| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0556/И |
| Дугаар | 131/ШШ2016/00601 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2016/00601
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
Х.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр Х.******* нь 1957 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 2016 оны 06 сарын 30-нд хүнд өвчний улмаас нас барсан. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, бидний дундаас төрсөн охин ******* 17 настай, сургуульд сурдаг, охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл Х.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага гарсан. Иймд Х.*******гийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 548 дугаар лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Х.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х.******* нь 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн баримтаас түүвэрлэсэн 548 дугаар архивын лавлагаа, 1981 оноос 1985 онуудад ажилласан хоног, авсан хөлс бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарсан 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Агьт овогт Хандын *******гийн 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ