Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн *******хангай сумын ******* дугаар баг ******* ******* ******* ************** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******  

Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч д хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сарын цалин бүгд 20*******9792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч , түүний өмгөөлөгч , гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 10 сард Төрийн албаны шалгалтыг аймагт өгч Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2016.01.08-ны өдрийн 04 тоот албан бичгээр намайг *******хангай сум хариуцсан мэргэжилтнээр томилохыг санал болгосон ба Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016.0*******.14-ны өдрийн Б/06 тоот тушаалаар анх ажилд томилогдож үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон ба уг газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Томилогдсоныхоо дараа буюу 2016.10.28-ны өдрийн тоот тушаалаар намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Учир нь анх би ямар нэгэн хүний оронд ороогүй, үндсэн мэргэжилтнээр томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагч. Харин чөлөөлөхдөө хүүхэд асрах чөлөөтэй байгаа мэргэжилтний хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр байна. Өөрөөр хэлбэл ямар ч үндэслэлгүй тушаал гаргаж иргэн миний хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн баталгааг бүдүүлгээр зөрчиж байгаад би гомдолтой байна. Уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба уг гомдлыг хянан шийдвэрлээд 2016.11.21-ний өдрийн 1228 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байх ба уг хариуг би Дундговь аймгийн *******хангай сумын шуудан үйлчилгээний газраас 2016.11.*******0-ны өдөр хүлээн авсан. Миний өргөдлийг ТАЗ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн ба шилжүүлснээс хойш *******0 хоног өнгөрсөн байх тул би шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна. ХХҮГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч нь өөрөө төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 200******* оны 1*******-р тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчиж томилогдсон тул байгууллагын хүний нөөц боловсон хүчний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй ба намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Мөн миний бие 1 нас 9 сартай хүүхэдтэй ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ажлаас халахыг хориглосон байдаг. Гэтэл уг хуулийн заалтыг ч үл хайхран намайг ажлаас чөлөөлсөн. Иймд би анх уг албан тушаалд томилогдохдоо хүүхэд асарч байгаа хүний оронд томилогдоогүй ба миний ажлын байр хэвээр хадгалагдах ёстой.  Иймд намайг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1, 2 сарын цалин  20*******9792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн намайг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.10.28-ны өдрийн тоот тушаал нь өөрөө хууль зөрчсөн тушаал гэдгийг нотлох баримтаар бүрэн тогтоогдож байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Миний бие Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016.0*******.14-ны өдрийн Б/06 тоот тушаалаар анх ажилд томилогдож үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж байсан. Ийнхүү Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон. Гэтэл уг газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2016.10.28-ны өдрийн тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ нь иргэн миний хөдөлмөрлөх эрх болон төрийн албан хаагчийн баталгааг бүдүүлгээр зөрчиж байгаад би гомдолтой байна. Би энэ ажлыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ямар учир шалтгаантай чөлөөлж байгаа юм бэ гэж утсаар асуухад янз бүрийн шалтгаан бий гэж хэлсэн. Би 2015 оны 10 сард Эрдэнэдалай сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд төрийн албаны шалгалт өгч тэнцэж, нөөцөд бүртгэгдэн төрийн албаны салбар зөвлөлөөс намайг санал болгосны дагуу *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд томилогдсон. Намайг анх томилогдоход хүний оронд түр томилсон  гэж хэлээгүй, мөн тушаалыг надад өгөөгүй, би үзээгүй, хараагүй. Сая ажлаас чөлөөлөгдөх үедээ тушаалаа авсан. Мөн намайг ажилд томилогдох болмогц гийн үел эгч зориудаар эхийн чөлөөг олгосон. дарга намайг 1 сард аймагт сургалтанд суулгаж, 2016 оны 1 сарын 7-ны өдөр надтай үр дүнгийн гэрээ байгуулсан. Сүүлд даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, уг нь энэ 11 сард өргөх ёстой байсан боловч ажлаас халагдсан.

Иймээс Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сарын цалин болох бүгд 20*******9792 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.******* нь 2016 оны ******* сарын 14-ний өдөр *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд томилогдсон. Тухайн үеийн дарга 2016 оны 1 сарын 7-ний өдөр түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь тухайн үед *******ийг авах тухай асуудал яригдаж байсан гэдгийг харуулж байна. Гэтэл томилоогүй нь тэр үеийн албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой юм. Мөн Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2016.01.08-ны өдрийн 04 тоот албан бичгээр *******ийг тухайн албан тушаал дээр томилж, шийдвэрийг хүргүүлэхийг мэдэгдсэн байхад томилохгүй байсаар байгаад 2016 оны ******* сарын 14-ний өдөр томилсон байдаг. Магадгүй энэ хугацаанд гийн асуудлыг шийдэх гэж байсан байх.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тоот тушаалын хувьд хууль зөрчсөн хэд хэдэн үндэслэлийг хэлье. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэсэн байх боловч энэхүү зүйлийн аль заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. *******ийг  томилсноос хойш түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан нь хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг учраас энэ хугацаанд хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгүйгээр ажилласан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш. Ажлаас чөлөөлөх тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа мэргэжилтний хугацаа дууссан гэж байна. Гэвч ямар хугацаа дууссан талаар тодорхойгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гийн хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл нь эргэлзээтэй. Хариуцагчийн өмгөөлөгч 2 сарын 1 нд хүсэлтийг гаргасан гэх боловч өргөдөлд ******* сарын 1 гэж *******-ын тоо нь засвартай бичигдсэн байна. Гэтэл 2016 оны 2 сарын 29-ний өдөр өргөдөлд цохолтыг хийсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 52 тоот тушаалд 2016 оны 10 дугаар сарын *******1-ний өдрөөр дуусгавар болгон, холбогдох тооцоог 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгахыг үүрэг болгосугай гэсэн байна. Нэг тушаалд гурван өөр өдөр байна. ... Завсрын 2 хоногийг нь ажилласанд тооцох юм уу, яах юм бэ. Энэ бол утга агуулгын хувьд илэрхий алдаатай тушаал юм. Нэхэмжлэгч тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр имейлээр авсан. Түүн дээр үндэслээд тус сумын Тамгын газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил хүлээлцэх комисс томилж ажлыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл маргааш болох асуудал өмнөх өдөр нь хийгдчихсэн. Энэ бол хууль бус тушаал байсныг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төрийн албаны шалгалтад тэнцсэн хүнийг энэ ажлын байран дээр томилох ёстой. Нэхэмжлэгч томилсон тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг чөлөөлөгдөх өдрөө мэдсэнээ ярьж байна. Үүнийг нь хэргийн оролцогч нар буруу ойлгоод байх шиг байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг огт хийгээгүй. Энэ нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно гэж заасан байдаг. гийн хувьд 2015 оны 12 сард туршилтын хугацаа нь дууссан. Төрийн албаны зөвлөлийн 200******* оны 02 дугаар тогтоолд туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно гэж заасан байдаг. Үүнийг тухайн үед хэрэглэх ёстой байсан. нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол шалгуурыг хангаж төрийн албаны шалгалтад тэнцээгүй байсан учраас түүнийг ажлаас нь чөлөөлж, *******ийг *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд томилсон байсан юм.

... Иймд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ийн нь НХҮХ /хуучин нэрээр/-д хүүхэд асрах хүсэлтийг 2016 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр гаргаж, тус өргөдөлд 2016 оны 0******* дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгохыг хүссэн байна. НХҮХ-ийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар *******хангай сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан д 2016 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг олгож, 2016 оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Д.*******ийг түр томилсон байна. нь хүүхэд асрах чөлөө 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусаж байгаа, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг амаар гаргасан бөгөөд ХХҮГ-ын “Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн”-ээр “Хөдөлмөрийн тухай” хуульд заасны дагуу г томилж, Д.*******ийн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн Д.*******т ******* сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон” гэжээ. 

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2016 оны 10 дугаар сард утсаар би ажилдаа оръё гэж надад мэдэгдсэн. Ингээд ямар учиртайг судалсан. Дундговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга М. 2016.0*******.14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар д хүүхэд асрах чөлөөг олгож, мөн өдрийн Б/06 тоот тушаалаар Д.*******ийг түүний оронд түр томилсон байсан. Уг тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 2*******.2.******* дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.5 дахь хэсэг, Засгийн газрын 2007 оны *******54 дүгээр тогтоол, 2014 оны **************2 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.*******-т ажилдаа эргэж орох хүртэл гэж заасан байдаг. Үүний дагуу Д.*******ийг түр томилсон байсан учир би *******ийг ажлаас нь чөлөөлж г урьд эрхэлж байсан ажилд нь томилсон. Хэдийгээр Д.******* нь бага насны хүүхэдтэй ч нэгэнт хүний оронд түр томилогдсон тул чөлөөлсөн юм. ******* нь өөрөө томилсон тушаалтайгаа танилцаж тушаалаа авах ёстой. Ер нь бол өөрийгөө түр гэдгийг мэдэж байсан байх. Мөн хэн нэгнийг албан тушаалд томилоод үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэ *******тэй урьдчилаад байгуулсан үр дүнгийн гэрээг ямар учиртайг мэдэхгүй. , нарын эгч дүүсийн харьцааг мэдэхгүй. Миний бие , ******* гурвын дунд хамаарал бүхий зүйл байхгүй. *******ийг ажлаас чөлөөлөхдөө 11, 12, 1 сарын цалинтай нь тэнцэх ******* сарын тэтгэмж олгосон байсан. Одоо энэ олгосон тэтгэмжээ буцааж нэхэмжилнэ. Миний бие холбогдох хууль журмын дагуу Д.*******ийг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч. нь хууль бус шийдвэрийг гаргаж байсан. Тухайлбал дарга Ч. нь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр *******тэй урьдчилаад төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Энэ бол хууль бус үйлдэл. Мөн ******* нь Эрдэнэдалай сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд шалгалт өгч тэнцсэн байхад нь *******хангай сум хариуцсан мэргэжилтний албан тушаалд тэнцсэн гэж хууль зөрчсөн, хуурамч тодорхойлолтыг аймгийн хуулийн хэлтсийн дарга Түвшинбаяраар гаргуулж хүргүүлсэн байдаг. Үүн дээр үндэслэн гэрээ байгуулснаас хойш буюу 2 сарын дараа   дарга гийн оронд Д.*******ийг түр томилж, түүнтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр ТЗ-ын шатлалаар цалинг олгосон байдаг.

Тухайн үед нь эхийн чөлөө авахаар хүсэлт гаргасан тул эрх бүхий албан тушаалтан түүнд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар чөлөөг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.*******-т тухайн ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл ажлын байр нь хэвээр хадгалагдана гэж байдаг. Энэ заалтын дагуу ******* тухайн албан тушаалд түр томилогдсон байсан. Ингээд хүүхэд асрах чөлөө нь дууссан 2016 оны 10 сарын сүүлээр ажилдаа эргэж орох хүсэлтийг гаргасан тул дарга Хишигдаваа нь Б.*******ийг ажлаас чөлөөлж г ажилд нь томилсон. ******* нь хүний оронд түр томилогдож 8 сар цалин авчихаад одоо мэдээгүй байсан гэж ярьж байна. Жаахан ёс зүйтэй баймаар байна.

.... Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаал нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажилласан. 2016 оны ******* сарын 14 өдөр НХҮХ-ийн даргын Б/05 тоот тушаалаар 2016 оны 11-р сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө надад олгосон болно. Миний оронд Д.*******ийг түр хугацаагаар өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэлх хугацаанд ажиллуулахаар НХҮХ-ийн дарга томилсон байна. 2016 оны 11-р сарын 1-ний өдөр миний хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж би ажилдаа эргэж орохоор ХХҮГ-ын дарга д хандаж улмаар 2016 оны 10-р сарын 28-ны өдөр Б/5******* тоот тушаалаар намайг ажилд минь эргүүлэн томилж өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Миний оронд түр ажиллаж байсан Д.******* нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж миний хууль ёсны эрх ашгийг хөндөж одоо миний ажиллаж байгаа албан тушаалд эргүүлэн томилуулахаар хандсанд миний бие гомдолтой байна. Иймд Д.*******ийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Тухайн үед надад чөлөө олгосон тушаал, *******ийг ажилд томилсон тушаалыг *******ийн имейл хаягаар бид хоёрт ирүүлж байсан. Би Сайхан-Овоогийн халамжийн мэргэжилтний албан тушаал дээр төрийн албаны шалгалт өгч байсан  боловч тэнцээгүй. гэдэг нь манай ээжийн эгчийн хүүхэд.

Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ нь 2016 оны ******* сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл эхийн чөлөө олгож өгнө үү гээд холбогдох албан тушаалтанд өргөдлөө гаргасан. Энэхүү өргөдөлд үндэслэн д эхийн чөлөөг олгож *******ийг түүний оронд түр томилсон. ******* нь тухайн үед ажилд томилсон тушаалаа аваагүй, үзээгүй чөлөөлөгдөх өдрөө л мэдсэн гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд миний бие 1 нас 9 сартай хүүхэдтэй ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн гэдэг. Гэвч ******* нь хүүхэдтэй байхдаа энэ ажилд томилогдсон байсан ба ажиллах явцдаа хүүхдээ төрүүлээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байх ёстой. Өнөөдрийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн, тэнцээгүй эсэх асуудал биш. Хэрвээ ******* өөрийг нь томилсон тушаал дээр гомдолтой байсан юм бол тэр мэдсэн гэж үзээд байгаа цаг үеэсээ энэ тушаал дээрээ гомдол гаргана. Ер нь бол тушаалаа мэдээгүй гэж байгаа нь ойлгомжгүй асуудал юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Өмгөөлөгч гийн хугацаа дууссан, түүнийг ажлаас нь чөлөөлөх ёстой байсан гээд яриад байх юм. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад г анх ажилд томилсон болон чөлөөлөх эсэх асуудал нь ямар ч хамааралгүй. Өнөөдөр ******* гэдэг хүнийг чөлөөлсөн асуудал нь үндэстэй юу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. ... 2016 оны ******* сарын 14-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.******* дахь хэсэгт заасныг үндэслэн ажилд түр томилсон байсан учир түүнийг ажлаас чөлөөлөх нь үндэслэлтэй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажил олгогч нь г ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу г ажилд нь томилсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажлаас чөлөөлөх тушаалд ******* өөр өдөр заагдсан нь утга агуулгын илэрхий алдаатай гэж байна. Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж *******1-ний өдрөөр дуусгавар болгохыг заасан байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээлцсэн хугацааг ажлаас чөлөөлөгдсөнд тооцно гэж бий. Харин ажлаас халсан өдөрт нь ажил хүлээлцэнэ гэсэн заалт байхгүй. Тэгэхээр 29, *******0-ний өдрийг ажилласанд тооцож болно. Мөн 11 сарын 1-ний өдөр холбогдох тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосон байна. Нэг тушаалд гурван өөр хугацаа зааснаар илэрхий утга агуулгын алдаатай болохгүй. Харин ч ойлгомжтой байна. Хэрвээ энэ нь хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар хуулийн ямар заалтыг зөрчөөд байгааг тайлбарлах хэрэгтэй. Төрийн албаны зөвлөлийн хариу нь албан ёсны шийдвэр биш. Энэхүү баримтыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргах юм бол шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

.... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сарын цалин бүгд 20*******9792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай”   тоот тушаалыг хуульд нийцсэн үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.  

Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тоот тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 2*******.2.******* дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.

1/ *******хангай сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь 2016 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө олгохыг хүсч Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргад хүсэлт гаргасан байна.

Ийнхүү уг хүсэлтэд үндэслэн Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.4 дэх заалт, 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсгүүдэд заасныг үндэслэн д хүүхэд асрах чөлөөг олгож, түүний оронд буюу *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд тус хэлтсийн даргын 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 2*******.2.******* дахь заалтуудыг үндэслэн Д.*******ийг түр томилсон байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай”, 2******* дугаар зүйлийн 2*******.2.*******-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл...” гэж, *******5 дугаар зүйлийн *******5.1.4-т “... хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д “амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж  тус тус заажээ.

            Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Х. 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээд  д Хөдөлмөрийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.4-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн үндэслэлээр эхийн чөлөөг олгож, улмаар түүний ажил, албан тушаал нь ажилд орох хүртэл нь хэвээр хадгалагдаж байсан болох нь Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн Б/05, Б/06 тоот тушаалууд, гийн нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж бичилт хийлгэсэн тухай баримтуудаар тогтоогдож байна.

2/ Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж заасан байна.

Гуравдагч этгээд нь хүүхэд асрах чөлөө дуусах гэж байгаагаа мэдэгдэж, улмаар урьд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг амаар гаргасан байх ба энэхүү хуульд заасан үүргээ биелүүлж Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь гийн хүүхэд асрах чөлөө дууссан гэсэн үндэслэлээр Д.*******ийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.*******, *******5 дугаар зүйлийн *******5.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудыг  тус тус зөрчөөгүй байна.     

*******/ Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “... Намайг анх томилогдоход хүний оронд түр томилсон гэж хэлээгүй. Надад тухайн үед ажилд томилсон тушаалыг өгөөгүй, би тушаалаа үзээгүй, хараагүй. Ажлаас чөлөөлөгдсөн үедээ л авсан. Миний бие 2015 оны 10 сард Эрдэнэдалай сумын  нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал дээр төрийн албаны шалгалт өгч тэнцэн, улмаар аймгийн төрийн албаны салбар зөвлөл намайг энэ албан тушаалд санал болгосноор би томилогдсон. бол төрийн албаны шалгалтанд тэнцээгүй учраас энэ ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төрийн албаны шалгалтад тэнцсэн хүнийг энэ ажлын байран дээр томилох ёстой.

Төрийн албаны зөвлөлийн 200******* оны 02 дугаар тогтоолд туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно гэж заасан байдаг. Үүнийг тухайн үед хэрэглэх ёстой байсан. Иймээс Д.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй ... ” гэж маргах хэдий ч энэ нь маргаан бүхий актын үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй байх тул дээрх маргаанд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

4/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тоот тушаалд 2016 оны 10 дугаар сарын *******1-ний өдрөөр дуусгавар болгон, холбогдох тооцоог 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж дуусгахыг үүрэг болгосугай гэсэн байна. Нэг тушаалд гурван өөр өдөр байна. ... Энэ бол утга агуулгын хувьд илэрхий алдаатай тушаал юм ... ” гэх тайлбарыг гаргадаг ч маргаан бүхий актад дурьдагдсан хугацаануудад илэрхий алдаатай байдал тогтоогдохгүй байх тул энэхүү тайлбарыг нь хүлээн авах боломжгүй байна. 

5/ Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “... гийн өргөдөлд ******* сарын 1 гэж *******-ын тоо нь засвартай бичигдсэн байна. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр өргөдөлд цохолтыг хийсэн байдаг... “ гэж маргадаг боловч гийн эхийн чөлөө авахыг хүссэн эх өргөдөл дээрх тооны засвар нь уг өргөдлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болж чадахгүй учир нотлох баримтаар үнэлсэн болно.

6/ Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалаа 10 дугаар сарын 26-ны өдөр имэйлээр авсан, ажлаа өмнөх өдөр нь буюу 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээлцсэн гэдэг ч энэ нь баримтаар тогтоогдоогүй ба хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 сарын цалин бүгд 20*******9792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.*******, *******5 дугаар зүйлийн *******5.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, 128 дугаар зүйлийн 128.2.1 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  “Д.*******ийг ажлаас чөлөөлөх” тухай тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан *******хангай сум хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин бүгд 20*******9792 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч , гуравдагч этгээд , тэдгээрийн өмгөөлөгч , , нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                    

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ