Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 5498

 

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 3 дугаар байр, 6 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “СВД” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 3 дугаар байр, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн Ундрах /РД: МЗ86112764/-д холбогдох,

 

300 874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 20-р хорооны 3-р байр нь суудпын вагон депогоос 2013 онд хувьчлагдсан. Тус байр нь "Гурвалжингийн гүүр" даваад баруун тийш "Их үүсгэл" ХХК-ны зүүн талд байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн бүсэд байдаг 43 өрх, 160 хүн ам оршин суудаг 3 давхар саарал тоосгон байр юм. Хувьчлалын дараа БГД-ийн СӨХ болон ОСК-д санал тавьсан боловч хүлээж авах газар байгаагүй учир “СВД” СӨХ-г 2013 оны 12 сард үүсгэн байгуулж, 2014 оны 01 сарын 01-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар одоог хүртэл Ш.Эрдэнэтуяа миний бие ажиллаж байна. 2014-2016 оныг хүртэл тус СӨХ нь ус, дулаан, хог, үйлчлэгчийн цалин, НДШ, татвар зэрэг тогтмол зардлаа дөнгөж төлөөд, засвар үйлчилгээ хийх зардалгүй болохын зэрэгцээ зарим үед ус, дулааныхаа тооцоог хийж чадахгүйд хүрдэг. Жнь: 2016 оны 5 сард 7 хоног усаа хаалгаж байсан. Одоогийн байдлаар цаашид "СВД" СӨХ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байна. Одоо өвлийн бэлтгэл хангах, халаалтын системийн засвар үйлчилгээ хийх, төлөвлөсөн ажпуудаа хийж гүйцээх олон ажил байгаа бөгөөд энэ бүх ажлыг хийх санхүүжилт хэрэгтэй байна. Байрны мөнгөө төлөхийг хуулийн дагуу удаа дараа анхааруулж мэдэгдэл өгсөн ба албан газарт нь мэдэгдэж байсан. Мөн 2015 оны 11 сарын 01-ний Удирдах зөвлөлийн хурлаар алдангиас чөлөөлөх шийдвэр гаргасан боловч бүрэн гүйцэд өр төлбөрөө барагдуулаагүй. 2015 оны 06 сарын 18-нд нэр бүхий 9 хүнийг эвлэрүүлэн зуучлахад өгсөн боловч асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ ажлыг хийсэн цагаас эхлэн Ш.Эрдэнэтуяа миний бие одоог хүртэл цалингүй ажиллахын зэрэгцээ сэтгэл санааны дарамттай 2,7 жил ажиллаж байна. Улирал бүр СӨХ-ны хурлаа хийж санхүүгийн тайлангаа тавьж өр барагдуулах талаар удаа дараа асуудлыг ярьдаг боловч оршин суугчид ойлгохгүй СӨХ ажлаа хийдэггүй ус, дулаан хаалгалаа гэсэн

гомдол гаргаж, намайг гэр оронд минь орж лрж, хараах, хэл амаар доромжлох, ална гэж сүрдүүлэх зэргээр байнга дарамталдаг учир гэр орондоо гэр бүлийн гишүүдэд хүртэл дарамт учруулж байгаа учир амар -айван амьдарч чадахгүйд хүрээд байна. Иймд хариуцагчаас 300 874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ундрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СВД” СӨХ-оос нэхэмжилсэн 300 874 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СВД” СӨХ нь хариуцагч Д.Ундрахад холбогдуулан 300 874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “СВД” СӨХ-ны нэхэмжилсэн 300 874 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “СВД” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Ундрахад холбогдох 300 874 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 300 874 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийн тал хувь болох 5000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 5000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “СВД” СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН