| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0593/И |
| Дугаар | 131/ШШ2016/00604 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2016/00604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* хүсэлттэй
*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү ******* нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Түүний оршуулгын зардал гаргуулах болж түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарны 13-ны өдрийг хүртэл ******* метал үйлдвэрт уулын ажилчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ж.******* иргэний үнэмлэхний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 600 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, *******ийн ******* ХХК-д ажиллаж байсан 1985 оны 10 сарын 28-ны өдрийн болон 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тушаалуудын хуулбар, орчуулга, 1990 оны 12 сарын 13-ны өдрийн 192 дугаар тушаал, хавсралт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
******* нь 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* метал үйлдвэрт уулын ажилчнаар ажиллаж байсан болох нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас 1986 оноос 1987 онуудад авч байсан цалин түүвэрлэсэн лавлагаа, ******* металл үйлдвэрийн даргын 1985 оны 10 сарын 28-ны өдрийн болон 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тушаалуудын хуулбар, орчуулга, 1990 оны 12 сарын 13-ны өдрийн 192 дугаар тушаал, хавсралт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Баттөрийн 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* метал үйлдвэрт уулын ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ