Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1087

 

 

 

 

 

 

 

 

 

2019          12         20                                  2019/ШЦТ/1087

 

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Мөнх-Одод холдбогдох эрүүгийн “1909036451258  ” дугаартай, 185/2019/1062/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 7 дугаар гудамжны 232в тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 334 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг 2 жилийн хорих ялыг 2 жилээр хойшлуулсан. Боржигон овогт Н.М /РД:ХК86011110/,

           Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Н.Мнь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 3-9-Б тоот гэртээ өөрийн төрсөн хүүхэд 3 настай М.Мөнх-Эрдэнийг өмдөндөө баалаа гэх шалтгаанаар гурил элддэг элдүүр модоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 

1.1.Шүүгдэгч Н.Мхэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:... Эхлээд бие засахад нь би цэвэрлэж, цэвэрхэн хувцас өмсгөсөн юм. Гэтэл гарч машинаа арчаад гэрт ороод ирэхэд хүндээр бие зассан байсан.

 

Өмнө бие засахдаа хэлдэг байсан тэр удаад хэлээгүй юм. Том хүүхэд цэцэрлэгт явдаг бөгөөд бага хүүхэд маань цэцэрлэгт орох гэж байгаа. 2019 онд надад маш их зүйл тохиолдлоо. Хурдан 2020 он болоосой. Тэгвэл надад элдэв асуудлууд тулгарахгүй байх гэж бодож байна. Харамсаж байна. Ийм байдалд хүрэхийг мэдээгүй. Би зөөлхөн цохьсон гэх мэдүүлэг.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ө.Уянгын:.. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нута.г дэвсгэрт мод зарж ажлаа хийгээд байж байсан юм. Хүү М.Мөнх-Эрдэнэг харах хүн байхгүй болохоор нь Тамирбат гэдэг айлын гэрт нь хүүгээ үлдээсэн юм. Тамирбат над руу залгаад хүү чинь өмдөндөө баачлаа ирээд цэвэрлээрэй гэж хэлэхээр нь нөхөр Мөнх-Одыг хүүгийнхээ баасыг цэвэрлээд хүрээд ир гэж хэлээд явуулсан юм. Удалгүй Мөнх-Од нь хүүгээ баастай өмдийг нь өмсгөсөн, баасыг нь цэвэрлээгүй дагуулаад ирсэн юм. Хүүгийнхээ өмдийг цэвэрлээд солих өмд байхгүй учир аавыг нь гэр лүүгээ авч яваад өмдийг нь сольчих гэж хэлээд явуулсан. Удалгүй оройхон 20 цагийн үед хүү Мөнх-Эрдэнэг аав нь над дээр аваад ирсэн юм. Хүүгээ машинд суулгах гэсэн чинь миний хөл өвдөөд байна гэж хэлэхээр нь яасан юм бэ миний хүү гэж асуусан чинь аав Мөнх-Од нь намайг элдүүр бариад хөл рүү цохиж зодсон гэж хэлсэн. Хүүгийнхээ өмдийг тайлаад хартал хөхөрсөн улаасан байсан. Тэгэхээр нь би Мөнх-Одоос чи яагаад хүүхдээ зодож байгаа юм бэ гэж асуусан чинь Мөнх-Од нь наадах чинь өмдөндөө баасан болохоор нь гараараа хоёр удаа алгадсан тэгсэн чинь гар өвдөөд байхаар нь гурилын элдүүр мод аваад хөлний гуя, бөгс рүү цохисон гэх мэдүүлэг.  /хх-н 18-19/,

2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11946 тоот актын:

1.М.Мөнх-Эрдэнэ-н биед баруун зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт. /хх-н 17/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

  3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 44 дүгээр хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Н.Мнь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 3-9-Б тоот гэртээ өөрийн төрсөн хүүхэд 3 настай М.Мөнх-Эрдэнийг өмдөндөө баалаа гэх шалтгаанаар гурил элддэг элдүүр модоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч Ө.Уянгын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний №11946тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн болон шүүхэд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй 11 сартай бага хүүхдээ дагуулаад ирсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт, шүүгдэгчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Н.Мнь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Мнь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Мөнх-Одыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх, зүйлгүй санал гомдолгүй гэх хүсэлт, мэдүүлсэн болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн  Мөнх-Одыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Одыг 450 /дөрвөн  зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Одод оногдуулсан торгох ялыг  5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Мнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Н.Мнь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнх-Одод  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ