Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/100

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга А.Э,

улсын яллагч Э.Нэ,

иргэдийн төлөөлөгч Ц.С,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Э.С, гэрч Б.Ү

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Б-т холбогдох эрүүгийн 1917001630080 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1963 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ............ дугаар баг, Хөтөлийн ......тоотод оршин суух, малчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,

 

Урьд Дорноговь аймгийн шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д-ын Б /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нэртийн цагаан толгой” гэх газар иргэн О.Э-тай маргалдан, түүний цээжин тус газар хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Би Э-г хутгалж алснаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагийн үед босоод гэрт байсан тал шил архинаас уучихаад гарч малаа харахад мал харагдахгүй байсан. Би тэр шөнө гэртээ ганцаараа хоносон. Дурандаад харахад манай саахалтын урд талд манай малыг хүн хөөгөөд салгасан байдалтай байсан. Тэгэхээр нь би мотоциклио унаад ганцаараа саахалтын Э-ийнд очсон. Очиход Э малдаа яваад гарч байсан. Би түүнд ойрхон буучихаад мал нийлээд хэцүү байна ш дээ гэж хэлээд мал дээрээс болж маргалдсан. Чи намайг битгий малаараа шахаж бэлчээр хашиж дарамтлаад бай гэхэд  өөдөөс яадаг юм гээд байх шиг байсан. Би зөрж хэлж байгаа үгийг нь сайн ойлгоогүй. Би тэгээд түүний цээжинд нь нэг удаа хутгаар  2 гараараа барьж байгаад хутгалсан. Тэгэхэд Э хутган дээрээс 2 гараараа барьж байгаад дараад байсан. Тэр үед түүний охин нь хажууд байсан. Тэр хутгалуулчихаад надтай ноцолдож байгаад гүйгээд машинд суугаад охинтойгоо хамт давхиад явчихсан. Тэр хутга яасныг мэдээгүй, Э аваад явчих шиг болсон. Тэгээд би тэдний гадаа ганцаараа үлдээд үхье гэж бодоод гэртээ хариад үлдсэн байсан архийг ганцаараа уучихаад мотоциклио унаад явж байхад гинж тасраад унасан байсан. Гэрээс 2 хутга авсан байсан, амиа хорлохоор. Харин Э-г хутгалсан хутга миний түрийнд байсан. Тэр хутгыг мотоцикль эвдрэхээр засах зорилгоор байнга авч явдаг байсан. Тэгээд нэг сэрэхэд би Э-ийн вагончикт сэрсэн...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 89-91/

 

2. Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бидний өмөг түшиг, хайртай ганц охиныхоо гэрэл гэгээ нь болж байсан миний хайртай дүү амьдралынхаа жаргах насан дээрээ энэ муухай хүний гарт үрэгдсэнд маш их гомдож байна. Энэ муухай хүн дүүг минь зөвхөн бэлчээрээс болж өс хонзон өвөрлөж, гэр бүлийг нь хүйс тэмтрэх санаатай, 3 ам бүлтэй айлд 3 хутга бэлдэж очоод, эхэлж сайхан ааш гаргаж уулзаж явчихаад, төд удалгүй эргэн ирэхэд нь яасан бэ гэж уулзахад нь гэнэдүүлэн зүрхэн тус газарт нь хутгалчихаад дахин хутгалах гэж дайрч ноцолдоод байсан байна. Миний дүү өөрийгөө хутгалуулчихаад цус алдсан байж, үхтэл үр харам гэж  охиноо хамгаалах сэтгэлээр өөрийгөө дахин хутгалуулахгүйн тулд цусаа юүлтэл арай хийн амь гарсан боловч харамсалтай нь эмнэлгийн тусалцаа авч чадалгүй, хаалгаар нь орохдоо бараг өнгөрчихсөн байсан. Арай ч дээ хүн хүнээ малаас дор үзнэ гэдэг юу гэсэн үг вэ. Нэг нутаг усны хүмүүс ийм байж болох уу. Урьд нь 2 жилийн өмнө худаг дээр өмдөнд нь шээс алдтал нь боож унагаж, зодож алахыг завдаж байсан. Дүү минь энэ хүний гуйлтаар энэрэнгүй сайхан сэтгэл гаргаж, шүүх дээрээс гомдлоо татан авч, Д.Б-ийг ялгүй гаргаж байсан байна. Хэргийн материалтай танилцахад Д.Б нь өмнө нь нутагтаа байхдаа найзтайгаа маргалдаж, найзынхаа цээжин тус газар нь хутгалж, эрүү үүсч 7 жилийн хугацаагаар хорих ял авч /жилийг нь би андуурч байж магадгүй/ 1 жил хоригдоод, магадлангаар суллагдаж байсан. Энэ хэргээс харахад энэ алуурчин хүн хутгалж алахыг юм чинээ бодохгүй, хэдхэн жил суугаад гараад ирнэ гэсэн бодол сэтгэхүйд нь бүрэн шингэсэн байна гэж бодож байна. Учир нь бид нарт аймшигт хэрэг тохиолдож, уй гашуу тохиолдсон байхад ар гэрээс нэг ч хүн ирж уучлалт гуйгаагүй, сэтгэл санааны дэмжлэг болон хөрөнгө мөнгө тусалцаа өнөөдрийг хүртэл үзүүлээгүй байгаа. Үүнд маш их гомдолтой байна. Хэрэг үйлдсэний дараа цагдаа нар очиход талийгаачийн гэрт нь хээв нэг хутга бариад отолтын байдалтай хэвтэж байсан нь дараачийн удаа нөхрийг нь алах зорилготой, нөхрийг нь ирэхийг хүлээж байсан гэж ойлгогдож байна. Цагдаа нарыг ороод сэрээхэд нь хутгаа бариад босож ирээд, цагдааг хутгалах гэж дайрсаныг харахад миний дүүгийн нөхөр юм уу охин нь цагдаагаас түрүүлж ирээд санаандгүй гэртээ орсон бол мөн  амь насанд нь халдах байсан гэж бодож байна. Харин цагдаа нар түрүүлж очиж, хутгыг нь булаан авч, баривчилсан. Цагдаа нар чи хүн хутгалсан байна гэхэд үхээгүй байна уу яасан улаан голтой хулгайч вэ гэж хэлээд нүд нь улаанаараа эргэж байгаа энэ хүнийг санамсаргүй хүн алсан гэх үү. Санаатай алах зорилготой очсон гэж бодож байна. Энэ хүн олон жил төлөвлөж байгаад санаатай алсан гэж бодож байна. Мөн нутгийн хүмүүст би энэ хүүхнийг алж байж санаа минь амарна гэж ярьж байсан байна. Үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Цэцэг цэрвүү шиг ганц охиных нь дэргэд хайртай ээжийг нь цустай нь хутгасан байхад хэрэгт цугларсан фото зургийг харахад маш аймшигтай байна. Хэргийн материалтай танилцаж байхад фото зургийг нь хараад нүд минь бүрэлзэж, зүрх минь зүсэгдэж, дотор минь сэмэрч, даралт одоо хүртэл их байна. Намайг ийм байхад 90 хүрч байгаа аав минь хайртай охиноо хүний гарт алдсан байгаад бид маш их гомдолтой байна. Аавыгаа хараад маш их өрөвдөж байна. Талийгаачийн ганц охин нь аваарт ороод ухаан орохгүй сэхэх, сэхэхгүйн дөрөөн дээр байхад талийгаач дүү минь олон хоног хувцсаа ч тайлахгүй, нойр хоолгүй харж байгаад охиноо хөл дээр нь босгоод нэг их их удаагүй байхад аймшигт хэрэг боллоо. Охин нь группт ээжийнхээ асрамжинд харуулж байсан. Одоо цаашид охин нь өөрийгөө авч явна гэхэд хэцүү маш хүнд нөхцөлд үлдлээ. Нэг айлыг ингэж орвонгоор нь сүйтгэсэн энэ хүнийг хууль шүүх шударгаар шүүж, шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Бид энэ хүнээс маш их айж байна. Хэрвээ хөнгөн ял авч урьдийн адил суллагдаад хугацаанаасаа өмнө гарч ирээд бид нарыг болон үр хүүхдийг нь хүртэл яах вэ гэж бид айж байна. Тийм учраас бид та бүхнээс зүйлчлэлийг өөрчилж өгөөч гэж хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.9 хэсэгт зааснаар зүйлчилж болмоор санагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг нь өөртөө бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэж заасан байна. Миний дүүг алчихаад дараа нь газар бэлчээрийг нь эзэмшиж, ашиглана гэсэн сэдэлттэй энэ хэргийг үйлдсэн гэж би бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэг нь эрхэлж буй ажилтай нь холбогдуулж гэж заасан байна. Миний дүүгийн эрхэлж байсан ажил нь мал маллах байсан. Тэгэхээр эрхэлж буй ажилтай нь холбогдуулж гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9  дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Та бүхнийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Нийт 12,930,860 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зарим зардлыг нэмж чадаагүй. Айж сандарсандаа мэдэхгүй зарим баримтыг нь орхигдуулсан гэв.

 

3. Гэрч Б.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 сарын 26-27-нд шилжих шөнө талийгаач, Б гэдэг залуутай хамт гурвуулаа воганчигт хоносон.  Манай хонь Б-ийн хоньтой нийлээд 4-5 хоносон байсан.  27-ны өглөө 7 цагт захиргаанаас хүмүүс ирээд ээжтэй хамт хонь руу явсан. Ямар хүн ирсэнийг мэдэхгүй байна. О ах байсан. Наадмын хандивын 2 мал авахаар ирсэн.  Д.Б манайд сайхан ааштай ирээд ээжтэй эвлэрье гээд юм яриад явсан. Юм аа мартчихсан гэл үү эсвэл юм аа унагачихлаа гээд эргээд ирсэн. Ээж воганчигнаас буугаад гарч уулзсан. Хэсэг хугацааны дараа намайг дуудсан. Гарахад Д.Б ах хутга барьчихсан ээжийн гэдэс рүү дүрэх гээд байсан. Д.Б хутганыхаа ишнээс барьчихсан. Ээж хутганы ирнээс хоёр гараараа барьчихсан өөрийгөө хамгаалаад зогсож байсан. Д.Б баруун гараараа хутганыхаа бариулаас барьчихсан ээжийн гэдэс рүү дүрэх гээд байсан. Талийгаач хутганы ирнээс нь хоёр гараараа баричихсан өөрийгөө хамгаалаад зогсож байсан... мэдүүлэг.

 

   4. Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх Шивээговь сумаас зүүн тийш 7 км орчим газарт намаржиж байгаа юм. Манайхаас баруун тийш 2 км газарт нутаглаж байгаа Б гэх айлын бог мал нь манай бог малтай нийлээд 2-3 хонож байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг болох гэж байхад манайд Б мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэр үед манай гэрт ээж бид хоёр байсан. Орж ирээд манай ээжтэй мал нийлсэн талаар яриад байх шиг байсан. Тэр хүн манайд ээжтэй юм яриад нилээн удсан ойролцоогоор 20-иод минут болсон байх. Явсных нь дараа манай ээж Б гэх хүний эхнэртэй нь яриад байсан. Ярьж байгаад ээж зөөврийн сууцныхаа хаалгаар хараад танай С чинь мотоциклиосоо унасан байна гэснээ аан үгүй юм байна мотоцикль нь босоо өөрөө хажууд нь сууж байна гэж хэлсэн. Тэгээд дөнгөж хэлээд байж байтал С мотоциклио унаад наашаа давхичихсан. Тэгтэл ээж Су манайх руу ирж явна. Ирж хэрүүл маргаан хийх гээд байгаа юм биш биз дээ гэж утсаар эхнэрт нь хэлээд утсаа тасалсан. Тэгээд С гадаа ирээд ээж хаалгаар шагайж харахад С цаанаас нь нэг юм мартчихлаа л гэж хэлэх шиг болсон. Тэгээд ээж гарсан. Тэгээд нэг их удалгүй ээж намайг Үүрцайх гэж дуудсан. Намайг гараад очиход зөөврийн сууцны урд харалдаа нэг их холгүй Суурь ээжийг хутгаар энгэр хэсэгт нь дүрчихсэн юм шиг байсан. Ээжийн энгэр хэсгийн хувцас нь цус болчихсон байсан. Намайг гарч очиход С хутга бариад ээжийн гэдэс рүү дүрэх гээд ээж өөрийгөө хамгаалаад хутганы урд хэсгээс нь барьчихсан байсан. Б зүүн гараараа ээжийн шилэн хүзүүн дээрээс нь үсдээд дарчихсан баруун гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан ээж 2 гараараа хутганы бариул дээрээс нь атгаад хамгаалчихсан зогсож байсан. Ээж надад миний охин хол байгаарай машинаа гялс асаа гэхээр нь би машинаа асаачихаад тэр хоёрын байгаа байдлаар нь нэг зураг дарчихаад жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Тэгэхэд ээж тэр хүнээс зууралдаж байгаад салаад зугтаагаад жолооны хүрдэн дээр суугаад хөдөлсөн. Б манай гэрийн гадаа зогсоод үлдсэн...  ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38-39 хуудас/

 

5. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Манайх Шивээговь сумын Хөтөл 2-7 тоотод оршин суудаг бөгөөд би сургуулийн хүүхдээ харж төвд суудаг. Манай хөдөө гэр Шивээговь сумаас зүүн урагшаа 3 орчим км газарт байдаг. Мал дээр манай нөхөр Б байдаг. Гэхдээ би ихэнхдээ хөдөө гэртээ нөхөртэйгээ хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 09 сарын 26-ны өдөр манай бог мал Э-ийн малтай нийлсэн байсан. Тухайн үед би Шивээговь сумын төвд байсан. Энэ талаар манай нөхөр Б надад өөрөө хэлсэн бөгөөд хагас бүтэн сайнаар хүүхдүүдийн хичээл амрахаар очиж ялгая гэхээр нь би түүнд тэгье гэж хэлсэн. Тэгээд 27-ны өглөө Э надруу 8 цаг өнгөрч байхад залгаад хонио ялгахгүй юмуу гэхээр нь би түүнд өнөөдөр 5 дахь өдөр хүүхдийн хичээл тарахаар яваад очьё гэсэн. Бид 2 хэзээний л хэг ёг хийдэг хүмүүс гэхдээ өнөөдөр зүгээр л ярьж байна гэхээр нь наана чинь юу хийж яваад юм бэ гэртээ харь гэж наадахдаа хэл гэхэд Эа цаашаа Б-т чамайг харь гэж байна гэж хэлэх нь сонсогдсон. Би өөрөө утсаа таслаагүй байсан юм. Тэгээд Э Б гараад явчихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би дотроо энэ 2 хүн хоорондоо таардаггүй юм чинь гэж бодоод сумынхаа А гэдэг цагдаа руу залгахад утсаа аваагүй. Тэгээд Шивээговь сумын цагдаагийн дарга Б руу 8 цаг 20 минутын үед залгаад Б согтуу Э-ийнд байна гэж хэлэхэд би өөр газар явж байна цагдаадаа хэлье гэж хэлээд утас нь шуугиж байгаад тасарсан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа хэсгийн төлөөлөгч З залгаад манай дарга ярьлаа, юу болсон бэ гэхээр нь Б-ийг согтуу Э-ийнд явж байгаа талаар нь хэлээд чи мотоциклийг нь хураагаад ч юмуу, тэгээд өөрийг нь барьчихаачээ, янз бүрийн юм болох вий гэхэд за гэж хэлээд утсаа таслаад удалгүй манай гадаа өөрөө ирж надтай уулзчихаад Б-ийн араас явлаа та цагдаа дээр очоод байж бай гэж хэлээд явсан. Тэгээд З явлаа гээд хөдөлсний дараа би санаа зовоод Э-ийн утас руу өөрийнхөө 95330045 дугаараас залгахад охин нь утас аваад эгчээ алчихлаа ш дээ гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд цагдаа дээр очоод л алчихсан юм байна гэдгийг нь мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 42-43 хуудас/

 

6. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 40 минутын үед манай ажлын дүн бүртгэгч Ц надад орж ирж хутгалуулсан хүн ирлээ гэж хэлсэн. Машинаас насилкан дээр хэвтүүлж эрчимт эмчилгээний өрөөнд оруулсан. Биеийн байдал маш хүнд амьсгал зүрх судасны дутагдалд орсон байдалтай байсан. Цус их алдсан хувцаснууд нь нилэнхүйдээ цустай, хувцаснаас нь цус дусалж байсан. Манай эмнэлгийн бүрэлдэхүүн орж ирж 2 талд нь зүү тавих гэсэн боловч судас нь хагараад уян зүү тавих боломжгүй байсан. Булчинд викасол /2,0 мл/ буюу цус намдаах, тогтоох анальгин, демидрол булчинд нь хийсэн. Артерын даралт хэмжигдэхгүй, амьсгал минутанд 12 удаа, пульс 38, халуун 35,6, зүрхний авиа маш сул сонсогдох төдий, цээжний дээд 3/1 дээр 2,5 см өргөнтэй гүн шарх байсан. Шархны гүнийг хэмжих гэхэд цус олгойдож гарч байсан. Хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалд байхгүй. Орчиндоо харьцаагүй, уян зүү тавьж болохгүй болохоор нь шингэн нөхөх зорилгоор рингер залгасан. Эмчилгээний явцад талийгаач 09 цаг 54 минутанд нас барсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45 хуудас/

 

7. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “манай ажил 08 цаг 30 минутанд цугладаг. Өнөөдөр буюу 27-ны өглөө ажил дээрээ 09 цаг өнгөрч байхад хүн гадаа ирлээ оруулаарай гэсэн. Эмч А-ын хамт насилка аваад гарсан. Эмчийн хамт арын суудалд хэвтэж байсан хүнийг өргөж насилкан дээр тавиад сэхээн амьдруулах тасагт өрөөнд оруулсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 46 хуудас/

 

8. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Өнөө өглөө ажил дээрээ өвчтөн үзээд сууж байхад асрагч хутгалуулсан хүн ирлээ, яаралтай гараад ир гэж дуудсан. Хар өнгийн пилдер маркийн машины жолооч талын арын хаалгыг 1 хүүхэн нээж байсан. Хаалгыг нээгээд харахад нилэнхүйдээ хувцас нь цус болсон эмэгтэй хүн байсан. Тухайн хүний  гадуураа өмсөж байсан фудволкыг 2 мөрлүү нь хайчилж шархыг тодорхойлсон. Өвчүүний дээд 3/1 хэсэгт 2 см орчим ил шархтай байсан. Монитор даралт үзэхэд тодорхойлогдохгүй зүрхийг чагнуураар чагнаж үзсэн. Үүнтэй зэрэгцээд анальгин демидрол тарьсан. Судас тариа хийх гэтэл хагараад, сүүлдээ судас нь олдохгүй болсон. Эмч нарын бүрэлдэхүүн зэрэг зэрэг тусламж үзүүлж байсан. Хамгийн сүүлд зүрх чагнаж байхад пульс 36 орчим тодорхойлогдсон. Тухайн хүн ирэхдээ ямар нэг ухаан мэдрэл байхгүй ирсэн. Машинаас буухдаа эцсийн амьсгалаа тавьж байсан болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47 хуудас/

 

9. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай бог мал 2 тусдаа байдаг юм. Би наад гэртээ малаа харж хоносон. Талийгаач эхнэр охин Ү, малчин Б нарын хамт вагончик дээрээ хоносон. Би өглөө 06 цагт босоод хонио манай зүүн урд байдаг О гэдэг айлын харалдаагаас эргүүлж авчирсан. Намайг хонио туугаад явж байтал манай эхнэр 08 цаг өнгөрч байхад над дээр өөрийн эзэмшлийн ГСА 94-74 дугаарын пилдер маркийн машинтай багийн дарга От жолоочийн хамт өөр нэг машинтай гурвуулаа хонин дээр ирсэн. Засаг дарга О-т хандивын 1 хонь, 1 ямаа барьж өгсөн. Талийгаач надад би охиноо аваад Шивээговь орлоо, чи хонио усалчихаад хүрээд ирээрэй гээд гэрлүүгээ явсан. Эхнэрийг харьлаа гээд явснаас хойш бараг 1 цаг 30 минутын дараа хонио усалчихаад вагончик дээр иртэл цагдаа нар ирчихсэн намайг Шивээговь сумын эмнэлэг яаралтай яв гэсэн. Тэгээд эмнэлэг дээр иртэл эхнэр маань өөд болчихсон байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48-49 хуудас/

 

10. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би талийгаач О.Эгийнд малчнаар ажиллаад 2 жил гаруй хугацаа болж байна. 2019.09.26-ны орой талийгаач түүний охин Үүрцайх бид гурав Нэртийн цагаан овоо гэх газар байх зөөврийн вагончиктоо хоносон. Харин талийгаачийн нөхөр Баасандорж ах вагончикоос баруун тийш 2 км-т байх гэртээ хоносон. Би 2019.09.27-ны өглөө 07 цагийн үед сэрээд вагончикоос баруун талд байх гэрлүү очиж өөрийн эзэмшлийн 08-46 ГСЗ улсын дугаартай Даюун маркын мотоциклио авах гээд байж байтал талийгаач надруу залгаад хаана байна гэж асуухаар нь би баруун гэрт байна гэж хэлсэн. Тэгтэл Сугын нуурны баруун талд хонин дээр хүрээд ир гэж хэлэхээр нь мотоциклио унаад очиход талийгаач, Б ах, О болон нэг танихгүй залуу байсан. Э эгч нэг ямаа бариулаад Отгонбаатарт өгч явуулсан. Тэгээд би төмөр замаас зүүн тийш гармаар гарч Шорвого гэх газар ээж Б-ийнд очсон. Тэгээд ээжид адууг нь харж өгчихөөд иртэл ээж Б Э эгчийг нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 50-51 хуудас/

 

11. Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Өнөөдөр өглөө 09 цаг 20 минутын орчим ажил дээрээ байж байхад хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Б утсаар яриад 95330045 дугаарын утаснаас М гэдэг хүн манай нөхөр Б олон хоног дараалан архи уулаа, хөдөөгүүр мотоциклтой яваад байна, энэ хүнд ямар нэг арга хэмжээ авч өгөөч гэж байна. Чи утсаар нь холбогдоод болсон асуудлыг тодруулаад яаралтай шалга гэж хэлсэн. Тэгээд би 95330045 дугаарын утасруу залгаж ярьсан чинь Б-ийн эхнэр Д.М байсан. Тэгээд болсон явдлын талаар асуутал Б 3 хоног дараалан архи ууж байна. Надаас архины мөнгө нэхэж цохих гэж дайрсан. Эгийн малтай малаа нийлүүлээд 2-3 хонож байна, салгаж ав гэхээр уурлаад байгаа гэсэн. Миний бие өвдөөд эгч нь сумын төв дээр байгаад байна, наад нөхөр чинь согтуу мотоцикль унаад давхиад байгаа байх, бариад аваач гэж хэлсэн. Тэгээд би цагдаа жолооч М.А-ийг дуудаад Д.Б-ийн хөдөө гэрлүү явж байтал 09 цаг 37 минутын үед сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Д 99434097 дугаарын утаснаас залгаад хутгалагдсан хүн эмнэлэгт хүргэгдэж ирлээ гэхээр нь ямар хүн байна гэж асуутал О.Э гэж хэлсэн. Тэгээд сургагч ахлагч Ш.Б-рүү залгаад яаралтай эмнэлэг дээр оч гэж хэлээд жолооч М.А хамт 09 цаг 45 минутын орчим эмнэлэг дээр ирэхэд О.Э ухаангүй эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед охин Ү-тай нь уулзаад юу болсон талаар тодруулахад Б согтуу ирээд хутгалсан гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан. Тэгээд би энэ талаар хэсгийн дарга Ц.Б-т мэдэгдээд, сургагч ахлагч Ш.Б, цагдаа жолооч М.А нарын хамт Б-ийн хөдөө гэрт очиход ямар нэг хүн байгаагүй. Тэдний гэрээс зүүн урд зүгт 1 км орчим зайд мотоцикль зогсож байхаар нь бид 3 яваад очиход Б-ийн мотоцикль байсан. Тухайн үед Б-ийн мотоциклийн хажуу, хойд талд нилэнхүйдээ цус болсон куртик нь хэвтэж байсан. Мөн Ерөөл архины шил байсан. Б-ийн мотоциклиос чанх хойд зүгт 500 орчим метр зайд О.Эгийн отрын вагончик байхаар нь явж очиход Б вагончик дотор хэвтэж байсан. Бид 3 машинаас буугаад ойртоход вагончикны урд талаар энд тэндгүй газрын хөрс цус болчихсон байсан. Тэгээд вагончик руу ойртоход хаалганых нь хажууд жижиг хутга байсныг сургагч ахлагч Ш.Б аваад газар хаяад түүнийг дуудсан. Гэтэл Б гартаа хутга барьчихсан босоод ирсэн. Гартаа барьсан хутгаараа сургагч ахлагч Ш.Б-рүү чичээд би хүн алчихлаа гэхээр нь би наад талаас нь та хутгаа хаячих гэж хэлсэн. Тэгтэл сургагч ахлагч Ш.Б гарыг нь барьж аваад хутгыг нь булааж газар хаясан. Бид 3 Б-ийг барьж аваад гарыг нь ар талд нь гавлаад авчирсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 52-54 хуудас/

 

11. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Өнөө өглөө 09 цаг 30 минутын орчим сумын захиргаан дээр айлуудаар тараах материал авах гээд явж байхад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.З миний гар утас руу залгаад яаралтай ажил дээр хүрээд ир хөдөө явахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдөө гэрт нь очиход хүн байгаагүй. Гэрийнх нь зүүн урд 1 км орчим газар мотоцикль байхаар нь яваад очтол Б-ийн мотоцикль хажууд нь нил цус болчихсон куртик байсан. Тэр мотоциклиос чанх хойно Эгийн отрын вагончик руу очиход дотор нь Б хэвтэж байсан. Хамгийн урд талд сургагч ахлагч Ш.Б, хажууд нь а/д З бид 2 явж байсан. Тэгээд вагончикны үүдэнд байсан хутгыг Б авч газар хаяад Батсуурийг дуудтал гартаа хутга атгачихсан босч ирсэн. Б хутгаараа бид нар луу чичээд би хүн алчихсан хүн шүү гээд эсэргүүцэл үзүүлж байсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч а/д Б.З та хутгаа хаячих ингэж болохгүй гээд яриад байж байтал Б хутга барьсан байсан баруун гарнаас барьж аваад хутгыг нь булааж авсан. Тэгээд гарыг нь гавлаад хэсэг дээр авчраад согтолт шалгадаг багажаар шалгах гэтэл үлээхгүй, чадахгүй гээд байсан. Э үхчихсэн үү гэж төлөөлөгч Б.Зэс асуухад үхээгүй гэж хэлэхэд ямар долоон голтой юм бэ үхэхгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 55-56 хуудас/

 

12. Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 09 сарын 27-ны өглөө 09 цагийн үед сумын төв дээр явж байтал хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Б.З залгаад О.Э эмнэлэг дээр хутгалагдаад ирчихсэн байна та очиж бай гэхээр нь би эрүүл мэндийн төв дээр очиход О.Э эмнэлгийн эрчимт эмчилгээний өрөөнд эмчилгээ хийлгэж байна гэсэн. Тэгээд З бид хоёр Эгийн охин Үүрцайхтай уулзаж юу болсон талаар асуухад Б ээжийг хутгалсан гэж хэлсэн. Тэр талаар хэсгийн дарга Ц.Б-т танилцуулаад ахлах дэслэгч Б.З, дэд ахлагч Анх-Эрдэнэ бид гуравыг Батсуурийн хөдөө гэрлүү явуулсан. Тэгээд бид нар хөдөө гэрт нь очиход хүн байгаагүй. Гэрийнх нь зүүн урд 1 км орчим газар мотоцикль байхаар нь яваад очтол Батсуурийн мотоцикль хажууд нь нил цус болчихсон куртик байсан. Тэр мотоциклиос чанх хойно Эгийн отрын вагончик руу очиход дотор нь Б цаашаагаа харчихсан толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан хэвтэж байсан. Ойртож очоод үүдэнд нь байсан саарал төмөр бариултай жижиг хутгыг авч газар хаяад Б-ийг дуудтал эргэж харсан. Гартаа хутга барьчихсан байсан. Бид хэдийг хараад би хүн хутгалчихсан шүү надаас хол байгаарай гээд урдаас чичлээд зүсчих гээд байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Б.З та хутгаа хаячих ингэж болохгүй гээд ярьж байхад нь би баруун гарыг нь бариад хутгыг нь булааж аваад газар хаясан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 58-59 хуудас/

 

13. Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Шивээговь сумын 2-р багийн Засаг даргын ажлыг 1999 оноос хойш одоог хүртэл хийж байна. 2019.09.27-ны өглөө 07 цаг 30 минутанд Л.Б-ийнд /талийгаач Эгийн нөхөр/ О гээд Шивээговь сумын байгаль орчны байцаагчийн хамт 12-57 ГСА улсын дугаартай машинтай очсон. Намайг очиход Э зөөврийн сууцандаа унтаж байсан бөгөөд сууцных нь хаалга онгорхой байсан. Бид 2-г очиход Э сэрээд хувцасаа өмсөөд гарч ирсэн. Сумын наадмын хандивт нөхөр Б нь хонь өгсөн байсан. Тэднийх Айраг руу хол нүүгээд явчихсан байсан болохоор тухайн үедээ хонийг нь авч чадаагүй байсан. Мөн гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулилт болж байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисст манай багаас 2 хонь өгөх ёстой байсан юм. Очдогийнхоо урд орой нь Этай утсаар ярихад та хүрээд ир манайх дахиад 1 хонь өгье гэж хэлсний дагуу өглөө нь тэднийд очсон. Хонио туугаад явж байхдаа Э надад хандаад Б-ийн хонь манай хоньтой нийлчихсэн. Хониныхоо ихэнхийг ялгаад авсан. Одоо бас нилээн хонь үлдчихээд байгаа, танд хонь бариад өгөхөөр Б намайг манай хониноос хүнд өгсөн гэж хулгайд сэрдэж магадгүй учраас өгсөн хониныхоо зургийг аваад өөрт нь үзүүлнэ гэж хэлж байсан. Намайг явахад Э өнөөдөр эндээс нүүнэ. Өвөлжөөндөө бууна, Б бид 2 сүүлийн үед нэг их муудахгүй тун гайгүй байгаа шүү гэж хэлж байсан...Б Э нар нь хоорондоо харилцаа холбоо муутай хүмүүс байгаа юм. Аль аль нь хурц ширүүн ааштай хүний үг сонсдоггүй. 3-4 жил орчмын өмнөөс малын бэлчээр дээрээс болж маргалдаж, муудаад байдаг болсон. Хуучин өвөлжөө хаваржааны газрыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал, газрын даамал, сумын засаг даргын мэдлээр шийддэг болсон. Сумаас зүүн урагш 4 орчим км газарт Батсуурийн өвөлжөөний газар байдаг юм. Түүний зүүн талд 1 км орчим газарт Эд намаржаа, хаваржааны газрыг сүүлд олгосон байсан. Б-ийн баруун урд холгүй нууртай, тэр нууранд нь Эгийн мал ус уухаар явахдаа Б-ийн өвөлжөөг дайран өнгөрдөг бөгөөд үүнээсээ болоод маргалддаг. Маргалдах гол шалтгаан нь энэ юм...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61 хуудас/

 

14. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Шивээговь суманд газрын даамлаар 2010 оноос хойш одоог хүртэл ажилаж байна. Намайг анх ажилд ороход л Э, Б нар хоорондоо бэлчээрийн маргаантай байдаг байсан хүмүүс байгаа юм. Маргалдах муудах гол шалтгаан нь малын бэлчээрээс болдог юм шиг байсан. Б Шивээговь сумаас зүүн урагш 4-5 орчим км Нэртийн хонхор гэх газар нутагладаг юм. Тэндээ хороо барьчихсан суурьшаад 4 орчим жил өнгөрсөн шиг санагдаж байна. 2019.09.11-ний өдөр сумын засаг даргын өрөөнд хурал хийсэн. Хурал хийсэн шалтгаан нь Э багийнхаа засаг даргад Б манай хонийг хөөлөө гэж гомдол гаргасны дагуу хуралдсан. Уг хуралд сумын засаг дарга Я, 2-р багийн засаг дарга О, Э, Б, эхнэр М, сумын цагдаа Б нар оролцсон. Э Б 2 хурал дээр ч байнга хэрэлдээд байсан. Нэгнийхээ үгийг ерөөсөө сонсохгүй өөр өөрсдийхөөрөө дайраад байсан. Тухайн хэрэг болох үед нутаглаж байсан Нэртийн цагаан овоо гэх газрыг 2019.08.30-ны өдрийн А/133 дугаартай сумын засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжаар Э, Б нарт эзэмшүүлсэн. Захирамжийн хавсралтын №2 хэсэгт О.Эд хаваржааны зориулалтаар 0,07 га хэмжээтэй газрыг Нэртийн хонхорын зүүн хойд талд, №3 хэсэгт Д.Бт өвөлжөөний зориулалтаар Нэртийн хонхорын зүүн хойд хэсэгт 0,07 га газрыг эзэмшүүлэхээр олгосон. Захирамжийн хавсралтаас газрын нэрнээс нь харахад 1 газрыг 2 хүнд олгосон юм шиг харагдаж байх боловч энэ нь байршлийн хувьд хоорондоо 1 км орчим зайтай юм. Газар зүйн батлагдсан нэрийн зургийн дагуу нэг нэртэй газрууд юм. Д.Б, О.Э нарт олгосон 0,07 га газар нь болохоор зөвхөн хороо бууц барих газар юм. Бэлчээрийг бол хот айл нийт дундаа хэрэглэнэ гэж газрын тухай хуулинд заасан байдаг. Мөн  хуулиар айлуудын өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгох газрын хоорондын зайг зохицуулсан заалт байхгүй учраас энэ 2 хүний өгсөн өргөдлийн дагуу сумын иргэдийн хурал хуралдаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оролцуулан батлуулж сумын засаг даргын захирамжаар тухайн газруудыг эзэмшүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 65-66 хуудас/

 

15. Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. 1994 оноос өмнө ойр дотно нэг нэгнийхээрээ орж гардаг байсан. Б Хажуу улааны уурхайд малтагчаар ажиллаж байгаад тус уурхай нь татан буугдаад Шивээговь сумруу 1994 онд шилжиж байсан шиг санагдаж байна.Уурхайд ажиллаж байхдаа 2 чих нь зүгээр юм сонсдог, хэл ам нь гацдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй. Янз бүрийн муу зуршилгүй, хүнд их тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, үг дуу цөөтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70 хуудас/

 

16. Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Хувийн зан байдлын хувьд хүнд их тусархуу, үг дуу цөөтэй хэдэн малаа маллаж амьдардаг, хааяа архи уух нь уучихдаг уухаараа тавьтаргүй зантай болдог” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 71 хуудас/

 

17. Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б олон хүүхэдтэй айлын 2 эрэгтэйгийн том нь байсан. Аав ээж нь бол тохитой томоотой хүмүүс байсан. Нас бараад удаж байна. Б өөрөө сургуульд сурч байхдаа үг дуу цөөтэй хүүхэд байсан. Хувийн зан байдлын хувьд их тусч зантай, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Архи дарс хааяа уучихсан байгаа харагддаг. Нэг их ойр дотно биш болохоор амьдралын нарийн ширийнийг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 72 хуудас/

 

18. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Б-ийнх манайхтай ойр нутагладаг болохоор орж гарсаар байгаад  найзалж нөхөрлөдөг болсон. Амьдрал ахуйн хувьд мал маллаж амьдардаг. Эхнэр 3 хүүхэдтэй, хэдэн малаараа амьжиргаагаа залгуулдаг. Зан аашийн хувьд архи уучихаараа зан ааш нь эвдрээд, хурц ширүүн зантай болдог. Эрүүлдээ бол ямар нэг этгээд зан аашгүй, хүнд их тусархуу, цагаахан сэтгэлтэй, хүнд юм бодож санаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74 хуудас/

 

19. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5701 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 1 хос гутал дээр цус илэрсэн. АВО системээр /Ш/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч цагдаагийн хошууч Ж.О гэжээ. /1-р х.х-ийн 108 хуудас/,

 

20. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5698 дүгээр дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн курткэн дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн хошууч Ж.О гэжээ. /1-р х.х-ийн 109 хуудас/,

 

21. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4896 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хөх хүрмэнд 360мм, 360мм хэмжээтэй эдэлгээний явцад тус тус хуучин урагдалтууд, 50х515мм, 210мм, 65мм, 190х185мм, 50х490мм, 190х185мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчиллээр тус тус хуучин ханзралтууд, 15х10мм, 30х8мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчиллээр тус тус хуучин цооролтууд, 6мм, 3мм, 9мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн үйлчиллээр тус тус хуучин урагдалтууд гарсан байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.С гэжээ. /1-р х.х-ийн 111-114 хуудас/

 

22. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5700 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн хувин дээр цус илрээгүй,

Шар өнгийн канистр дээр цус илэрсэн. АВО системээр В /Ш/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

Хар өнгийн рульний хэсэгт дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.О гэжээ. /1-р х.х-ийн 115 хуудас/,

 

23. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009/027 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 0,75 литрийн хэмжээтэй “Ерөөл” архины шилэн дээрээс гарын мөр илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Б гэжээ. /1-р хх-ийн 121 хуудас/

 

24. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009/026 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Б гэжээ. /1-р хх-ийн 124 хуудас/

 

25. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 009/027 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Б гэжээ. /1-р хх-ийн 127 хуудас/

 

26. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар дүгнэлтэнд:

1. О.Эгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжинд зүүн талын 1,2-р хавирганы завсраар өвчүүний хажуугийн шугамаарх нэвтэрсэн шарх, зүүн талын уушгины дэлбэнгийн нэвт хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх 2500 мл цус алдалт, зүүн уушгины уналт, цус хуралт, үнхэлцэг хальсны суурь хэсгийн цус хуралт, дотор эрхтэний цус багадалт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цээжинд зүүн талын 1,2-р хавирганы завсраар өвчүүний хажуугийн шугамаарх нэвтэрсэн шарх, зүүн талын уушгины дээд дэлбэнгийн нэвт хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх 2500 мл цус алдалт, зүүн уушгины уналт, цус хуралт, үнхэлцэг хальсны суурь хэсгийн цус хуралт гэмтэл нь ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.

4. Талийгаач нь В /III/ бүлгийн харьяалалтай цустай байна.

О.Эд урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

О.Э нь зүүн уушгины нэвтэрсэн шархны улмаас цус алдаж нас баржээ.

7. Дээрх гэмтэл нь эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй гэмтэл юм.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахмад Л.Ж гэжээ. /1-р хх-ийн 133-134хуудас/

 

          27. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1244 дугаартай дүгнэлтэнд:

- Д.Б нь урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

- Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Д.Б нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон удирдаж чадаж байна.

- Д.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэг өвчтэй болсон гэх шинж тэмдэг, эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

- Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Д.Батсуурийн зан байдлын шинж явц нь ЭССШ-нээс харахад...Үг яриа цөөн, дотогш хандлагатай /интроверт/, санаа зовж түгших төрөлх чанар ихтэй, биеэ барих чадвар сул... гэсэн шинжилгээний дүгнэлт байна.

- Д.Б нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Д.Батсуурийн сэтгэцийн байдал нь өөртөө болон эсхүл бусдад аюул учруулж болзошгүй эсэхийг одоогоор урьдчилан тогтоох боломжгүй байна.

- Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

- Д.Бт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Дүгнэлт гаргасан комиссын дарга Д.Д /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн их эмч/, гишүүн Г.У /ахлах зэрэгтэй сэтгэцийн их эмч/, Я.Г /сэтгэцийн их эмч/ гэжээ. / 1-р хх-ийн 147-149 хуудас/

 

28. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4897 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

- Цагаан эрээн цамцанд 15мм, 600х380мм, 200мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчиллээр тус тус шинэ зүсэгдэлтүүд гарсан байна.

- Цагаан эрээн цамцанд 120мм, товч байрлах газарт бэхэлгээний утас хөвөрч үлдсэн, ягаан цамцанд 30мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчиллээр тус тус шинэ ханзралтууд гарсан байна.

- Цагаан эрээн цамцанд 8х15х15мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчиллээр шинэ гогодолт гарсан байна.

Хөх эрээн өмдөнд 10х6мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчиллээр шинэ цооролт гарсан  байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.С гэжээ. /1-р х.х-ийн 153-154 хуудас/

 

29. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5698 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бүх хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн хошууч Ж.О гэжээ. /1-р х.х-ийн 155-157 хуудас/

 

30. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 302 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

- Д.Б-ийн биед баруун чихний ар хэсэгт өнгөц язрал гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2019.09.27-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Л.Ж гэжээ. /1-р х.х-ийн 156 хуудас/

 

31. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5689 дугаар дүгнэлтэнд:

- Хар өнгийн мотоцикльны түлхүүрэнд цус илэрсэн.

- О.Э, Д.Б гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

- Хар өнгийн хутганд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 164-165 хуудас/

 

32. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5690 дугаар дүгнэлтэнд:

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркын тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы салхины шилнээс марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 1 дугаартай арчдаст цус илэрсэн.

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркын тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы салхины шилнээс марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 1 дугаартай арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 167-168 хуудас/

 

33. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5691 дугаар дүгнэлтэнд:

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гишгүүрнээс марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 2 дугаартай арчдаст цус илэрсэн.

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркын тээврийн хэрэгслийн баруун урд талын гишгүүрнээс марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 2 дугаартай арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 170-171 хуудас/

 

34. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5694 дугаар дүгнэлтэнд:

- Хар өнгийн хутганд цус илэрсэн.

- Хар өнгийн хутганд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 173-174 хуудас/

 

35. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5695 дугаар дүгнэлтэнд:

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганаас марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 3 дугаартай арчдаст цус илэрсэн.

- 74-94 ГСА улсын дугаартай пилдер маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганаас марльд шингээн бэхжүүлж авсан гэх марльд шингээсэн 3 дугаартай арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 176-177 хуудас/

 

36. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5696 дугаар дүгнэлтэнд:

- Хэргийн газрын үзлэгээр зөөврийн шатны хойд талд байх улаан өнгийн хуванцар савнаас марльд шингээн бэхжүүлж авсан арчдаст цус илэрсэн.

- Хэргийн газрын үзлэгээр зөөврийн шатны хойд талд байх улаан өнгийн хуванцар савнаас марльд шингээн бэхжүүлж авсан арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 179-180 хуудас/

 

37. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5697 дугаар дүгнэлтэнд:

- Хэргийн газрын үзлэгээр 5,9 дугаартай газраас хураан авсан шороонд цус илэрсэн.

- Хэргийн газрын үзлэгээр 5,9 дугаартай газраас хураан авсан шороонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эмэгтэй хүний цус байна.

- Уг илэрсэн цус нь О.Эгийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 182-183 хуудас/

 

38. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5693 дугаар дүгнэлтэнд:

- О.Эгийн зүүн гарын 5 дугаартай хумсанд цус илэрсэн. Бусад хурууны хумсанд цус, арьсны эд, биологийн гаралтай толбо, үс илрээгүй.

- О.Эгийн зүүн гарын 5 дугаартай хумсанд илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 185 хуудас/

 

39. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5692 дугаар дүгнэлтэнд:

- Д.Б-ийн баруун болон зүүн гарын хурууны хумсад цус, арьсны эд, биологийн гаралтай толбо илрээгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэжээ. /1-р х.х-ийн 187 хуудас/

 

40. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-3-10 хуудас/

                             

41. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 13-18, 27-28 хуудас/

 

42. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 19-23, 28 хуудас/

 

43. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 67-69 хуудас/

 

44. Цогцост гадна үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 130-144 хуудас/,

 

        45. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 1-4 хуудас/

 

        46. Талийгаач О.Э, шүүгдэгч Д.Б нарын малын А дансны хуулга /2-р хх-ийн 9-18 хуудас/

 

        47. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 24 хуудас/

 

        48.  Дорноговь аймгийн шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай таслан шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дах сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/95 дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/27 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудын хуулбар /2-р хх-ийн 26-44 хуудас/

 

      49. Шүүгдэгч Д.Б-ийн эмнэлгийн хяналтын картын хуулбар, амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /2-р хх-ийн 70-79 хуудас/

 

       50. Хохирогч О.Б-ээс гаргаж өгсөн оршуулгын зардалд гаргасан хохирлын баримтууд /2-р хх-ийн 38-146 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нэртийн цагаан толгой” гэх газар иргэн О.Этай маргалдан, түүний цээжин тус газар хутгалж цээжний хөндий нэвтэрсэн, зүүн талын уушигний дээд дэлбэнгийн нэвт хутгалагдсан шарх, зүүн уушигны уналт, үнхэлцэг хальсны суурь хэсгийн цус хуралт, дотор эрхтний цус багадалт зэрэг гэмтлүүдийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн:”2019.09.27-ны өдөр манай дүү Д надруу залгаад 9 цаг 43 минутанд Э хүнд хутгалуулчихаад ухаангүй эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд өнгөрсөн байна гэсэн. Хамтран амьдрагч Б нь гэрлэлтийн баталгаагүй болохоор хохирогчоор оролцоогүй. Талийгаач дүү маань ганц охинтой тэр нь хавар шатнаас унаад группт орсон ...оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Хуулийн дагуу авах арга хэмжээг авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг/ 1хх 35/

          Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Б.Ү-ын:”2019.09.27-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд манайд мотоцикольтой Б ганцаараа ирсэн. Тэр үед ээж Э бид хоёр байсан. Орж ирээд мал нийлсэн талаар яриад байх шиг байсан....С цаанаас ирээд ээж гараад нэг их удалгүй ээж Үүрцайх гэж дуудсан.  ...Су ээжийг хутгаар энгэр хэсэгт нь дүрчихсэн юм шиг байсан. Намайг очиход С хутга бариад ээжийн гэдэс рүү дүрэх гээд ээж өөрийгөө хамгаалаад хутганы урд хэсгээс нь барьчихсан...Б зүүн гараараа  ээжийн шилэн хүзүүн дээрээс үсдээд дарчихсан баруун гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан ээж 2 гараараа хутганы бариул дээрээс нь атгаад хамгаалчихсан зогсож байсан. Тэгээд ээж тэр хүнээс зууралдаж байгаад салаад жолооны хүрдэн дээр суугаад хөдөлсөн. Цээжний хэсгээс цус гараад байсан. Маргалдаж муудсан зүйлгүй байсан. Б манайхаас гарахдаа хоёулаа эвлэрье гээд  инээгээд тэврээд тэгээд гарсан. Гэрт муудсан маргалдсан зүйл байхгүй.“/1 хх 39/

  Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 40 минутын үед манай ажлын дүн бүртгэгч Ц надад орж ирж хутгалуулсан хүн ирлээ гэж хэлсэн. .... эмнэлгийн үүдэнд хар өнгийн жижиг тэрэгнээс эмч А, жолооч Э нар машины арын хаалгыг нээж талийгаачийг буулгах гэж байсан. Машинаас насилкан дээр хэвтүүлж эрчимт эмчилгээний өрөөнд оруулсан. Биеийн байдал маш хүнд амьсгал зүрх судасны дутагдалд орсон байдалтай байсан. Цус их алдсан хувцаснууд нь нилэнхүйдээ цустай, хувцаснаас нь цус дусалж байсан.

Артерын даралт хэмжигдэхгүй, амьсгал минутанд 12 удаа, пульс 38, халуун 35,6, зүрхний авиа маш сул сонсогдох төдий, цээжний дээд 3/1 дээр 2,5 см өргөнтэй гүн шарх байсан. Шархны гүнийг хэмжих гэхэд цус олгойдож гарч байсан. Хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалд байхгүй. Орчиндоо харьцаагүй, уян зүү тавьж болохгүй болохоор нь шингэн нөхөх зорилгоор рингер залгасан. Эмчилгээний явцад талийгаач 09 цаг 54 минутанд өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45 хуудас/

  Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар дүгнэлтэнд:

1. О.Эгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжинд зүүн талын 1,2-р хавирганы завсраар өвчүүний хажуугийн шугамаарх нэвтэрсэн шарх, зүүн талын уушгины дэлбэнгийн нэвт хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх 2500 мл цус алдалт, зүүн уушгины уналт, цус хуралт, үнхэлцэг хальсны суурь хэсгийн цус хуралт, дотор эрхтэний цус багадалт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цээжинд зүүн талын 1,2-р хавирганы завсраар өвчүүний хажуугийн шугамаарх нэвтэрсэн шарх, зүүн талын уушгины дээд дэлбэнгийн нэвт хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх 2500 мл цус алдалт, зүүн уушгины уналт, цус хуралт, үнхэлцэг хальсны суурь хэсгийн цус хуралт гэмтэл нь ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. /1-р хх-ийн 133-134 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх задлан шинжилгээний дүгнэлт,  хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч С-ийн зүгээс  хэргийн зүйлчлэлийн хувьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг” хүндрүүлэн үзэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэн үзэх дээрх нөхцөл байдалд амь хохирогч болох субьект нь хуулиар тусгайлан хүлээсэн үүрэг бүхий албан хаагч, албан тушаалтан байхыг шаардсан байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.Б нь амь хохирогчтой малын бэлчээр дээрээс маргаж уг маргааны улмаас хувийн таарамжгүй харьцааны улмаас алсан болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг нотолж хэрэгт авагдсан  2016 оны 10 сарын 06-ны өдрийн 5/95, 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 5/27  дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Б нь энэхүү хэргийг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний бүрэлдэхүүнтэй  1244 тоот дүгнэлтээр: Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно, Д.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болно гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.

 

          Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч  Ц.С дүгнэлтдээ: Малын бэлчээрээс болж О.Эгийн амь насыг бүрэлгэсэн гэм буруутай байна гэжээ.

 

          Шүүгдэгч Д.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохироож хүнд хор уршиг учруулсан байдлыг харгалзаж  12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

/Шүүгдэгч Д.Б нь 56 настай, үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа, 2 чих сонсголгүй, даралт ихсэх өвчтэй зэрэг биеийн эрүүл мэнд болон  хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв./

 

Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 83-84, 98-99 тал, /

 

Шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй ба сэжигтэн Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгийг бэхжүүлж авсан  1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй.  Хэргийн оролцогчдоос эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсээс буцаан авах тухай хүсэлт гаргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг бүхий СД 1 ширхэгийн хэргийн хугацаа дуустал хэрэгт  хавсаргаж хадгалах,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 1 хос 2 ширхэг гутал /бакал/, хар хөх өнгийн үслэг захтай цэнхэр өнгийн хуучирч гандсан хүрэм, 1 ширхэг мотоциклийн түлхүүр, 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил, 23,5 см урттай саарал өнгийн некиль хутга, 29,5 см урттай хүрэн өнгийн хуванцар иштэй хутга, 20 см урттай хар өнгийн иштэй хутга, зөөврийн шатнаас марльд шингээж бэхжүүлж авсан цус мэт зүйл, үзлэгийн зураг дээр 5,9 дугаартай газраас хураан авсан газрын хөрсөн дээр байх цус мэт зүйл, шар өнгийн хуванцар сав, улаан өнгийн хуванцар хувин, 17-94 ГСА улсын дугаартай машинд үзлэг хийж тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы салхины шилнээс марланд шингээж авсан авсан хүрэн өнгийн цус мэт зүйл, баруун урд талын гишгүүрнээс марланд шингээж авсан цус мэт зүйл, хар өнгийн жолооны хүрдний гэр, талийгаач О.Эгийн өмсөж явсан гэх хар эрээн болон ягаан өнгийн цамц, хар эрээн өнгийн өмд, улаан өнгийн дотоож, талийгаач О.Эгийн баруун, зүүн гарны хуруунуудаас авсан хумс, шүүгдэгч Д.Б-ийн баруун зүүн гарны хуруунуудаас авсан хумс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирлын тооцоо:

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол  түүний оршуулахтай холбогдсон  зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгч Д.Б хариуцах үүрэгтэй, учирсан гэм хор, оршуулгын зардлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шаардах эрхтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О:Б-ээс нийт оршуулгын зардалд 12.930.860 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2-р хх-ийн 94-р тал 66600 төгрөг, 2-р хх-ийн 95-р тал 35000, 159.835 төгрөг, 2-р хх-ийн 96-р тал 138.095, 2-р хх-ийн 97-р тал 34900 төгрөг, 2-р хх-ийн 98-р тал 17580 төгрөг, 2-р хх-ийн 99-р тал 304.901 төгрөг, 2-р хх-ийн 100-р тал 195.798 төгрөг, 2-р хх-ийн 101-р тал 257.887 төгрөг, 2-р хх-ийн 102-р тал 36760 төгрөг, 2-р хх-ийн 103-р тал 20600 төгрөг, 2-р хх-ийн 104-р тал 19000 төгрөг, 2-р хх-ийн 105-р тал 74600 төгрөг, 2-р хх-ийн 106-р тал 80000 төгрөг, 2-р хх-ийн 107-р тал 357000 төгрөг, 2-р хх-ийн 108-р тал 104.000 төгрөг, 2-р хх-ийн 109-р тал 210.045 төгрөг, 2-р хх-ийн 110-р тал 136.571 төгрөг, 2-р хх-ийн 111-р тал 121.886 төгрөг, 2-р хх-ийн 112-р тал 34000 төгрөг, 2-р хх-ийн 113-р тал 1.038.000 төгрөг, 2-р хх-ийн 114-р тал 2.446.480 төгрөг, 2-р хх-ийн 115-р тал 225.600 төгрөг, 2-р хх-ийн 116-р тал 87650 төгрөг, 2-р хх-ийн 117-р тал 70000 төгрөг, 2-р хх-ийн 118-р тал 332.500 төгрөг, 2-р хх-ийн 119-р тал 251.080 төгрөг, 2-р хх-ийн 120-р тал 25200 төгрөг, 2-р хх-ийн 121-р тал 176.330 төгрөг, 2-р хх-ийн 122-р тал 24100 төгрөг, 2-р хх-ийн 123-р тал 27415 төгрөг, 2-р хх-ийн 124-р тал 96127 төгрөг, 2-р хх-ийн 125-р тал 58300 төгрөг, 2-р хх-ийн 126-р тал 53660 төгрөг, 2-р хх-ийн 128-р тал 156.500 төгрөг, 2-р хх-ийн 129-р тал 40000 төгрөг, 2-р хх-ийн 130-р тал 74168 төгрөг, 2-р хх-ийн 131-р тал 76500 төгрөг2-р хх-ийн 132-р тал 60000 төгрөг, 2-р хх-ийн 133-р тал 60000 төгрөг, 2-р хх-ийн 135-р тал 42450 төгрөг, 2-р хх-ийн 136-р тал 130200 төгрөг, 2-р хх-ийн 137-р тал 55834 төгрөг, 2-р хх-ийн 138-р тал 49100 төгрөгний баримт, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 597.830 төгрөгний баримтаас 471,530 төгрөгийг үнэлж нийт 8.537.397 төгрөгийг шүүгдэгч Д.Б-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-т олгох зүйтэй байна. Дээрх хохиролыг шүүгдэгчийн ар гэрээс шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ийн ХААН банкны 5992012227 дугаартай дансанд шилжүүлсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь бусад зардал болох 4.393.463 төгрөгний баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлын баримт ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 12  /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4- дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц

- Хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг бүхий СД 1 ширхэгийн хэргийн хугацаа дуустал хэрэгт  үлдээж

 Шүүгдэгч Д.Б-ийн хэрэг үйлдэх үед өмсөж явсан 1 хос 2 ширхэг гутал /бакал/, хар хөх өнгийн үслэг захтай цэнхэр өнгийн хуучирч гандсан хүрэм, 1 ширхэг мотоциклийн түлхүүр, эд мөрийн баримтаар тооцсон 0,75 литрийн Ерөөл нэртэй архины шил, 23,5 см урттай саарал өнгийн некиль хутга, 29,5 см урттай хүрэн өнгийн хуванцар иштэй хутга, 20 см урттай хар өнгийн иштэй хутга, зөөврийн шатнаас марльд шингээж авсан шингээн бэхжүүлж авсан цус мэт зүйл, үзлэгийн зураг дээр 5,9 дугаартай газраас хураан авсан газрын хөрсөн дээр байх цус мэт зүйл, шар өнгийн хуванцар сав, улаан өнгийн хуванцар хувин, 17-94 ГСА улсын дугаартай машинд үзлэг хийж тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы салхины шилнээс марланд шингээж авсан авсан хүрэн өнгийн цус мэт зүйл, баруун урд талын гишгүүрнээс марланд шингээж авсан цус мэт зүйл, хар өнгийн жолооны хүрдний гэр, талийгаач О.Эгийн өмсөж явсан гэх хар эрээн болон ягаан өнгийн цамц, хар эрээн өнгийн өмд, улаан өнгийн дотоож, талийгаач О.Эгийн баруун, зүүн гарны хуруунуудаас авсан хумс, шүүгдэгч Д.Б-ийн баруун зүүн гарны хуруунуудаас авсан хумс зэргийг тус тус устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-иас нийт оршуулгын зардалд 8.537.397  төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б үлдэж буй 4.393.463 төгрөгний баримтаа дахин бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                Б.БАТТУЛГА

                                                                 Э.ОДХҮҮ