр уулын 6-р гудамж 04 тоот, 324 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1570005077-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр Г-2201002606 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 7-р гудамж 17А тоот, 228 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1570005077 дугаартай зээлийн гэрээнд Б.Цэрэндэжид нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
“Хас банк” ХХК нь Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нарын үйл ажиллагааг дэмжин хүссэн зээлийг цаг хугацаанд нь шийдвэрлэж байсан боловч зээлдэгч тал 1570005077 дугаар гэрээг 155 хоногоор хугацаа хэтрүүлэн дээрх хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байна.
Иймд үндсэн төлбөр 18 133 829 төгрөг, хүү 2 432 843 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 393 төгрөг, нийт 20 594 065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Отгончимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Гомбо овогт Отгончимэг миний бие нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкнаас 30 000 000 төгрөгийг бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг цаг хугацаанд өгч явсан. 2015 оны 05 дугаар сараас хойш эргэлтийн төлбөрөө хийх боломжгүй болсон. Эдийн засгийн хямралаас болж эрхэлж байсан ажил зогсонги байдалд орсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч надад төлбөр төлөх 24-н сарын хугацаа олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Зуун айл салбарын захирал М.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-тай байгуулсан 1570005077 дугаар гэрээний дагуу зээлийн төлбөр 20 594 065 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулна гэсэн тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш доорх хуваарийн дагуу “Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл болох 20 610 565 төгрөг төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 20 610 565 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 04 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-нд 1 460 565 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиролдолд баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Ү-2201016743 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, 128 м.кв талбайтай хувийн сууц, баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Г-2201002605 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баяр уулын 6-р гудамж 04 тоот, 324 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1570005077-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр Г-2201002606 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 7-р гудамж 17А тоот, 228 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар гэсэн тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Хариуцагч нарын барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй бол зээлийн гэрээний дагуу бусад хөрөнгө, орлогоос барагдуулна гэжээ.
Хариуцагч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн 20 610 565 төгрөгийг төлөх нь үнэн. Иймд нэхэмжлэгчтэй тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан нөхцөлөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 20 610 565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нар нь” Хас банк” ХХК-иас 2014 оны 04-р сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27 хувийн хүүтэй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалж зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 1570005077 тоот зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нараас нараас 20 610 829 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь 20 610 826 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 04 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-нд 1 460 565 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Ү-2201016743 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, 128 м.кв талбайтай хувийн сууц, баталгаат ипотекийн 1570003031-01 дугаар гэрээгээр Г-2201002605 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баяр уулын 6-р гудамж 04 тоот, 324 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 1570005077-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр Г-2201002606 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 7-р гудамж 17А тоот, 228 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар гэсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болно.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар хүсэлтээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нарт холбогдох 20 610 826 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 370 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 04 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 1 370 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-нд 1 460 565 төгрөг, нийт 20 610 826 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 130 001 төгрөг, хариуцагчаас 130 001 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 003 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд Ү-2201016743 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 6-р гудамж 4 тоотод оршин суух, 128 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201002605 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баяр уулын 6-р гудамж 04 тоот, 324 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Г-2201002606 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуутын 7-р гудамж 17А тоот, 228 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангана гэж тохиролцсон болохыг дурдсугай.
4.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч Г.Отгончимэг, Б.Цэрэндэжид нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар хүсэлтээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
5.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ