| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0593/И |
| Дугаар | 131/ШШ2016/00641 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 131/ШШ2016/00641
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1956 онд Баян-Овоо суманд төрсөн. 1984 оны 05 сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл Дархан хотын Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд бороожуулагчийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 05 сарын 21-ний өдрийн ХХАЯ-ны харъяа Жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 137 дугаар тушаалын хуулбар, тус сангийн аж ахуйн 1991 оны 05 сарын 08-ны өдрийн 1/65 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 10 сарын 09-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1985 оны 12 сарын 20-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1986 оны 04 сарын 04-ний өдрийн баярын бичгийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* 1984 оны 05 сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд бороожуулагчийн туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 05 сарын 21-ний өдрийн ХХАЯ-ны харъяа Жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйн даргын 137 дугаар тушаалын хуулбар, тус сангийн аж ахуйн 1991 оны 05 сарын 08-ны өдрийн 1/65 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 10 сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 10 сарын 09-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1985 оны 12 сарын 20-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1986 оны 04 сарын 04-ний өдрийн баярын бичгийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******гийн 1984 оны 05 сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуйд бороожуулагчийн туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ