Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2016/00656

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, ******* сум 3-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогтой *******ий *******гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1956 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 60 нас хүрэн өндөр насны тэтгэвэрт орох болтол бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд 1988 оны 02 сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эхийн голын Эрдэм шинжилгээний жимс ногооны станцад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өнгө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүргэн ах Ч.******* нь 1988 оноос 1991 онд жолоочоор ажиллаж байсныг тогтоолгоно. Нотлох баримтаа бүрдүүлж өгсөн гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 662 дугаар лавлагаа, 1980 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 10 сарын 11-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1988 оны 10 сарын 15-ны өдрийн дурсамжийн хуулбар, 1988 оны 10 сарын 15-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1991 оны 02 сарын 15-ны өдрийн дипломын хуулбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.******* 1988 оны 02 сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эхийн голын Эрдэм шинжилгээний салбарт тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 662 дугаар лавлагаа, 1980 оны 08 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 10 сарын 11-ний өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, 1988 оны 10 сарын 15-ны өдрийн дурсамжийн хуулбар, 1988 оны 10 сарын 15-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1991 оны 02 сарын 15-ны өдрийн дипломын хуулбар, гэрч *******гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ч.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ы *******гийн 1988 оны 02 сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эхийн голын Эрдэм шинжилгээний салбарт тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ