| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06762/И |
| Дугаар | 5512 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5512
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, өөрийн байранд байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК /РД: 2073943/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 43 дугаар байр, 112 тоотод оршин суух, Боржигон овогт Банзрагчийн Цагаанцоож /РД: УС63031510/-д холбогдох,
82 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цагаанцоож нь МЦХ ХК-тай WL0000451 тоот гэрээ байгуулж 90151598 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 он 02 дугаар сарын 01 өдрийн тооцоогоор 55000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд Б.Цагаанцоожоос холбооны үйлчилгээний хөлс 55000 төгрөг. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэний алданги хууль болон гэрээнд зааснаар 50 хувиар тооцож 27500 төгрөг, нийт 82500 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цагаанцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МЦХ” ХК-иас нэхэмжилсэн 82 500 төгрөгийг төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Б.Цагаанцоожид холбогдуулан 82 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжилсэн 82 500 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цагаанцоожид холбогдох 82 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 82 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛА