Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1071

 

 

 

 

 

 

 

 

 

2019          12        17                                    2019/ШЦТ/1071

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Ц.Амгаланбаатар, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батжаргалын Доржсүрэнд холдбогдох эрүүгийн “1909039881265” дугаартай, 185/2019/1025/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймаг, Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Ви Плас баарны хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20-144 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигин овогт Б.Д/РД:ЙЮ090093017/,

 

            Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар 25-наас 2019 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Би клубд эхнэрийг зодлоо гэх шалтгаанаар Н.Мөнхсарнайгийн нүүр рүү нь гараараа цохиж хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

 

 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Мөнхсарнайгийн:..Доржсүрэн гэдэг хүний эхнэр нь манай ажлын газрын эгч Дэлгэрмаатай маргалдсан. Бид нар Дэлгэрмаа эгчийг аваад хувцас солих өрөө рүү орсон чинь араас нөхөр нь орж ирээд манай ажлын газрын хувцас солих өрөө рүү орсон чинь араас нөхөр нь орж ирээд манай ажлын газрын охин Марлааг алагдаж унагаасан.  Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь гараа зангидаж байгаад хамар хэсэг рүү цохисон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Доржсүрэн  ахын эхнэр нь залгаад бие нь гайгүй юу, эмнэлэгт үзүүлэх үү төлбөр мөнгийг нь өгье гэж хэлсэн. ГССҮТ-н хамарын зураг авахуулсан чинь хамар хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-н 7/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед А.Энхжаргалын:..2019 оны 10 дугаар сарын 26-ны орой манай хуучин ажлын бармений төрсөн өдөр болсон. Тэгээд бид нар ажил дээрээ бармений төрсөн өдрийг тэмдэглэсэн. Би ууж сууж байгаад бүжигчин охинтой цалин мөнгөний талаар ярьж байгаад маргалдсан. Би тухайн эмэгтэйг нэг удаа алгадчихсан. Тэгсэн чинь бүжигчин охидууд нал  руу дараад намайг газар унагаад үсдээд өшиглөсөн. Тэр үед манай нөхөр гаднаас орж ирсэн. Манай нөхөр Мөнхсарнайг нэг удаа алгадчихсан гэх мэдүүлэг. /хх-н 25/,  

2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13107 тоот актын:

1. Н.Мөнхсарнайгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт. /хх-н 13/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс 7 дугаар хуудас хохирогч н.Мөнхсарнайгийн мэдүүлэг, 22-23 дугаар хуудас ял шалгах хуудас, 25 дугаар хуудас гэрч н.Энхжаргалын мэдүүлэг, 27 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 25 дугаар хуудас гэрч н.Энхжаргалын мэдүүлэг, 36 дугаар хуудас эмнэлгийн нэхэмжилэл, 28, 31 дүгээр хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар 25-наас 2019 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Би клубд эхнэрийг зодлоо гэх шалтгаанаар Н.Мөнхсарнайгийн нүүр рүү нь гараараа цохиж хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Мөнхсарнай, гэрч А.Энхжаргал нарын мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13107 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүхээс хохирогч Н.Мөнхсарнайг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Мөнхсарнай нь шүүгдэгч Б.Дгээс 3.538.000 төгрөгний хохирол нэхэмжилснээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгчийн байршуулсан 46.000 /дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Нармандахын Мөнхсарнай /РД:ЙЗ00310600/-д олгож,

 

-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Мөнхсарнайгийн нийт 3.546.000 төгрөгнөөс баримтаар нэхэмжилсэн 46.000 төгрөгний хохиролыг хасч, үлдэх 3.500.000 төгрөний хохиролыг шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч бодит гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Мөн хохирогч Н.Мөнхсарнай нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                           

                                                                                                                   

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. 1.Шүүгдэгч Боржигин овогт Батжаргалын Доржсүрэнг    хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дд  500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Б.Дгийн байршуулсан нийт 46.000 /дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Нармандахын Мөнхсарнай /РД:ЙЗ00310600/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Хохирогч Н.Мөнхсарнайгийн нийт 3.546.000 төгрөгний хохирол нэхэмжилсэнээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар 46.000 төгрөгний хохиролыг хасч, үлдэх 3.500.000 төгрөний хохиролыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Мөнхсарнай нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ