Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2016/00664

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор хотын трестэд тогоочоор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын тушаалын хуулбарууд, архивын баримтыг үндэслэн 1982 оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс 1994 онд Баянхонгор хотын трестэд, 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 659 дүгээр лавлагаа, 1983 оны 03 сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 06 сарын 20-ны 129, тус аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 09 сарын 07-ны өдрийн 36 дугаар, 1990 оны 01 сарын 05-ны өдрийн 4 дүгээр тушаалын хуулбар, 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 23 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 02 сарын 16-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 02 сарын 01-ний өдрийн үнэмлэх, 1993 оны 01 сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* 1982 оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс 1982 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын трестэд, 1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 659 дүгээр лавлагаа, 1983 оны 03 сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1982 оны 06 сарын 20-ны өдрийн Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 129 дүгээр тушаалын хуулбар, 1984 оны 09 сарын 07-ны өдрийн тус аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 36 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 01 сарын 05-ны өдрийн тушаалын хуулбар, 1991 оны 06 сарын 04-ний өдрийн 23 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 02 сарын 16-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, 1992 оны 02 сарын 01-ний өдрийн хүндэт тэмдэг олгосон үнэмлэх, 1993 оны 01 сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******гийн 1982 оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс 1982 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын трестэд тогооч,

1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор хотын 1 дүгээр цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ